Бээжингийн олимпийн наадам эхлэхэд 900 гаруйхан хоног үлдээд байсан үеэр, саяхан өнгөрөн одсон 2005 оны 12-р сарын 20-ны өдөр Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хорооны хэвлэл мэдээллийн албынхан хэвлэлийн бага хурал хийлгэж, холбогдох талын хүмүүсийг урьж, 2008 оны Бээжингийн олимпийн наадмын барилга байгуулалтынн ажлын ахиц байдлыг нийгэм нийтэд хандан мэдээлсэн юм. Уг бага хуралд Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хорооны барилга байгуулалтын хэлтсийн дарга Шюй Жянь, Бээжин 2008' барилга байгуулалты командлалын газрын орлогч командлагч бөгөөд уг газрын албын дарга Жинь Янь, Бээжин 2008' барилга байгуулалтын командлалын газрын албын ерөнхий эдийн засагч бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Ван Жи-юань нарын зэрэг албаны хүмүүс оролцжээ. Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хорооны хэвлэл мэдээллийн хэлтсийн орлогч дарга Шао Ши-вэй хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, олимпийн наадмын барилга байгуулалт нь нийгэм нийтийн анхаарлын төвд орсон чухал асуудал болсоор ирсэн. Иймээс энэ талын мэдээллийг тогтмол хугацаанд байнга мэдээлж байх нь барилга байгуулалтын ахиц байдлыг нийгэм нийтэд нэн сайн ойлгуулахад ашигтай юм гэжээ.
Бээжин 2008' барилга байгуулалтын командлалын газрын албын ерөнхий эдийн засагч бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Ван Жи-юань хэвэл бага хурал дээр хэлэхдээ, бид Бээжин 2008' барилга байгуулалтын хэвлэл мэдээллийн гурав дахь бага хурлаа хийж байна. Өнөөгийн байдлаар, Бээжин хотын барьж байгуулж байгаа уралдаан тэмцээний 31 ордон талбай, холбогдох барилга байгуулалтын 5 төслийн дотроос 18-ыг нь эхлүүлээд байна. Тэдгээрийн дотор шинээр барьж байгуулах 11 төсөл бүхнээрээ хэрэгжиж эхэлсэн. Үүнд Үндэстний биеийн тамир спортын талбай, Усанд сэлэх үндэсний төв, Бээжингийн буудлагын ордон, Лаошаний унадаг дугуйн тэмцээний ордон, Ү Кэ-сүнгийн биеийн тамир спортын ордон, Үндэсний биеийн тамир спортын ордон, Хятадын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн биеийн тамир спортын ордон, Бээжингийн Аж Үйлдвэрийн Их Сургуулийн биеийн тамир спортын ордон, Олимпикийн усан дээрх цэцэрлэгт хүрээлэн, Бээжин Их Сургуулийн биеийн тамир спортын ордон, Бээжингийн Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн биеийн тамир спортын ордон зэрэг 11 ордон талбай багтаж байна. Өргөтгөн байгуулах 11 ордон талбайн дотроос Фэн Тайгийн софболын 1 талбайг байгуулж эхлээд байна. Түр байгуулах 11 ордон талбайн дотроос Үндэсний хурлын төвийн туялзуур жадны 1 ордыг байгуулж эхлэсэн бөгөөд Үндэсний хурлын төв, Бээжингийн тоон технологийн том давхар байшин, Олимпийн хотхон, Олимпикийн цэцэрлэгт хүрээлэн, Медиа хотхон зэрэг холбогдох 5 барилга байгуулалтыг бүхнийг эхлүүлээд байгаа юм гэжээ.
Үүнээс гадна, хот тохижуулалтын хүрээн дэх дэд бүтцийн барилга байгуулалтын ажлын талаар, Ван Жи-юань танилцуулж хэлэхдээ, 59 зурвас зам, 5 гүүрийн доторхи 7-ыг нь байгуулж дуусгасан. Өнөө 19 зурвас зам, 2 гүүр байгуулж байгаа бөгөөд 2005 оны сүүлчээр 6 зурвас замыг шигээр байгуулж эхэлсэн байна гэжээ.
Бээжин 2008' барилга байгуулалтын командлалын газрын орлогч командлагч бөгөөд уг газрын албын дарга Жинь Янь сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, 2008 оны Бээжингийн олимпийн наадмын ордон талбайд уралдаан тэмцээний 31 ордон талбай, дасгал сургуулийн 41 ордон талбай багтаж байгаа юм. Өнөөгийн байдлаар, шинээр барьж байгуулах ордон талбайн барилга байгуулалтын ажлыг бүхнийг эхлүүлсэн байна гэжээ.
