• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-29 18:06:55    
"Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн нэг жилийн дүгнэлт

Хятадын Олон Улсын Радио

     Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан буй энэ цаг мөчид Хятадын олон улсын радиогийн сонсогч та бүхэнтэйгээ радио долгионоор уулзан мэндчилж, нэг жилийн "Найрамдлын гүүр" нэвтрүүлгээ эргэн санаж байгаадаа туйлын баяртай байна. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ ХОРУ-ын монгол хэлний нэвтрүүлгийн хэлтэсийн дарга, ерөнхий редактор Цэцэнг уриж оролцуулж байна.

     Өнгөрч байгаа 2005 оны "Найрамдлын гүүр" нэвтрүүлгээ эргэн санахад юуны өмнө хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л. Амарсанаа манай Хятадын олон улсын радиогийн нийт хамт олонд 2005 оны шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлснийг энд дахин дурдах хэрэгтэй болбуу гэж би хувьдаа бодож байна.

     2005 оны "Найрамдлын гүүр" нэвтрүүлэг маань ингэж элчин садын шинэ жилийн мэндчилгээгээр эхэлж, маш олон нэвтрүүлэгийг нэг жилийн дотор хийлээ. Энд хэдэн зүйлийг онцолж хэлэх нь зөв болбу гэж бодож байна.

     Энэ оны 4-р сарын эцсээр надад дахин Монголд очих аз таарч, Бээжингийн гадаад аялал жуучлалын компаний зах зээлийн хэлтэсийн захирал Юй Сэнли тэргүүтэй бид хэдүүл Монгол улсад авто машинаар аяласан тухайгаа би радио аялал бичиж өөрийн нэвтрүүлгэдээ нэвтрүүлж байсныг манай байнгын сонсогчид анддахгүй байхаа. Тэр удаад бид машинаар Бээжингээс Эрээнд хүрч, дахин галт тэргээр Улаанбаатар хүрч, үүний дараа машинаар Тэрэлж, Хархорин, Эрдэнэзуу хийд, зэрлэг адуу Тахийг нутаглуулж байгаа Хустай зэрэг газруудаар аялж, дараа нь мөн машинаар Улаанбаатраас Замын үүд, Эрээнд буцан ирсэн юм.

     Энэ оны 9-р сард Хятадын Гирийн мужийн Чанцун хотод Зүүн хойт Азийн худалдаа хөрөнгө оруулалтын анхны үзэсгэлэн яармаг болсон юм. Уг яаармагт Монгол улсаас засгийн газрын төлөөлөгч, парламентын гишүүд, худалдаа үйлдвэр бизнес, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгч нийт 30 гаруй хүн оролцож, яармагийн хугацаанд бас Хятад Монголын бизнесийн өдөрлөг зохион явуулсан юм. Уг яармагийн үеэр би албаны томилолтоор очиж сурвалжлага хийсэн юм. Тэр үеэр Монгол улсын парламентын гишүүн, Монголын Зүүн хойт Азийн нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга Б. Бадамдамдин, Монголын худалдаа үлйдвэрийн орлогч сайд Ц. Энхтүвшин нар манай радиод ярилцлага өгснийг хэлэхэд их таатай байна.

     Өнгөрөгч нэг жилд бид нэвтрүүлэгтээ Монгол улсын "Цаст" компаний ерөнхий захирал Баярсайхан, Монголоос Бээжинд суугаа MCS компаний захирал Нармандах зэрэг аж ахуйн нэгжийн эзэд Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгээгч захирал Чимэдцэеэ, Монгол улсын их сургуулийн багш, доктор, профессор Сүхбаатар мөн уг сургуулийн докторь профессор Билэгсайхан зэрэг Монгол улсын эрдэмтэн судлаачдыг сурвалжилж оруулсны зэрэгцээ Бээжин их сургуулийн доктор Дулаан, ӨМИС-ын профессор, доктор Зоригт зэрэг Хятадын дотоодын эрдэмтэн судлаачдыг ч сурвалжласан байна.

     Өнгөрөгч оны "Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн бас нэг онцлог зүйл гэвэл, ХОУР-ын монгол хэлний хэлтсийн тулгын чулууг тавьсан ахмад сэтгүүлчдийг сурвалжласан явдал болох юм. Үүнд Чулуун, Бурмаа, Эрдэмт, Бор-Төмөр зэрэг өнөө тэтгэвэртээ гараад байгаа ахмадуудаа сурвалжилж, ХОУР-ын сонсогч олонтойгоо уулзуулсан байна. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\