Хоолонд хэрэглэх материал: Цагаан гурил 300 грамм, гахайн сээрний мах 100 грамм, усанд дэвтээсэн мөөг 50 грамм, өндөг 1 ширхэг, хатаасан далайн сам хорхой 30 грамм, нялах гогод 20 грамм, шян цай ногоо 20 грамм, наранцэцгийн тосонд шарсан хэрчсэн сонгино 10 грамм, шувууны махны шөл 500 грамм, давс, вэй жин, гүнждийн тос зэргийг тус бүр хэрэглэх хэрээр бэлэн болгож тавьна.
Хоол хийх арга: 1-рт. Цагаан гурилаа бүлээн усаар зуурч бөөрөнхйилээд, 15 минут хэртэй тавьж нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нинглээд урт өргөний хэмжээ нь 4 см хэртэй дөрвөлжин хэлбэртэй хэрчиж, юүнь түнь гэдэг банш боож чимхэхэд бэлэн болгож тавьна. 2-рт. Гахайн сээрний махыг сам хорхой, дэвтээсэн мөөгний хамт жижиглэн хэрчиж, өндгөө хийж дээр нь вэй жин, давсаа хийж холиж хутгана. 3-рт. Нялах гогод, шян цай ногоогоо урт урт хэмжээтэй болгон хэсэглэн хэрчиж хэрэглэхэд бэлэн болгоно. 4-рт. Том аяганд нялах гогод, шян цай ногоо, вэй жин, давс, гүнждийн тос болон тосонд шарсан сонгино зэргээ хийж, дээрээс нь буцалгасан шувууны махны шөлөө хийж, нингэн гурилаар махаа боож усанд чанаж болохоор нь аягалж аваад, энэ шөлтөй банш идэхэд болох нь тэр л дээ.
Энэ шөлтөй баншний зөөлөн, амт шимтэй байдгаараа онцлог болсон юм. Энэ шөлтөй банш бол өөрийн онцлогтой хятад хоол байгаа юм. Шанхай нутгийн шарсан мантуу, шарсан банш, шарсан буузтай хамт идэх юм бол бүр ч гоё байдаг юм шүү. \Номин бэлтгэв\
|