Энэ жил 33 настай Дин Хунбин Хятадын баруун өмнөд нутгийн Чүнчин хотын нэгэн багшийн гэр бөлд төржээ. 1991 онд их сургууль төгссөний дараа нутагтаа харьж Англи хэлний багш болсон байна. Дин Хунбин хархан багаасаа дуу бүжигт авьяастай байсан учраас орон нутгийн телевиз түүнийг хөтлөгчөөр урьж, соёлын газар түүнийг бүжгийн багшаар урьж ажлуулсан байлаа.
1992 онд Дин Хунбин Бээжин их сургуулийн эрхэлсэн бүжгийн онлын дамжаанд оролцсон бөгөөд Бээжинд үлдэж, сурахын дагуу ажиллахаар шийдсэн байна. Энэ үед Дин Хунбин өөрөөсөө 12 ах Лю Юньчан гэдэг нутгийн ахтай танилцсан байлаа. Лю Юньчан амьдрал ажлын талаар түүнд маш их тус болдог байсан бөгөөд чин үнэнч хайр сэтгэлтэй байсан ч Дин Хунбин тэр үед өөр нэг залуутай үеэрхэж байсан болохоор хайрын сэтгэлээ нуусан байлаа.
1996 онд Дин Хунбин төвийн ши жүжгийн дээд сургуульд албан ёсоор шалгаж орсон бөгөөд телевизийн олон кинонд тоглож, кино урлагийн давцанд өөрийн гэсэн байр сууриа олж авсан байна.
Гэвч гай газар доороос гэгчээр 1998 оны цас хаялсан нэг орой Дин Хунбин ажлаасаа тараад гэр зүгээ явж байтал нэг ачааны машин түүнийг дайрч ухаа алдуулжээ.
Тэрээр бүтэн 20 хонгийн дараа сая сэхээ орсон боловч үерхэж байсан залуу нь түүнийг орхиод явсан байлаа. Энэ байдлыг Лю Юньчан сонсоод эмнэлэгт ирж, миний дүү бүү зов, ах нь чамайг асарна гэж тайдгаруулсанд Дин Хунбин надыг ингэж өр өвдсний хэрэггүй гэж татгалзсан байна. Гэвч Лю Юньчан хийж байсан ажлаа орхиод Дин Хунбинг асран харгалзсан байна.
Дин Хунбин азаар амьд үлдсэн боловч толгойн баруун хэсэг нь хүнд гэмтэл авч, тал биеийн са өвчин болж, хацар нүүр нь моройж, үг хэлж чадахгүй болсон байна.
Дин Хунбингийн үг хэлэх чадварыг сэргээхийн төлөө Лю Юньчан өдөр болгон толь бичиг барьж нэг нэг үсгээр Дин Хунбинг дагуулан уншдаг бөгөөд радио хүлээн авагч худалдан авч Дин Хунбинд сонсгодог байлаа. Ингэж чармайсаны үр дүнд нэг жилийн дараа Дин Хунбин бүтэн үг хэлж чадах болжээ.
Үүний дараа нь Дин Хунбинг тэгш сайхан алхуулах дасгалуудыг хийв. Дин Хунбин өвдөж зовохын эрхэнд нэг үе амьдралаа орхих санаа ч төрсөн байлаа.
Хоёр жилийн дараа нь Дин Хунбингийн тал биеийн са өвчин илт илааршиж, биеийн хөдөлгөөн сэргэсэн боловч, сэтгэл санааны хүнд дарамтаас гарч чадахгүй байнга уйлдаг байжээ. Үүнд Лю Юньчан дэргэт нь сууж нулимсийг нь арчан, гарыг нь бариад, битгий зов, дэргэт чинь би байна гэж хэлж байлаа.
2001 оны 7-р сарын 7-ны орой сарны гэрэл доор Лю Юньчан "би чамд хайртай, хоёулаа сууъя" гэж Дин Хунбинд шивнэжээ. Тэгээд мөн оны Хятадын үндэсний баяраар амьдралын зовлон туулсан хоёр амраг хайрын замаа өлгөж эгэлсэн билээ.
Өнөө тэр хоёр өөрийн үнэн хайрын үлгээрээ "мөхөшгүй хайр" гэдэг киноны зохиол болгон бичсэн бөгөөд нэг компани хөрөнгө оруулан энэ киног хийх гэж байна. Энэ кинод Дин Хунбин өөрөө гол дүрд тоглох юм байна. Дин Хунбин энэ бүхнийг эргэн санаж хэлэхдээ, бүтэн долоон жил өнгөрлөө, бэрхшээлтэй цагуудыг туулж, амьдралаа сэргээсэн, энэ бүхэн бүр ханийн мань олгосон хайр сэтгэлийн гайхамшиг байгаа юм гэжээ.
|