• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-03 16:45:47    
Хятадын уламжлалт эм эмнэлэг чухал үүрэг гүйцэтгэж байна

Хятадын Олон Улсын Радио

     5000 гаруй жилийн түүхтэй болсон Хятадын уламжлалт эм эмнэлэг нь Хятадын үндэстэнүүдийн соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Орчин цагийн европ эмнэлэг нь эм эмнэлэгийн зах зээлийн гол урсгал болж байгаа боловч, Хятадын уламжлалт эм эмнэлэг нь эмчилгээний олон янзын арга барилтай, эмчилгээний ихээхэн үр ашигтай, эмчилгээний үнэ ханш нь харицангуй хямд байдаг зэрэг өвөрмөц онцлогтой болохоор Хятад улсад мөн л тун чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

     Сүүлийн үе сурвалжлагч Хятадын баруун өмнөд нутгийн Сы Чүань мужийн хөдөө тосгонд энэ байдлын тухай сурвалжилхаар очсон байна.

     Хатагтай Юй Минин бол Сы Чүань мужийн Дү Жянянь хотын Юүн Шэн тосгоны тариачин юм, тэрээр 5 жилийн өмнө цөсний хүүдийн архаг үрэвсэлд нэрвэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд тэрээр Хятадын уламжлалт эм ууж, жилд 100 гаруйхан юань зарцуулаад л эмчилгээний тун сайн үр дүнд хүрсэн байна. Ойрмогхон тэрээр ханиад хүрсэний улмаас цөсний хүүдийн үрэвсэл нь сэдэрч, дахиад л эмнэлэгт очиж 2 хоногийн Хятадын уламжлалт эм авч уугаад амархан илааршсан байна. Харин эмийн зардал нь зөвхөн 12-хон юань л байв. Хатагтай Юй Минин хэлэхдэ:

     Энэ удаа надад ханиад хүрсэний уршгаар цөсний хүүдийн үрэвсэл сэдэрч, бүх бие өвдөөд байхаар даруйхан уламжлалт эм уусан чинь амархан сайн болчихлоо, би ерөөс Хятадын уламжлалт эм уугаад байсан юм гэжээ.

     Юүн Шэнчүнь тосгоны ойр хөрш Юй Танчүнь тосгоны эрүүл мэндийн газар очоод, эндхийн дийлэнх тариачид Хятадын уламжлалт эмээр эмчлүүлж байгааг сурвалжлагч ажигласан байна. Уг тосгоны тариачин эмэгтэй Лүө Пин дийлэнх тариачид юунд Хятадын улмжлалт эм эмнэлэгийг сонгож эмчлүүлж байгаа тухай сурвалжлагчид хэлэхдээ:

     Хятадын уламжлалт эм нь харш нөлөө багатай, үр ашгаар ч сайн, үнэ нь бас хямтхан болохоор бид цөмөөрөө Хятадын уламжлалт эм уух дуртай байгаа юм гэжээ.

     Судалгааны дүнгээс үзвэл, хөдөө тосгоны тариачид эмнэлэгт очиж эмчлүүлэх бүрдээ дунджаар 6-8 юаны зардал гаргадаг нь европ эмнэлгээс 20%-30%-аар хямд байна. Одоо Дү Жянянь хотын 140 гаруй хөдөө тосгоны эмнэлэгт Хятадын уламжлалт эмнэлэгийн тасаг гаргасан байна. Хятадын уламжлалт эм эмнэлэгийн үйлчилгээ өргөн дэлгэрсэнээр, Дү Жянянь хотын хүн тутмын эмнэлэгийн зардал жил дараалан буурч, өвчлөх хүн цөөрч, ялангуяа хөдөө тосгоны өвчтэй хүмүүсийн эдийн засгийн дарамт багассан байна.

     Ноён Ян Юүн бол Дү Жянянь хотын жирийн эмч юм, түүний амбулаторид 3 хүнтэй, ойр хавийнхаа тосгоны хүн ардад эм эмнэлэгийн үйлчилгээ хангадаг байна. Эмч Ян Юүн сурвалжлагчид хэлэхдээ:

     Энэ хавиар 3 тосгон байдаг, нийт 5500 гаруй хүн амтай. Эндхийн хүмүүс Хятадын уламжлмлт эмээр эмчлүүлэх дуртай, Хятадын уламжлалт эмээр эмчилж үйлчлэх хэмжээ нь дунджаар 40% хувь орчмыг эзэлж байна гэжээ.

     Хятадын уламжлалт эм эмнэлэг нь өргөн олон тариачдад сайшаагдаж байгаа болохоор сүүлийн жилүүдэд, Сы Чүань мужийнхан Сянь, Шан, Тосгон гурван шатанд Хятадын уламжлалт эм эмнэлэгийн үйлчилгээний сүлжээг дорвитой хөгжүүлж байна, бүх мужид 80%-аас дээших Сяньд тусгай Хятадын уламжлалт эм эмнэлэгийн газар байгуулж, 90%-ын Шан суурины эмнэлэгтээ Хятадын уламжлалт эмийн өрөө, зүү төөнүүрийн эмчилгээний өрөө зэргийг багтаасан Хятадын уламжлалт эм эмнэлэгийн тасаг гаргасан байна. Хятадын уламжлалт эмийн өрөөнд Хятадын уламжлалт эмийн материал бүрэн гүйцэд байгаа бөгөөд өнөр олон тариачин түмэндээ аюулгүй, үр ашигтай үйлчилгээ хангаж чадах болсон байна. Одоо бүх Сы Чүань мужийн хөдөө тосгоны Хятадын уламжлалт эм эмнэлэгийн үйлчилгээний хэмжээ нь хөдөө тосгоны эм эмнэлэгийн үйлчилгээний нийт хэмжээний хувийн жингийн 30% илүүг эзэлж байна.

     Үүнээс гадна, Сы Чүань мужийнхан Хятадын уламжлалт эмнэлэгийн чадвартай хүмүүсийг идэвхтэй бэлтгэн хүмүүжүүлж байна. 1998 оноос, Сы Чүань мужийнхан Сяний хэмжээний эмнэлэг болон Шан суурины хэмжээний эрүүл мэндийн газарт нийт 1200 гаруй Хятадын уламжлалт эмнэлэгийн мэргэжлийн хүмүүс бэлтгэн хүмүүжүүлж өгсөн байна. Үүний зэрэгцээ, зүү төөнүүр, массаж зэрэг хөдөө тосгонд тохирсон Хятадын уламжлалт эм эмнэлэгийн мэргэжлийг нааштай нэвтрүүлэн дэлгэрүүлсэнээр, харицангуй бага зардал гаргаж, хөдөө тосгонд байнга дэлгэрдэг өвчин болон олон илэрдэг өвчинийг эмчлэн засаад тун сайн үр дүнтэй ажиллаж байна. /Л.Буянтогтох орчуулав/