• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-02 17:11:10    
Хятадын өндөр настайчуудыг асрах шинэ хэлбэр

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын хамгийн сүүлийн үеийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, өнөө Хятадын арван хүн тутамд нэг 60 наснаас дээш өндөр настай хүн байгаа юм байна. Хүн ардын дунд өндөр настайчууд олшрахын хирээр8 өндөр настай хүмүүсийг асран харгалзах нь нийгмийн тулгам асуудал болоод байна. Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газрын холбогдох салбарынхан төдий их хөрөнгө мөнгө зарцуулахгүй мөртөө бас өөрийн орны байдалд зохицсон өндөр настайчуудыг асран харгалзах хэлбэр--" гэр бүлд нь асран харгалзах" арга хэлбэрийг хайж олсон байна.

     "Гэр бүлд нь асран харгалзах" хэлбэр гэдэг нь олон газрын засаг захиргаа хөрөнгө мөнгө гаргаж өндөр настайчуудыг асран харгалзах үйлчилгээний хүмүүсийг тусгай сургалт дамжаанд бэлтгэн дасгалжсаны дараа нь амьдралын талаар харгалзах шаардлагатай өндөр настайчуудын гэрт очуулж өндөр настай хүмүүсийг асран харгалжуулж, нийгэмчилсэн үйлчилгээг гэр бүлд хүртэл өргөтгөсөн байна.

     Энэ жил 79-ийн өндөр насан сүүдэртэй Тань Жяньжөү хөшинтэйгээ хамт Хятадын үзэсгэлэнт сайхан гармын хот Даляньд амьдардаг. Энэ хотод өндөр настныг асран харгалзах хэдэн арван газар байгаа боловч настан гэртээ амьдарах нь тав тохтой чөлөөтөй гэж үздэг.

     Өөрийн гэртээ орж гарах, амарч хэвтэх, идэж уух, радио сонсч телевиз сонирхоход бүр чөлөөтөй. Настныг асрах газар том телевизтэй байлаа ч гэсэн тэр нь өөрийнх биш. би бөмбөгийн тэмцээн сонирхох дуртай, заримдаа шөнө дундаар босоод сохирхоно. Настныг асрах газар нийтийн цагийг баримтлах хэрэгтэй тул ингэж болдоггүй л даа гэжээ.

     Өндөр настан Тань Жяньжөү энэ хороололд хэдэн арван жил амьдарч айл зэргэлдээ хүмүсстэйгээ тун ойр дотно харилцаатай байдаг. Өндөр настныг асран харгалзах газар хаа газрын хүн бүр байна. Амьдралын зан заншил, сохирхол бүр адилгүй , дахиад хэлбэл хоол ундны талаар ч нийтийн хоол иддэг тул өөрийн дуртай зохицсон хоолоо идэж чадахгүй гэж тэрээр үзэж байна. Амралтын өдөр болбол хүүхэд нь эргэж үзэхээр ирнэ. Энэ бол гэр бүлд л мэдрэгдэг элгэн садны халуун дулаан баяр жаргал, настныг асрах газар ийм нөхцөл хангаж чадахгүй юм гэж өндөр настан Тань Жяньжөү хэлж байна.

     Өндөр настан Тань Жяньжөү сард 400 юаниар засаг захиргааны салбараас бэтгэсэн гэр бүлийн асрагч урьж харгалжуулж байна. Далянь хотын холбогдох тогтоолын дагуу, Тань Жяньжөү шиг дал гарсан өндөр настай хүмүүстийн асрагч урихад Засгийн газраас сар бүр 100 юаний нөхвөр олгодог юм байна.

     Өндөр настан Тань Жяньжөүгийн гэр бүлдээ асран харгалжуулах энэ арга хэлбэр нь Хяттадын ард түмний өндөр настныг асран харгалзах уламжлалт арга хэлбэртэй адилгүй юм. Уламжллалт асран харгалзах хэлбэр бол гол нь гэр бүлийн бүрэлдэхүүн үр хүүхэддээ түшиглэдэг байна. Өндөр настан ТаньЖяньжөү өөрийг нь харгалзахаас болж үр хүүхдийнхээ ажил амьдралд нөлөө болохыг хүсэхгүй тул гэр бүлийн асрагч урьсан байна.

