Саяхан өнгөрсөн 2005 онд Нанжин хотод болсон бүх Хятадын 10-р хугацааны биейн тамир эспортын наадамд Байран нутагтай улсын аврага Мандлаа таарсан оноо бүхнээ шороотуулж, 80 км-ын дэсийн чөлөөт бөхийн барилдаанд үзүүрлэж, алтан медаль тоссон байна. Тэр бол Төмөр замын яамны дэргэдэх "Бух тэрэг" бөхийн ангийн дасгалжуулагч юм.
Мандлаа хархан багаасаа унага тугалтайгаа ноцолдон өсч, хал үзэн халуун чулуу долиож, аврага бөхчин болох өөрийн хүслэндээ шамджээ. Овоо шаншын наадам, орон нутгийнхаа бөхийн тэмцээнд эр шандас, эрэмхий зоригоор барилдаж явсан түүнийг 1992 оны 9-р сард Улаанхадын биейн тамир эспортын сургуулийн гавьяат дасгалжуулагч Насандалай шаваа болгон авчээ. "хадуу багшаас сайн шавь хүмүүжинэ" гэдэгчилэн залуу бөх Мандлаа жил шахмын хатуужилтай дасгал боловсролыг өнгөрөөгөөд 1993 оны 7-р сард Бугат хотод болсон Өвөр монголын өөртөө засах районы чөлөөт бөхийн тэмцэээнд түрүүлж, өөрийн бөхийн авьяасаа бүрэн харуулсан байна. Ингээд тэрээр Бээжинд байгаа Төмөр замын яамны дэргэдэх "Бух тэрэг" бөхийн ангид элсэгдсэн байна.
Хөдөө нутгийнхаа бор толгод хөх өндрөөсөө анх аяралсан түүнд буман олон бужгинасан хөнжөөн шуугиант нийслэл хотын юм бүхэн сонин санагдаж байлаа. Бас хүний газар хөндлөн нутагт хал ихтэй дасгал боловсрол хийж явахдаа нас бага Мандлаа өөрийн гэр нутгаа эрэн санагалзаж байжээ. Гэвч эдгээр бүхэн түүний сайн бөх болох хатуу зоригийг шантруулж чадсангүй. Элгэн садан найз нөхдийнхны хүсэл тавьсан харц, буурал багшынхны захиа сургаал нь төрсөн нутгийнхны уул хайрхадтай хамт түүний сэтгэлд сүндрэлсээр байлаа. 1995 онд Мандлаа анх удаа "Бух тэрэг" ангиа төлөөж Бүх Хятадын хэвчээний чөлөөт бөхийн тэмцээнд оролцож, 2-рт орсон байна. 1998 оны 9-р сард Хятадын Анхүй мужын Хэфэйд болсон чөлөөт бөхийн улсын аврага шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2004 онд бүх Хятадын чөлөөт бөхийн шагналт тэмцээн, улсын аврага шалгаруулах тэмцээнүүдэд цөм үзүүрэлсэн байнв.
Ингээд залуу бөх Мандлаа бөхийн дэвжээнд хиймортой барилдаж, олныхоо одон болж гялалзсаар иржээ. Тэрээр урьд хожид бүх Хятадын чөлөөт бөхийн тэмцээнд дөрөв удаа түрүүлж, мөн чөлөөт бөх болон Хятад маягийн бөхийн тэмцээнд 10-аад удаа 2-рт орсон байв. 2000 оны 2-р сард Мандлаа бас Итальд болсон Европын чөлөөт бөхийн тэмцээнүүдэд Хятадын талын тамирчинаар оролцож, 3-р байр эзэлсэн байна. Улсын аврага Мандлаа 2003 онд Нью-Йоркт болсон Олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээнд ч амжилттай оролцсон байна. Одоо улсын аврага маань 2008 оны Олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээндд оролцхоор бэлтгэж байна.
|