Хүсэл эрмэлзэл хүүхдэд баяр хүүр авчирдаг. "6-р сарын 1-ний хүүхдийн баяр" нь хүүхдэд баяр хөөр авчирах төдийгүй, томчуулд ч хүүхэддээ хайр халамжаа хүргэх өдөр юм. Сайныг идэх, сайныг өмсөх, сайныг тоглох, сайныг үзэх гээд..... олон бий. Томчуулын нүдэнд өнөөдрийн хүүхдүүд маш жаргалтай байж, өөрийн бага насны үеийнхэнтэй харьцуулахын аргагүй жаргалтай байна гэж санагддаг, үнэнийг хэлэхэд өнөөдрийн хүүхдүүдэд зовлонтой зүйл ч олон тохиож байна.
Энэ нь юу бэ ? гэвэл их олон сайн юумыг үгүйсгэж орхисноор тэд эрэл хүслийнхээ төлөө тэмцэх, хөөцөлдөх санаа сэтгэлгүй болжээ. Даруй асар их эрэл хүсэл нь маш хялбархан биелэгдсэн явдал юм. Өнөө цагт юу авна, юу иднэ гэвэл ээж аав нь авч өгдөг л хэрэг, ямар мөнгөөр, яаж ирсэн гэдгийг ерөөс мэддэггүй, цаашлаад авч өгөх ёстой гэж ч боддог. Хэрэв ямар ч эрэл хүсэл, хөөцөлдөлгүй жаргалыг бас жаргалтай гэж хэлэх үү ?
Өнгөрсөний бэрхшээлтэй амьдралаас хичнээн ч олон турсгалтай үйл явдлууд бий болсоныг бид ном бичиг, үлгэр түүхээс ойлгож болно. Тэр үеийн үйлээ үзэж, үсээ түүж олсон хэдэн мөнгөөрөө авсан юум бүхэн хичнээн сайхан байдаг байлаа. Ээж аавын авч өгсөн нэг харандаа, резин хүртлээ сайхан бөгөөд зархаасаа хайрладаг, ялангуяа өөрийн хүч хөдөлмөр, шагнал урамшууллаар олсон зүйл ямар их нандин санагддаг байсан бэ? тэгэхэд өнөө цагийн хүүхдүүд яаж байна ?
Амьдралын түвшин өнгөрснөөс хол илүү дээшиллээ, гэвч хэт их эд бодисын хүчин нь хүүхдүүдийн эрэл хүслийг дарагдуулсныг эцэг эхчүүл мэдээгүй байна. Хүссэн бүхэн нь хялбар биелэгдэх болохоор тэдэнд нандигнаж хайрлах, бүр цаашлаад олохын төлөө тэмцэх урм зоригийг мухаасан байна. Хүүхэд дугуй унах хүсэлгүй байхад дугуй аваад өгнө, үзэх дургүй номыг авч өгөөд албаар уншуулна. Энэ нь даруй юум элбэг болох тусмаа сэтгэл ханж байгаа явдал юм. Хүнд эрэл хүсэл хөөцөлдөлгүй болох юм бол шинийг суръя, үүнийг олё, түүнийг мэдье гэх хүсэлгүй, хайрлаж нандигнах сэтгэл ч үгүй болдог.
Өнөө олонх эцэг эхчүүл хүүхдээ бие даан амьдрах ухаан сургахын төлөө, улс гүрэн дамжин суралцуулж байна, ялангуяа өөрөө хөдөлмөрлөж, амь биеэ тэжээх арга ухааныг сургаж байна, гэтэл зарим эцэг эхчүүл хүүхдээ тэжээх нь үүрэг хариуцалга гэдгийг баримтлан сансан бүхнийг нь биелүүлж, хүсэн бүхнийг нь олгож байна.
Хүртээгүй юум амттай гэгчээр, хүн ер нь олоогүй цагт олохыг хүсэх, хялбар олсон зүйлийг харин нандигнахгүй байдаг, иймээс ухаантай эцэг эх болъё гэвэл хүүхдүүдэд илүүхэн орон зай олгож, хал үзүүлж, юум сурах, мэдлэг чадвартай, нийгэм нийтэд тустай, цаашлаад амьдрахын төлөө эрэл хүсэл хөөцөлдөлтэй байхыг сургаарай.
|