Нутаг дэвсгэр: 2 сая 724 мянга 900 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар 14 сая 950 мянга. Нийт 131 үндэстэн ястантай, түүний дотор голцуу Казак үндэстэн 53 %, Орос нндэстэн 30 %, Украйн үндэстэн, Узбек үндэстэн зэрэг бий. Казак хэл бол төрийн хэл, төрийн байгууллага болон орон нутгийн өөртөө засах байгууллагад Орос хэл нь Казак хэлтэй хамт албан ёсоор хэрэглэгдэж байна. Ихэнх оршин суугчид нь исламын шашин шүтдэг, бас үнэн алдартаны шашин, хиристосын шашин, буддын шашин шүтдэг.
Нийслэл: Астана, 1998 оны 6-р сарын 10-ны өдөр Алматагаас энд нүүж ирсэн байна. 2004 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар 510 мянган хүн амтай. Хамгийн халуундаа 36 хэм, хамгийн хүйтэндээ хасах 52 хэм.
Чухал баяр дурасгалын өдөр: шинэ жил – 1-р сарын 1-ний өдөр, цагаан сар – 3-р сарын 22-ны өдөр, тусгар тогтнолын өдөр – 12-р сарын 16-ны өдөр, Эх орноо хамгаалагчдын өдөр – 5-р сарын 7-ны өдөр, Ялалтын өдөр – 5-р сарын 9-ний өдөр, үндсэн хуулийн өдөр – 8-р сарын 30-ны өдөр, бүгд найрамдах улсын өдөр – 10-р сарын 25-ны өдөр, үүнээс гадна мацаг сарын баяр, гүрбаны баяр, рүзийн баяр зэрэг исламын уламжлалт баяр байна.
Ерөахий байдал: Азийн төв хэсэгт байдаг. Хойт талаараа ОХУ-тай, өмнө талаараа Узбекистан, Туркменистан, Кыргыз зэрэг оронтой хөршилж, баруун талаараа Каспын тэнгист хүрч, зүүн талаараа Хятад улстай хил нийлэж байна. Эх газрын цаг агаартай, 1-р сардаа дунджаар хасах 19 – нэмэх 4 хэмтэй, 7-р сардаа дунджаар 19 – 26 хэмтэй.
Манай тооллын 6 – 8-р зууны үед Турк зэрэг феодалын улс байгуулагдаж байв. 15-р зууны эцсээр Казакстан хаант улс байгуулагдаж, Их орд, Дунд орд, Бага орд гэж хуваагдаж байжээ. 18-р зууны 30 – 40-ээд оны үед Дунд орд болон Бага орд нь Оростой нэгдэв. 19-р зууны дулд үед бүх Казакстан Оросын ноёрхолд оров. 1917 оны 11-р сараас 1918 оны 3-р сар хүртэл Зөвлөлийн засаг байгуулав. 1920 оны 8-р сарын 26-ны өдөр Зөвлөлийн Засагт Бүгд Найрамдах Социалист Өөртөө Засах Кыргыз Улс байгуулагдаж, ОХУ-т хариалагдав. 1925 оны 4-р сард Зөвлөлийн Засагт Бүгд Найрамдах Социалист Өөртөө Засах Казакстан Улс гэж өөрчлөв. 1936 онд ЗХУ-ын БНУ болов. 1990 оны 10-р сарын 25-ны өдөр " бүрэн эрхийн тунхаг" батлав. 1991 оны 12-р сарын 10-ны өдөр улсын нэрээ Бүгд Найрамдах Казакстан Улс гэж өөрчилсөн бөгөөд мөн оны 12-р сарын 16-ны өдөр тусгар тогтнолоо албан ёсоор мэдэгдэв.
Засаг захиргааны хуваар: нийт 14 муж, 2 шууд хариа хоттой. \М.Цэцэн бэлтгэв\
|