Жень Жу бол Хятадын төв нутггийн Хе Нань мужийн төв. Тус мжжийн улс төр, эдийн засаг, соёлын төв юм.
Жен Жу хот нь Хятадын хоёрдугаар том мөрөн болон Хатан голын эрэг дээр байж, баруун талаараа өндөр сүрлэг уул хайрхад, зүүн талаараа өргөн уудам хуан Хуайгийн тэгш талаар хүрээлүүлж байдаг юм. тус хот нь нийт 7446.2 хамвтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, түүний дотор хотын төв хэсэг нь 1010.3 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Хоёр сая тавин долоон мянган хүн амтай байдаг юм. Жен Жу хот нь Хятадын төв нутгийн хэвлийд байрлаж, Хятадын зам харилцаа, холбооны чухал соливцол газар байж, Ази Европыг холбосон шинэ гүүр гэж алдаршсан төмөр зам дагуу чухал хот мөн бөгөөд улсын хэмжээний нээлттэй хот, түүх соёлын нэрт хот юм. Жен Жу хот нь одоо ерөнхий бодит хүчнээрээ Хятадын тавин хүчирхэг хотын эгнээнд орж байгаа юм.
Жень Жу бол удаан оны түүхтэй буурал хот юм. тус хотоос одоогоос 8000 жилийн тэртээх Пей Ли ганы соёлын ул мөр олдож, одоогоо 5000 жилйн тэртээх Да Хе Цүн тосгон, Чин Ши Хуан хааны тосгон зэрэг эртний түүхийн олдборууд олдсон байна. Хятадачуудын өвөг дээдэс болох Хуан Ди хаан нь одоогийн шинь Жень хотод амьдарч байсан нь тогтоогдсон байна. Хятадын түүхэн дэх анхны боолт нийгмийн төр болох Ся улс нь одоогийн Жень Жу хотын хариан дах Ден Фен хотод нийслэллэж байсан баримт олдсон байна.
1923 онд Жень Жу хотод дэлхийн дахиныг донсолгосон их бослого гарч Хятадын ажилчны хөдөлгөөний түүхэнд гэрэл цацрангуй хуудасаа бичгэлсэн байна. 1941 он болон 1944 онд Японы түрэмгийлэгчид Жень Жу хотыг хоёр удаа эзэлж байсан юм. Гоминьдангийн цэрэг 1938 онд хатан голын даланг дэлбэлэж, их хэмжээний газар нутаг үерт автаж байсан юм. 1948 оны 10-р сарын 22-ны өдөр Хятадын ардын чөлөөлөх арми Жень Жу хотыг чөлөөлсөн байна. Жень Жу хот нь 1954 онд Хе Нань мужийн төв болсон юм.
Жен Жу хот байгалийн баялаг элбэгтэй. Хайн тодолсон уурхайн булагдац 34 төрөл байж, тэдгээрийн дотроос нүүрсний эх баялаг маш элбэг тархаж байдаг юм. нүүрсний булагдац нь таван тэрбум тонн байж, Хе Нань мужид тэргүүн байранд орж байгаа юм байна. галд тэсвэртэй нунтаг шорой зуун сая тонн байдаг юм. хөнгөн цагааны эрдэсийн булагдац бас зуун сая тонн байна. Жень Жу хот нь үүнээс гадна бас цавага, Си Гуа, сонгино, буудай, эрдэнэ шиш, шар буурцаг, төмөс зэрэг тарималын зүйл элбэгтэй байдаг юм. Жен Жу хот нь Хятадын төрийн зөвлөлий батлан зөвшөрсөн улсын түүх соёлын нэрт хот юм. эндэхийн уул ус нь үзэсгэлэн сайхан, соёлын дурсгалт зүйл үлэмж олон бий. Сун Шанийн аялал жуулчиллын бааз, хатан голын үзэмжит раион зэрэг өдийн төдийн үзэмжит газар нь Хятадын болон гадаадын жуулчидын сонирхолыг их татаж, аялал жуулчлалын үйлэс нь сүүлийн жилүүдэд асар их хөгжилтэй байна.
|