• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-02 16:51:37    
Тэжээвэр хоёр ишигний яриа
Пажай

Хятадын Олон Улсын Радио
    Уруудай тэр ишиг чинь 
    Учирыг нь олохгүй мэлрэнэ. 
    Урагш хойш хараад
    Уцаарласан байдалтай майлна.
    Ширэлдсэн үсээ
    Шилгэж аваад хэлж байна.
    Ширгэнхий нүдээ анивчаад
    Ширвээдсэн байдалтай хэлж байна.
    Эзэн минь намайг хайрлаад 
    Өвөл гэртээ оруулж ч байсан. 
    Өлбөрч үхэх магадгүй гээд 
    Өегтэй юмыг ч өгсөн.
    Ганц миний эзэн бол
    Хамтрал хоршоонд орохгүйгээс 
    Гадна дотнын ажил дээр
    Гачигдал арвин гардаг юм.
    Үхэр хонио хариулаад
    Хөдөө явахдаа ч хүрэхгүй.
    Үлдсэн тэжээвэрээ арчлаад
    Гэртээ суухдаа ч хүрэхгүй гээд
    Уруулаа дээш өргөөд
    Урагш хараад хэлж байна.
    Таны хоршоог үз дээ!
    Талын бэлчээрт хаваржиж шүү.
    Эзний хадсан өвс ч
    Эрдэнээс өөргүй болсон шүү. 
    Өнөөдөр тэнгэр л муудвал 
    Өлсөнө гээд л уярна шүү. 
    Хурган хороо ч байтугай
    Хонины хороо ч муухан гээд
    Хоёр нүднийхээ нулмисыг
    Хоншоороо дагуулан урсгала.
    Амттай бордоо ч байтугай
    Атга өвс ч ховордсон гээд
    Аман дотрох шүлс нь
    Завжаа дагаад гоожлоо. 
    Идэвч идэвч торнихгүй гээд 
    Өвгөн, намайг агсарсан, 
    Энэ сайханд явахгүй гээд 
    Эмгэн, намайг шилбүүрдсан.
    Харгалзаж байсан эзэндээ
    Хаяа хаяа гомдоно гээд
    Харах нүд нь нулимстай
    Ханиаж бөгшиж уйлахад
    Торниун цагаан ишиг чинь
    Дотор нь үнэхээр уяраад
    Туухан үс нь хуйхлагдсаныг
    Толгойгоороо шүргэнэ.
    Элэй халаг чи минь гээд
    Эхэр татан майлаад
    Энд тэнд хөндсөнийг нь
    Эрүүгээрээ шүргэнэ.
    Уйтгарлаж байхыг нь сэргээх гэж
    Урд хойно нь тоглоод
    Уйлаж байхыг нь хорих гэж
    Уруул амыг нь үнэрлээд
    Халуун дотно сэтгэлээр
    Хариулж түүнд хэлж байна.
    Малжлын хоршоонд орвол
    Манай жаргал ирнээ.
    Малчид бүхнээр орвол
    Нийтийн жаргал болно.
    Эзэндээ очоод хэлэл дээ!
    Эртхэн наашаа ирэл дээ гээд,
    Энэ хоёр ишиг нь 
    Ижилшиж сайхан дасалцлаа.
    Эргэж баяртай уулзая гээд
    Эргэн эргэн майлна.
    Хоёр ишиг хоорондоо
    Сэвгүй сайхан ижилшлээ.
    Хувьдаа малжсан өвгөн гуай
    Сэжигтэй санадаг нь юу юм бэ?
    /Түмэд овогт Хүчит уйгаржин монгол бичгээс буулгав/