• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-02 17:02:09    
Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг яаж сонгодог бэ?

Хятадын Олон Улсын Радио

    "Олимпийн дүрмийн" дагуу, Олон улсын Олимпийн хороо л Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг сонгох эрхтэй. Үүний бодитой арга нь "Олимпийн дүрмийн" дагуу, Олимпйн наадам зохиогдохоос 7 жилийн өмнө Олон улсын Олимпийн хорооны бүгд хурлаар, бүгд хурлын гишүүдийн нууц санал оруулалтаар, Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг сонгоно.

     Олимпийн наадмын бэлтгэл ажлын хугацааг бүрэн гүйцэд хангахын тулд, Олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтэй хот заавал Олимпийн наадам зохиогдохоос 8 жилийн өмнө, Олон улсын Олимпийн хороонд өргөдлөө бичгээр дэвшүүлэх хэрэгтэй. Үүнд Олон улсын Олимпийн хороо болон холбогдох олон улсын спортын дан төрлийн холбоод хяналт шалгалт хийж, өргөдөл дэвшүүлэх хотыг тогтооно. Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг албан ёсоор санал оруулж сонгохдоо, Олимпийн наадам зохиогдохоос 7 жилийн өмнө хуралдсан Олон улсын Олимпийн хорооны бүгд хурлаар, бүгд хурлын гишүүд нууц санал оруулж сонгоно.

     Санал оруулалтад өргөдөл дэвшүүлсэн аль нэг хот тавин хувиас илүү санал авбал даруй зохион байгуулах хотоор сонгогдоно. Хэдэн хот Олимпийн наадмыг зохион байгуулахаар өрсөлдөж байгаа байдалд, олон удаа санал хураалт явуулж, санал хураалтад хамгийн цөөн санал авсан хот хасагдана. Хэрвээ хоёр хотын санал авсан тоо адилхан цөөн байвал, тусгайлан энэ хоёр хотын талаар санал хураалт явуулж, нэгийг нь үлдээнэ.

    1999 онд "Солтлейк хотын шившигт хэрэг" гарснаас хойш, Олон улсын Олимпийн хорооноос Олимпийн наадмыг зохион байгуулахаар өргөдөл дэвшүүлэх журамд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулсан хамгийн чухал хоёр зүйл нь:

     1.Олимпийн наадмыг зохион байгуулахаар өргөдөл дэвшүүлэхийг хүлээн авах дүрэм журамыг чангатгана. Ингэснээр өргөдлийг хянан хэлэлцээд, Олимпийн наадмыг зохион байгуулах үндсэн нөхцөл бүрэлдээгүй хотыг сонгон шалгаруулалтад оруулахгүй юм.

     2.Өргөдөл дэвшүүлэх хотод Олон улсын Олимпийн хорооны гишүүд айлчлан танилцаж болохгүй. Өргөдөл дэвшүүлэх хотын төлөөлөгч ч Олон улсын Олимпийн хорооны гишүүдэд бараалхаж болохгүй юм.