Хадамэны улсын ойн цэцэрлэгт хүрээлэн хөх хотын хойт хэсэгт байдаг далан хар уулын дунд байдаг. энд уул хад сүндэрлэн, уул бүхэндээ өвөрмөц сайхан үзэмжтэй байдаг ажээ. хаврын улиралд цэцэг навч өнгө булаалдан дэлгэрч зуны улиралд номин ой шугуйрч, намар цаг алтран шаргалтаж, өвлийн улиралд дун цагаан дуулага нөмөрсөн байдаг юм. үүний дээр амьтан ургамалын баялаг эх баялагтай элбэгтэй байдаг юм. ийм болхоор өвөр монголын умард нутгийн аялал жуулчлалын нэрт үзэмжит газар болсон байна.
Машинаар Өвөр монголын өөртөө засах раионы төв хөх хотоос хойшоо гарч цаг гаруй яваад Хадамэны үзэмжит раионд хүрдэг юм. хөхрөн залгалдсан далан хар уулын оройд залгалдан үргэлжилж, уулын орой дээрээс машийны цонхоор харавал эгц гүн гуу жалгууд ероол нь харагдахгүй хүнхийж уулын бэлээр засмал зам дээгүүр явж байгаад доошоо харавал толгой эгэмээр болдог юм. дөнгөж нэг уулын оройг давбал бас нэг уул харагдна.
Энэ яасан даваад барашгүй уулууд ве гэж гайхмаар байдаг ажээ. тэгэж явсаар байтал бидний суусан машин нэг газар хүрээд зогслоо. Далан хар уулын оройд тэгшихэн газарт хэдэн байшин харагдах нь улсын хэмжээний байгалийн дархан цаазтай газрын ажилтадын байрлаж байгаа газар байлаа. Хадамэны улсын дархан цаазтай газар руу гүнзгийрвэл заавал зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. жишээлбэл гал гарахаас сэргийлэх зэрэг талаар онцгой анхааруулдаг юм. уулсын дунд хэдэн зуун мерт гүүн эгц хавцлууд харагдаж, өнгийж харвал айдас хүрмээр болдог юм. бид уулын орой дээрх нэг тэгш газар бууж, тэндээсээ далан хар уулын хадамэний жуулчиллын нэг цэгт хүрлээ. Уулын оройгоос хоройд хүртэл тавьсан шатаар бид уруудан буу, тунгалаг гол шуугин урссан, битүү ойгоор хучуулсан жуулчиллын баазад хүрээд очилоо. Бүгчим халуунаас зайдсан хотын хүмүүсийн хувьд энэ нь үнэхээр ажлын алжаалаа тайлж, амаран зугаацах тааламжтай сайхан газар байлаа. голын хөндийг нь дагаад өгсөн уруудан явахад, голын хэнь хөвөөнд янз бүүрийн хэлбэртэй чулуунууд харагдах юм. замим нь зогсож байгаа хонь шиг, зарим нь утах ор мэт, зарим нь модны сүүдэрт хярж нэвтсэн туулайн бүжин шиг харагдна билээ.
Удэш орой сарны мөнгөн туяанд анд нөхдүүдтэйгээ дуулалдан наргиж сууханд бидний дуулсан дуу уул хадыг дамжин цууриатаж байв. Одод орой дээр анивчиж, холын холд хээрийн хамьтанг хая дуугарч, нам сэлүүхэн энэ байгальд насаараа амьдармаар санагдах юм. хөдөө төрж өссөн тул багын үеийн амьдарал санагдаж, энэ сайхан байгалийн дунд сэрүүцэн сууж байхдаа унаган багын сайхан мөчүүд эргэн санагдаж, сэтгэл зүрэх өөрийн эрхгүй догдлон байсан юм. дуунд гардаг шиг дорнын цагаан саран шөнөжин дуулж хонох энэ хөндий урам сэтгэлийг хөгжөөж, залуун бага насандаа амраг хонгор бүсгүйтэйгээ энэ сайхан газар ирсэн байсан бол гэж бодогдмоор юм. Ха Дамэнь гэдэг үзэмжит газар олон жил өгөрсөн боловч одоо болтол сэтэглээс ер гарахгүй юм.
|