• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-02 16:22:10    
Одон орны судалгааны хэт ягаан туяаны 1,2 метрийнанхны дуран

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын одон орны судалгааны хэт ягаан туяаны 1,2 метрийн анхны дуранг 1985 оны 8-р сард Бээжингийн одон орны оргилын Шинлүнгийн ажиглалтын станцид байрлуулсан байна. Энэ дураны яс чанар нь олон улсын мөн төрлийн дураны түвшинд үндсэндээ хүрсэн баййа.

     Одон орны судалгааны хамгийн том дуран: Хятадын одон орны судалгааны хамгийн том дуран (1992 оны байдлаар)бол 1989 оны 11-р сарын 13-ны өдөр Бээжингийн одон орны оргилын Шинлүнгийн ажиглалтын станцид албан ёсоор ашиглалтад оруулсан 2,16 метрийн одон орны ойлтын дуран болно. Тухайн үедээ энэ дуран Хятадын одон орны судалгааны хамгийн том дуран байсан бөгөөд мөн Алас дорнодын хамгийн том дуран байсан юм. Энэ дуранг Хятадын эрдэм шинжилгээ болон үйлдвэрлэлийн 10 гаруй байгууллага нэгж хамтран судлан үйлдэж амжилтад хүрсэн байна. Энэ дурнаар 20 мянган км-ийн зайтай цүдэнзийн гэрлийг олж харж болдог юм байна.

     Нарны олон замтай дэлхийн анхны дуран: Нарны олон замтай дэлхийн анхны дуранг 1990 оны 9-р сард Нанжингийн одон орны судалгааны хэмжүүр хэрэгсэлийн үйлдвэрт хийсэн байна. 1984 онд Хятадын Бээжингийн одон орны оргилын нарны физкийн эрдэмтэн Ай Гүөшян нарны олн сацрагийг ашиглан нарыг ажиглах зураг төслийн үзэл санаа дэвшүүлж, нарны олон замын дуран хийхээр дэвшүүлсэн байна. Энэ дуранг амжилттай судлан хийснээр нарыг ажиглах үр ашгийг сая дахинаар нэмэгдүүлсэн бөгөөд Хятадын газар дээрэх нарын физкийн судалгаа дэлхийн тэргүүний түвшинд хүрснийг харуулж байгаа юм.

     Анхны нарны цамхаг: Хятадын анхны нарны цамхаг буюу цамхаг хэлбэртнй нарны дуран бол Наньжингийн Зи Жиньшаны одон орны оргилын нарны цамхаг юм. Зи Жиньшан уулны хормойд байгуулсан энэ цамхаг 21 метр өндөр, дээр нь нарны сацрагийн олон долгионийг хэмжих өрөө, нарны гэрлийн зургийн өрөө, нарны соронзон хэмжүүрийн өрөө зэрэг гурван ажиглалтын өрөө байдаг.

     Хамгийн том бөмбөг хэлбэрийн дурангийн өрөө: Хятадын хамгийн том бөмбөг хэлбэрийн дурангийн өрөө бол 1985 оны 11-р сарын 25-ны өдөр Шанхайн Юйшань уулны одон орны оргилд байгуулагдсан 1,56 метрийн дурантай бөмбөг хэлбэртэй ажиглалтын өрөө юм. Энэ ажиглалтын өрөө 34 метр өндөр, хоёр давхар байж, өрөөний бөмбөг хэлбэртэй оройн дияметр нь 18,8 метр, орой дээр нь арван цонхотой, зүг бүхэнд онгойж 360 градусын ажиглалт хийж болдог юм байна. \М.Цэцэн бэлтгэв\