Цанын спорт нь зардал ихтэй спортын төрөл юм. Уг спорт өнгөрсөнд Хятадад нэг их дэлгэрээгүй. Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дагуу, хотын оршин суугачид цанын спортод сонирхолтой болж, уг спортоор тоглох нь олон болж байна.
Өвөл болж, Хятадын умард нутагт цанаар тоглох аятай сайхан цаг үе юм. Хятадын нийслэл Бээжингээр авч хэлэхэд, Бээжингийн ойролцоо 12 цанын бааз байгаа. Энэ 12 цанын баазад өдөр бүр дундцаар 20 мянга гаруй хүн цанаар тоглож байна. Бээжингийн баруун дүүргийн Лүнфэн цанын баазад өдөр бүр олон хүн цанаар тоглодог юм байна. Уг цанын баазад ажиллаж байгаа Гао овогт сурвалжлагчид хэлэхдээ:
Бээжингийн цаг агаар сүүлийн өдөр маш хүйтэрч байна. 11-р сарын дунд арав хоногоос хойш бид өдөр бүр 1000-2000 жуулчин хүлээн авч байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд цанын спорт Хятадад халуунаар өрнөж байна. Цанын бааз олноор байгуулагдаж, цанаар тоглох хүн ч эрс нэмэгдэж байна. Хятадын цаначдын нийгэмлэгийн дэд ерөнхий нарийн бичгийн дарга Ань Линьбин сурвалжлагчид хэлэхдээ, Хятадад цанын бааз 1996 онд 10 хүрэхгүй байсан бол өнөө 200 гаруйд хүрээд байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Хятадын цанын спортын аж үйлдвэр сүүлийн жил түргэн хөгжлөө. 20-р зууны 90-ээд онд мэргэжлийн цаначдын боловсрол сургууль хийхэд зориулсан хэдхэн цанын бааз байсан, өнөө 15 муж, өөртөө засах район, шууд харьяа хотуудад цанын бааз байгуулаад байгаа.
Хятадын цанын бааз өнгөрсөнд цаг агаар хүйтэн байдаг зүүн хойт нутагт төвлөрч байжээ. Өнөө Өвөр монгол, Шиньжян, Хэвэй, Бээжин зэрэг районд цанын бааз нэмэгдэж байна. Бээжингээр жишээлэхэд, 1999 онд Бээжингийн дүүрэгд ганц л цанын бааз байсан бол өнөө 12-д хүрч, өдөр бүр 50 мянган хүн хүлээж авч болж байгаа юм байна.
Өнөө Хятадын баруун өмнөд нутгийн Сы чуань, Юүньнань хоёр мужид ч цанын баазтай болсон байна. Хятадын Бээжин, Шанхай хоёр том хотод жилийн дөрвөн улиралд тоглож болдог битүү танхимтай цанын бааз бий.
Цанын бааз олон байгуулагдаж, цанын спортод оролцдог хүн ч олширч байна. 1999 онд Хятадад цанаар дасгалждаг хүн давхардсан тоогоор хэдэн арван мянгахан байсан бол 2004 онд давхардсан тоогоор 3 саяас давсан байна. Хятадын цаначдын нийгэмлэгийн орлогч нарийн бичгийн дарга Ань Линьбинь хэлэхдээ, Хятадад цанын спорт нь зөвхөн мэргэжлийн цаначид оролцдог спорт биш болжээ, одоо ард иргэд өргөнөөр оролцдог нийтийн спорт болон хөгжиж байна гэжээ.
Зургаан жил цанаар дасгалжсан Бээжингийн Чжан Чүньхүй хэлэхдээ: Хөх цэнхэр тэнгэрийн дорхи, цаст цагаан ууланд, цанаар тоглоход би их сонрхолтой гэжээ.
Цанаар тоглох нь надад бие махбодоо чийрэгжүүлэх илүү нэг сонголттой болов гэж Бээжингийн дунд сургуулийн нэг багш ярьж байна.
|