Үндэсний биеийн тамир сдортын талбай болон Усанд сэлэх үндэсний төвийн барилга байгуулалтын ахиц байдлын талаар сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулах үе, Жинь Янь хэлэхдээ, Үндэсний биеийн тамир спортын талбай болон Усанд сэлэх үндэсний төвийн бүтэц, хэлбэр нь маш өвөрмөц юм, дэлхийн хэмжээнд авч хэлсэн ч тэргүүний техникийг ашиглан барьж байгуулж байгаа том барилга болох юм. Үндэсний биеийн тамир спортын талбайн бүтэц нь ган төмрөөр тэгш өнцөг гарган шувууны үүр шиг сүлжиж бүтээсэн, хагас дугуй хэлбэртэй байдгаараа онцлог юм. Иймэрхүү хэлбэртэй барилгыг барьж байгуулахад 6 талын хүчин зүйлийг бодолцсон байх хэрэгтэй гэж үзэж байна. Нэгдүгээр хүчин зүйл нь техникийн төсөл болно. Үндэсний биеийн тамир спортын талбайн ган төмөр бүтэцтэй барьж байгуулах техникийн төсөл нь шинжлэх ухаан теникийн чухал бүтээлийн хувиар Шинжлэх Ухаан Техникийн Яамны мэргэжилтдэд нотлогдсон юм. Хоёрдугаар хүчин зүйл нь ган хийц болно. Ган хийцэд их төлөв 43 мянган тонн ган орох бөгөөд техникийн шаардлага нэлээд өндөр ган хэрэглэдэг байна. Хятадын болд төмөрлөгийн нийгэмлэг зэрэг холбогдох байгууллагууд болон ган үйлдвэрлэдэг том том үйлдвэрүүдийн дэмжлэгтэйгээр өнөө ган материалын асуудлыг бүхнийг нь зохицуулаад байна. Гуравдугаар хүчин зүйл бол боловсруулах явц болно. Үндэсний биеийн тамир спортын талбайн ган хийцийг Жянсү, Жэжян, Шанхай зэрэг 3 газарт боловсруулж байгаа бөгөөд боловсруулах төсөл болон ажлын ахиц нь ган хийцтэй барилгын шаардлагыг хангасан байна. Дүрэвдүгээр хүчин зүйл бол барилгын ажлын дэлгэрэнгүй зураг төсөл болно. Энэ ажлыг өнөө нэгэнт хийж дуусгасан. Тавдугаар хүчин зүйл бол гагнуурын ажил болно. Энэхүү ажил нь маш өвөрмөц байдаг болохоор, техникийн маш өндөр шаардлага хангасан байх хэрэгтэй байдаг юм. Бэлтгэл сургалт, хяналт шалгалт зэрэг ажлыг урт хугацаанд үр ашигтай хийснээр, гагнуурчны эгнээ нь хэрэгцээ шаардлагыг хангаж чадсан байна. Хамгийн эцсийн хүчин зүйл бол ачаа тээвэр болно. Жянсү, Жэжян, Шанхайд боловсруулсан бидний барилгын материалыг Үндэсний биеийн тамир спортын талбайд зөвөөрлөн авчрахад 5 муж 3 хотыг дамжин өнгөрдөг. Энэ 5 муж 3 хотынхон маш их дэмжлэг туслалцаа үзүүлж, Үндэсний биеийн тамир спортын талбайн барилгын ажлын хэвийн ёсоор явагдахыг баталсан байна. Иймээс 10-р сарын 28-наас эхэлснээс нааш, ган хийцтэй барилгын ажил үндсэндээ ялгам хийгдэж ирсэн. Ирээдүйд бас олон бэрхшээлд тулгарах учир, бид цаашид хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай байна гэж Жинь Янь танилцууллаа.
Усанд сэлэх үндэсний төвийн бүтэц нь ган хийцтэй, олон талт хэлбэртэй байдаг. Уг барилгын бүтцийн техникийн төслийг мөн Шинжлэх Ухаан Техникийн Яамны мэргэжилтэд хянаж баталсан байна. Мэргэжилтэд энэхүү барилгын төслийг маш өндрөөр үнэлсэн юм. Өнөө, Усанд сэлэх үндэсний төвийн ган хийцтэй барилгын ажил нэлээд урагштай, бидний төсөөлж байснаас ч сайн мөртөө түргэн явагдаж байна гэж Жинь Янь тэмдэглэжээ.
Бээжингийн өвлийн улирлын цаг агаарын нөхцөл байдал нь барилгын ахицад хир нөлөө үзүүлэх эсэхийн тухай сурважлагчийн сонирхсон асуултанд харилах үе, Жинь Янь хэлэхдээ, Өвлийн улиралд барилгын ажлаа үргэлжлүүлэх асуудлаар бид 2005 оны 9-р сараас нэлээд бүрэн бэлтгэл хийж ирсэн юм. Иймээс барилгын ахицад их нөлөө үзүүлэхгүй. Нөлөө нь голцуу хоёр талаар илэрнэ: Нэгд, бетон хийцтэй барилга барих явдалд нөлөөлнө. Үүнд өвлийн улиралд хийгдэх барилгын хэсэг ажлын шаардлагын дагуу хөлдөхөөс сэргийлэх арга хэмжээ авах болно. Хоёрт, ган хийцтэй барилгын ажилд нөлөөлнө. Ган хийцтэй барилгын ажил хийхэд халуулах, тулаалах шаардлагатай байдаг. Энэ хоёр асуудлыг зохицуулах талаар бид бүрэн баталгаа хангаад байна гэжээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/
|