• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-30 18:17:51    
Холиж идэж болдоггүй 12 төрлийн хүнсний зүйл

Хятадын Олон Улсын Радио

     Үнээний сүүнд бичил элемент сэлбэх шаардлагагүй юм

     Одоо зах зээл дээр үнээний сүүний төрөл зүйл их олширч хэрэглэгчдын нүдийг гүйцэд хужирлаж чаджээ. Тухайлбал, кальц элбэгтэй үнээний сүү, тослог зүйлийг нь арилгасан үнээний сүү, төмөр, цайр зэрэг бичил элемент агуулсан үнээний сүү гээд байх л буян.

     Сүүний аж үйлдвэрийн мэргэжилтэний үзэж байгаагаар, үнээний сүүнд агуулагдаж байгаа кальц нь хүний биед шаардагдах хэмжээг гүйцэд хангаж чадна. Үнээний сүүнд агуулагдаад байгаа кальц нь хүний биед тун амархан шингэдэг юм. Хэрэв үнээний сүүнд дахиад л нүүрсхүчлийн кальц гэх ч юм уу бусад кальц нэмэх юм бол шингээлтийг муугаар нөлөөлдөг байна. Иймээс үнээний сүүнд юуны кальц мальц гэгчийг дахиж нэмэхийг хүсэхгүй байна.

     Үүнээс гадна, үнээний сүүнд бас төмөр, цайр зэргийн бичил элемент холиж байна. Ийм үнээний сүүг хүн хүний өөрийнх нь бодит байдалд тохируулан хэрэглэхийг мэргэжилтэд санал болгож байна. Хятадын зарим нутаг районы хүүхдүүд үнэхээр ийм бичил элементээр дутаж байгаа боловч нийтээрээ дутагдаж байгаа биш юм. Хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл судлаачдын үзэж байгаагаар, адил бус нутаг район, адил бус бие цогцын бодит байдлын дагуу үнээний адил бус төрлийн сүүг сонгож уух учиртай юм байна. Тэрчлэн зарим бичил элементүүд юм уу шим тэжээл нь үнэнхүү дутагдаж байгааг эмчээр нотлуулсаны дараа, үнээний сүүндээ тэр дутагдаж байгаа бичил элементийг нь хийгээд үйдвэрлэж болох юм.

     Зах зээл дээр тослог зүйлийг нь багасгасан үнээний сүү нь борлууллага сайтай байна. Үнэндээ үнээний сүүнд агуулагдаж байгаа тослог зүйл нь хүний биед шаардагдах хэмжээг гүйцэд хангаж чаддаг болохоор түүнийг хасах ч шаардлагагүй, нэмэх ч шаадлагагүй, байдагаар нь байлгах нь хамгийн сайн юм. Үнээний сүүнд агуулагдаж байгаа тослог зүйл нь ерөөсөө их биш, зөвхөн 3%-ыг эзэлж байдаг, энэ хэмжээг хасагдуулаад 1% болгох нь төдийл их ач холбогдолтой болж чадахгүй юм. /Л.Буянтогтох орчуулав/


1  2