• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-30 18:47:04    
Биет бус соёлын өвд орсон монгол ардын уртын дуу

Хятадын Олон Улсын Радио

     ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Сүн Пү Хуан И Лан 11-р сарын 28-ны өдөр Бээжинд ирж, "Монгол үндэстний уртын дуу"-г хүн төрөлхийтний биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээлээр зөвшөөрсөн баримт бичгийг Хятадын Соёлын яамд албан ёсоор хүргэсэн байна. Долоо хоногийн дараа энэ эрхэм нандин бэлгийг Өвөр монголын өөртөө засах районы засгийн газар тосч авжээ. Монгол үндэстний уртын дууны гайхамшиг дэлхий дахинд мэдрэгдэж, бүх хүн төрөлхийтний соёлын өвөөр нотлогдсон халуун чимээ монголчуудыг баясгасан байна.

     2004 оны 8-р сард Хятад Монгол хоёр орон хамтаар ЮНЕСКО-д монгол үндэстний уртын дууг хүн төрөрхийтний биет бус соёлын өвд оруулахаар мэдүүлсэн байна. Өвөр монголын өөртөө засах районы засгийн газраас тусгай ажилын хэсэг байгуулж, бас ӨМӨЗР-ы урлаг судлах газар ЮНЕСКО-д дэвшүүлэх мэдүүлэлт бичих хүнд үүргийг хүлээн авсан байна. Үүнд эрхбиш монгол уртын дууны түүхэн ирэлт, онцлог, улирал хувирал, уламжлал, урсгал дэлгэрэлт, тархалт, үнэ цэнийн талаар нарийн судалгаа хийх хэрэгтэй юм. Ингээд Хятад монгол хоёр орон өөр өөрийн нөхцөл байдалдаа суурилж, адил бусын онцлог бүхий уртын дууныхаа үүсэл хөгжлийн дагуу холбогдох нарийн ширийн ажилыг амжилттайгаар биелүүлжээ. Энэ нь мөн ч хоёр улсын хоорондах соёлын солилцоог ахиулсан байна.

     2005 оны 4-р сард Монгол Улсын уртын дууны судалгаа шинжилгээний ажилын хэсэг Өвөр монголд ирсэн нь ЮНЕСКО-д дэвшүүлэх мэдүүлэлтийн бүрэн амжилттай биелэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Мөн оны 6-р сарын 7-ны өдөр Хятад Монгол хоёр орон ЮНЕСКО-д хамтран мэдүүлэлт дэвшүүлэх санамжын гэрээд гарын үсэг зурсан байна. 5 түмэн үсэг бүхий мэдүүлэлтийн бичгийн анхны нооргийг Өвөр монголын талаас бэлтгэж, уг эх бичгийн нарийн зүйлст Монгол Улсын холбогдох талаас мэрэгжлийн нэмэлт засалт хийсэн байна. Ингээд олон хүний уйгаагүй хүчин чармайлтаар ЮНЕСКО-д дэвшүүлэх мэдүүлэлтийн бичиг бэлэн болж, монгол ардын уртын дуу маань бүх хүн төрөлхийтний биет бус соёлын өвд орсон байна.

     Бусад оронтой хамтаар адил нэгэн соёлын өв даруй монгол ардын уртын дууг бүх хүн төрөлхийтний соёлын өвд оруулахаар ЮНЕСКО-д мэдүүлэлт дэвшүүлж байгаа нь Хятадын түүхэнд анх удаа юм. монгол ардын уртын дуу бүх хүн төрөлхийтний соёлын өвөөр амжилттай нотлогдсон нь монголчуудад авч хэлбэл маш баярлууштай явдал болох бөгөөд монгол уртын дууны уламжлалыг нэн сайнаар хамгаалж хөгжүүлэхэд чухал нөхцөлийг бүрэлдүүлж өгөсөн байна.