• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-04 17:00:11    
"Соёл урлагийн алдарт хүн"—зураач Чэнь Даньчин

Хятадын Олон Улсын Радио

    Чэнь Даньчин энэ жил 50 гаржй настай. Бидэнд ярилцлага өгөхдөө тэрээр өөрийн урлагийн өнгөрөөлтөө их төлөв хөдөө амьдарч зураг зурж сурсан, Америкд очиж мэрэгжил дээшлүүлсэн, улсдаа буцаж хичээл сургалтын ажил хийсэн гэх 3 шат үе хувааж ярисан байна.

     Чэнь Даньчин Хятадын зүүн нутгийн далайн эргийн хот Шанхайд төрж өсч, нэг удаагийн санаандгүй боломж дохиолоос болж тэрээр өрнөдийн уран зургийн бүтээлтэй танилцаж, уран зурагт туйлын их дур сонирхолтой болж эхэлсэн байна. 1970 онд, Хятад улсд яг "Соёлын их хувисгаал" явагдаж байв, 17 настай Чэнь Даньчин Хятадын Жянсү мужийн хөдөө очиж тариачин болсон байна. Тэнд байхдаа, Чэнь Даньчин өдөр болгон хар үүрээр босч нар шингтэл тарианий ажил хйидэг байлаа. Мөн тэр үед, Чэнь Даньчин өөрийн ганцаардал гунигаа мартхын төлөө өдөр болгон тарианы ажил дууссаны дараа зураг зурдаг байлаа. Сүүлээр нь тэрээр хөдөөгийн нэг авасны үйлдвэрт зураачаар ажилласан байна. Энэхүү хугацаан дах ажил амьдралынхан тухай Чэнь Даньчин эргэн санаж ярихдаа: "үйлдвэрд ажиллаад би мэрэгжлийн зураач болж, шинэ хийж гаргасан авасны дээр мөнх нарс юм уу уул усны зураг зурдаг байлаа" Гэжээ.

     Авсны үйлдвэрд зураачаар ажиллаж байсан өнгөрөөлт ньЧэнь Даньчингийн зургийн мэрэгжлийн талаар маш их ахиц дэвшил байсан юм байна. Сүүлээр нь тэр хэдийгээр мэрэгжлийн боловсрол хүртээгүй ч маш олон байгаль орчны зураг, хавсралт зураг, зар сурталчилгааны зураг зэргийг зурж, тухайн газартаа нэлээд нэр алдартай болсон байна.

     1976 оны 9-р сард, Чэнь Даньчин Хятадын Түвэдэд хүрч зураг зурсан байна. Яг энэ үед Хятад улсын агуу их удирдагч Мао Зэдүн насан өөд болж, бүх Хятадад эмгэнэл гунигаар дүүрсэн байна. Улс төрийн хэрэг явдлын тойронд, Чэнь Даньчин түүний "Гашуун нулимсны учир" нэртэй том хэлбэрийн тосон будгийн зургаа зурж бүтээсэн байна. Энэхүү зурагт намрын алтан тариа найган, их удирдагч өөд болсон чимээг соноссон тариачин эмгэнэн гуниглаж байгааг харуулсан байна. Сүүлээр нь, энэхүү зураг нь бүх Хятаын уран зургийн үзэсгэлэнд оролцож, маш өндөр үнэлэлт сайшаал хүртэж, Чэнь Даньчин үүнээс эхлэн Хятдаын уран зургийн салбарт алдарт хүн болж, уран зурагт дур сонирхаалтай маш оло нөсвөр залуучууд бүх улсын олон газраас хүрэлцэн ирч, Чэнь Даньчинг багш барих гэсэн байна. Чэнь Даньчин хэлэхдээ: "'Гашуун нулимсны учир'гэдэг зураг бол минмй хамгийн азтай бүтээл юм. Тэр үеийн санаандгүй үүдэн бүтээлт нь надад одоогийн яруу алдрыг авчирж өгсөн юм. Үүнд би өөрөө татгалзаж болохгүй. Тэрээр надад маш их тус дөхөм үзүүлсэн юм. 1978 оноос эхлэн Хятад улс аспирантын боловсролын дүрмийг хэрэгжүүлсэн юм. Тэгээд аспиантийн шалгалтаар дамжин би их сургуулын оюутан болсон юм" гэжээ.

     Хятадын төвийн уран зургийн дээд сургуульд Чэнь Даньчин өрнөдийн уран зургийн онолыг системтэй сайн суралцаж, мэрэгжилийн зураач болсон байна. 2 жилийн дараа, Чэнь Даньчин 2 дэх удаагаа Түвэдэд очтж, уран зургйин материал цуглуусан байна. Ингээд түүний бас нэг шилдэг бүтээл "Түвэдийн үзэмж" нэртэй зургаа үүдэн бүтэсэн байна. 1980 оны 10-р сард, энэхүү зураг нь Хятадын төвийн уран зургийн дээд сургуулийн аспирантийн суралга төгсөх үзэсгэлэнд оролцож, Хятаын сүүлийн үеийн уран зургйин нэг шилдэг бүтээл болсон байна.

     1982 онд, Чэнь Даньчин Америкд очиж мэрэгжил дээшлүүлсэн байна. Чэн Даньчин хэлэхдээ, Америкд байх үеийн хамгийн сайнтай тал гэвэл даруй өрнөдийн их хэмжээний уран зургийг олж харсан явдал болно гэжээ.

     2000 онд, Чэнь Даньчин эх орондоо буцаж ирсэний дараа, Хятадын Чин Хуа их сургуулийн уран зургийн дээд сургуульд профессор болсон байна. Түүний эх орондоо буцаж ирсэн нь Хятадын уран зурагт шинэ хүчин, шинэ уур амисхал авчирсан байна. Ингээд Чэнь Даньчин өөрийн авьяас чадал, Хятадын уран зургийн уламжлалт содон зүйл болон түүний Америкд сурч эзэмшсэн зүйлээ уялдуулан нэн олон шилдэг бүтээл үүдэн бүтээсэн байна. /Хүчит/