ДХБ-ын сайдын хэмжээний 6-р бага хурал тун саяхан Шянганд өндөрлөсөн байна. Уг бага хурал нь хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн бус бүтээгдэхүүний зах зээлд орхыг зөвшөөрөх тэрчлэн хөгжлийн асуудлаар зарим ахиц хийсэн байна. Хятад улс хурлын олон хэлэлцээрт нохцтой оролцож, олон улсын төв голч худалдаа эрэхлэхийг нааштай санал болгосон тул уг хуралд гүн гүнзгий нөлөө тусгал гаргасан байна. Хятад улс ДХБ-д элсэн орсон 4 жил гаруй турш, олон талт худалдааны хэлэлцээрт оролцох арга ухаан нь нэн боловсронгуй болж, үүний зэрэгцээ амлалтаа үнэнхүү биелүүлж, дотоодын зах зэлээ нээлтэй болгож, аажим аажмаар ДХБ-ын идэвхтэй гишүүн орон болсон байна.
Шянганд болсон ДХБ-ын энэ хурал дээр Хятадын оролцсон тухай ярих үе, Хятад улс олон талт хэлэлцээний явц дахь өөрийн урлагаа бүрэн гүйцэт илрүүлж чадсан байна гэж ДХБ-ын Ерөнхий захирал Паскал Лами хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс бол маш ухаалаг хэлэлцээний эзэн болох юм. Хэлэлцээний урлаг нь Хятад улсад авч хэлвэл нэгэн эртний урлаг болох юм гэжээ.
Уг хурлын зочлогч орон болсны хувьд Хятад улс шинээр хөгжиж байгаа гишүүдын эрх ашгийг харж үзхыг нааштай санал болгожээ. Хятадын төлөөлөгчид Шянганд болсон уг хурлын хугацаанд, хөгжлөөр тааруухан 49 гишүүдын бүх бүтээгдэхүүнд боомтын татвар, зах зээлийн зөвшөөрлөөс чөлөөлж, үүний зэрэгцээ шинээр өхгжиж байгаа оронуудын бүх гишүүдэд онцгой, адил бус харгалзлал үзүүлхийг уриалсан байна.
Хятадын худалдааны яамны сайд Бө Шилай хурал дээр Хятадын холбогдох саналын тухай ярих үе хэлэхдээ, Дэлхийн худалдааг чөлөөтэй болгох ахицийг ахиулах явцад, олонхийг харж үзэх явдал нь маш чухал юм, шинээр хөгжиж байгаа олон гишүүд хөгжлийн алхааг даган чадах хэрэгтэй, ингхэд шинээр хөгжиж байгаа бүх гишүүдэд онцгой, адил бус тусламж үзүүлхийн зэрэгцээ Шянгангийн хурлын хугацаанд хөвөн зэрэг асуудлаар үе шатны ололт амжилтай нийтлэг ойлголтод хүрч, шинээр хөгжиж байгаа гишүүдэд үнэн будитай сайн зүйл олгож, олонхий гишүүдийн Дохагийн уулзалт хэлэлцээний тухай итгэл зоргийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.
Хятадын энэ санал бодол нь шинээр хөгжиж байгаа гишүүдийн ядуу тариачдад авч хэлвэл нэгэн сайн мэдээ болох юм. Хүн ам олон, бүс нутгийн зөрөө ихтэй шинээр хөгжиж байгаа бусад орнуудтай адилхан Хятадын хүн нэгбүрийн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нь зөвхөн 1400 ам.доллар болох юм, энэ нь мөн л нэлээд доор төвшин болох юм. Тэгэх мөртөөн Хятадын хүн амын олонхий нь тариачин болох юм, үүнд нэг өдрийн амьдралын төвшин нэг ам.долларт ч хүрэхгүй хүн ам бараг 200 сая байна. Ноён Бө Шилай хэлэхдээ, Хятад улсад бас маш олон хүчир бэрхшээл байгаа боловч өнөө дэлхийн төлөө хүчин чармайлтаа гаргаж байна. Хятад улс 2005 онд 600 тэрбум ам.долларын бараа экспортлож, бүх дэхийд нэгэн шинэ том зах зээл хангах болно. Үүний зэрэгцээ 2004 оны эцсээс өмнөх аливаа ядуу орны өрийг чөлөөлөх болно гэжээ.
Олон улсын худалдааны ивээх үзлийн хамгийн том хохирогч орон болсны хувьд Хятад улс бас Хятадын бүрэмсэн зах зээлийн байр суурийг нэн олон ДХБ-ын гишүүд хүлээн зөвшөөрхийг уг хурал дээр шаардсан байна.
Шянгангийн хурал дээрэх Хятадын байр суурь нь Хятад улс олон талт худалдааны хэлэлцээрт нааштай оролцож байгааг харуулж байна гэж Хятадын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэлхийн эдийн засаг болон улс төрийн судалгааны хэлтсийн орлогч дарга ноён Ли Шянян үзсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Шянганд болсон ДХБ-ын уг хурал дээрэх Хятадын байр суурь маш идэхтэй байна. Нэг талаар Хятадын өргөн дэвшүүлсэн бишгүй олон санал бодол нь шинээр хөгжиж байгаа гишүүдийн шаардлагийг төлөөлж, нөгөө талаар Хятад улс бас өөрийн ашиг сонирхолын үүднээс зарим санал өргөн дэвшүүлсэн байна. Энэ нь Хятадын олон талт худалдааны хэлэлцээрт оролцох урлаг нь өдөр ирэх тусмаа боловьсронгуй болж байгааг харуулж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\
|