     Зарим хотод энэ талаар Далянаас ч сайн үйлчилгээ хангаж байна. Хятадын өмнөд нутгийн Гуанжөү, дорнод нутгийн Нинбө зэрэг газар өөрийгөө харгалж чадахгүй болсон өндөр настныг Засгийн газраас санхүүжүүлсэн "Гэр бүлд үйлчлэх" төлөвлөөгөөнд хамруулсан байна.

     Гуанжөү хотын үр хүүхэдгүй Тан Хүйфан энэ жил 90–ийн өндөр насан сүүдэр зооглосон байна. Өвгөн нь хэдэн жилийн өмнө нас барсан байна. Өнөө хэдийгээр бие нь хамтуу чийрэг, идэж уухаа өөрөө зохицуулж чадаж байга хэдий ч, дэлгүүр явж хүсний зүйл авах юм уу гэр өрөөг цэвэрлэхэд хүндрэлтэй болжээ. Саяхан засаг захиргааны салбараас түүнд үнэ төлбөргүйгээр гэр бүлийн асрагч урьж амьдралыг нь харгалзуулж байна.
Сурвалжлагч өндөр натан Тан Хүйфангийнд асрагч Лян Күньяньтай уулзсан байна.

     Натан Тан Хүйфан хэлэхдээ, би маш баяртай амьдарч байна. Засгийн газраас надад гэр бүлийн асрагч илгээж миний амьдралыг харгалзуулж байна. Тэр намайг их сайн харгалзаж байна гэжээ.

     Өндөр настан Тан Хүйфанг асарч байгаа хатагтай Лян Күньянь энэ жил 39-тэй. Уул нь нэг хүсний дэлгүүрт ажиллаж байсан юм. Өнгөрсөн онд дэлгүүр нь ажилтнаа хассан тул тэрээр ажилүгүйдсэн байна. Тэрээр настныг асран харгалзах энэ ажилдаа сэтгэл хангамжтай байдаг.

     Тэрээр хэлэхдээ, энэ оны 1-р сараас би өндөр настныг асран харгалзаж эхлэсэн юм. Энд ирэхээс өмнө, Гуанжөү хотын асрамжийн газраас эрхлэсэн сургалт дамжаанд оролцож, өндөр настай хүнд нэн сайн үйлчилгээ хангахын төлөө гол нь өндөр настай хүмүүст олон тохиодог өвчний тухай ойлгосон гэжээ.

     Лян Күньянь өндөр настай хүнд үйлчлэхийн дагуу, өөрийнхөө ажлын байраар хангагдах асуудлыг зохицуулсан байна. Өнөө тэр сар бүр орон нутгийн ард иргэдийн хэрэг эрхлэсэн газраас цалин авч,ажилтай болсондоо их баяртай байна.

     "Гэр бүлд нь асран харгалзах" хэлбэр нь өндөр настайчуудын гэр бүлдээ тав тухтай амьдарах хүсэл мөрөөдлийг хангасан тэдийгүй гийгэмд шинэ ажлын байр хангаж, өндөр настайчуудыг асран харгалзах талын засгийн газрын дарамтыг ч багасагсан байна. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, гэр бүлд нь асран харгалзах энэ хэлбэрийг өндөр настныг асран харгалзах газар байгуулсантай зэрэгцүүлбэл зардлыг ихээр хэмнэх юм байна. Дорнод нутгийн Нинбө хотоор жишээлээд хэлэхэд, өндөр настайчуудыг асран харгалзах шаардлага хангасан нэг асрах газар байгуулахад Засгийн газар сар бүр нэг орд 250—500 юаний нөхвөр олгох болно. Гэтэл Засгийн газраас бэлтгэсэн өндөр настныг асран харгалзах үйлчилгээнд сард хүн бүрт 165 юань олгодог байна.

     Хятадын ард иргэдийн хэрэг эрхлэсэн яамны нийгмийн асрамж болон нийгэмийн ажил эрхлэсэн газрын орлогч дарга Янь Чинчүнь хэлэхдээ, Хятадын өндөр настай хүн ард өнөө 100 сая гаруйд хүрч, хүн амийн үндсэн тоо их тул өндөр настай хүн ардын амьдралын хэрэгцээнд их хөрөнгө мөнгө шаардагдах юм. Өнөөгийн Хятадын бодитой байдлын дагуу "Өндөр настайчуудыг гэр бүлд нь асран харгалзах" энэ хэлбэр өндөр настайчуудын өргөн дэмжлэгийг хүлээсэн хөрөнгө мөнгө хэмнэх хэн алиндаа ашигтай хэлбэр мөн гэжээ. /Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав/