• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-03 17:02:21    
ДХБ-д орсноор Хятадын тариачидын амьдрал сайжирч байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун бүсийн Шаанши мужийн тариачин Хан Жэнбин хэдэн арван жилийн турш тариа тарихаар өөрийн амьдралаа аргацааж ирсэн юм. Гэвч 2001 онд Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орсноор түүний амьдралд ихээхэн өөрчлөлт гарсан юм. Учир нь өөрийн үйлдвэрлсэн бүтээгдэхүүнээ гадаадад амархан экспортлох болжээ.

     53 настай Хан Жэн бин өөрийн гэрийн тал хувийн тариан газартаа алим тариж, 3 жилийн өмнөөс эхлэн олон улсын зах зээлд борлуулж эхэлсэн байна. Тэрээр ингэж наймай хийгээд их мөнгө олж, хоёр хүүдээ бүр шинэ байшин бариж өгч, нэг суудлын авто машин, нэг мотцайкал авч өгөн, бас том дэлгэцтэй хоёр зурагт авсан байна. Би өнгөрсөндөө зөвхөн мөр бүтэн гэдэс цатгалан явахыг бодож байсан, гэрт ямарч электрон бараа гэж байсангүй гэж Хан Жэнбин хэлэж байлаа.

     Хан Жэнбин шиг үр тариа тариж байсан тариачин жимэс буюу хүнсний ногоо тариж экспортлож байгаа тариачин Хятадад бас багагүй олон байна. Тэдэнд авч хэлвэл Шанганд болсон ДХБ-ийн худалдааны хэлэлцээр маш их ач холбогдолтой юм. Хөгжингүй орны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нөхвөр, гайлийн өндөр татвар зэрэгт Хятадыг оролцуулсан хөгжиж байгаа орны тариачинд бүр дур үгийцэж байдаг. Хэрэв эдгээр нөхвөр, татварыг бүр цуцалвал Хан Жэнбин шиг тариачид нэн олон бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд зараж болно. Хятад улс олон улсын алимын зах зээлд орож байгаа нь дэлхий бусад орны анхааралыг татаж байна. 20 жилийн өмнө Хятадад алимын хүрээлэн гэж байдаггүй. Гэтэл одоо АНУ-ыг даван гарч дэлхийн хамгийн том алимын гаралтын орон болсон байна.

     Хятад улс ДХБ-д нэгдэн орсноор гадаадын хөдөө аж ахуйн хямд бүтээгдэхүүн Хятадад их хэмжээгээр орож, Хятадын тариачидын ашиг сонирхолыг хохьроох болно гэж ажиглагчид анх төсөөлж байжээ. Гэвч Хятадын тариачид алим, лийр, сонгоно зэрэг жимэс хүнсний ногоо тариж, экспортоор гаргах болжээ. 2004 онд Хятадын экспортоор гаргасан жимэс хүнсний ногоон орлого 3 тэрбум 500 сая юаньд хүрч, 2001 оныхоос их давсан байна. Хятадын гол экспортлогч орон бол АСЕАН болон ОХУ болно.

     Хятадын тариачид ширүүн өрсөлдөөнд тулгарч байна. Сүүлийн жилүүдэд зам харилцааны нөхцөл сайжирснаар нэн олон жимэс гармын хот буюу том хотын зах зээлд орсон байна. Гэвч өргөн их хөдөө тосгонд орчин үеийн хадгалах зоорь болон агуулах их цөөн байна.