• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-04 17:09:29    
ДОХ-оос сэргийлэх мэдлэгийг тосгон болгонд нэвтрүүлэнэ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын эрүүл мэндийн яам зэрэг байгууллагууд ДОХ өвчинөөс сэргийлэх тухай мэдлэгийг хөдөө тосгонд нэвтрүүлэх ажиллагаа өрнүүлж байна. Одоо бүх Хятадын тосгон болгонд ДОХ өвчинөөс сэргийлэх мэдлэгийг танилцуулсан дэлгэрэнгүй зурагтай, амархан ойлгох тайлбар хийсэн ухуулгийн хуудас наасан самбартай болсон байна, энэ нь хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байгаа тариачид болон тэдний гэр бүлийнхэнд холбогдох мэдлэгийг тодорхой ойлгуулж байгаа юм, хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байгаа тариачдын дийлэнх нь барилгын газар ажилладаг, холбогдох байгууллага нь тэдэнд ДОХ өвчиний тухай сэдвээр хийсэн киног байнга үзүүлдэг бөгөөд бэлгийн эрүүл мэндэд тустай зүйлүүд тарааж өгдөг байна. Эдгээр арга хэмжээнүүд нь зохих үр дүнд хүрсэн байна.

     Бээжингийн нэг компанид хар бор ажил хийж байгаа тариачин эрэгтэй Сүнь Хэн хэлэхдээ:

    "Бид хотын амьдралд зохицохын тулд эрхбиш биеэ зөв авч явах хэрэгтэй юм, бэлгийн амьдралд зүй бусаар хандах юм бол өөрийгөө сүйтгэх төдийгүй бүх айл гэрээ ч бусниулах болно гэжээ.

     Тун саяханаас, Хятадын засгийн газар бас бүх Хятадын хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байгаа тариачдын ДОХ өвчинөөс сэргийлэх тухай сурталчлан ухуулах боловсролын төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төслийн гол агуулга нь гэвэл, 2005 оноос 2010 онуудад, хот орж хөдөлмөр үйлчилгээ хийгээд нутагтаа буцаж байгаа тариачдад ДОХ өвчинөөс сэргийлэх мэдлэгийн нэг хувь ухуулах материал болон хоёр ширхэг бэлгэвч \гондом\ өгөх, хөдөө аж ахуй, барилгын зэрэг салбарынхан ДОХ өвчинөөс сэргийлэх мэдлэгийг "Хөдөлмөр үйлчилгээ хийх тариачдын дамжаанд унших бичиг"-т бичиж оруулах, хөдөлмөр хамгаалалын салбарийнхан нь тариачдыг ажлын байранд гархаас өмнөх дамжаанд оролцуулахдаа наанадаж 2 цагийн хичээл нэмж, ДОХ өвчинөөс сэргийлэх мэдлэгийн сургалт хийх эдгээр болно. Эдгээр үйл ажиллагаагаа цаашид нухацтай өрнүүлж, 2006 оны эцэс гэхэд, хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байгаа 65%-ын тариачдад ДОХ өвчинөөс сэргийлэх мэдлэгийг бүх талаар ойлгуулж, 2010 оны эцэс гэхэд, энэ хэмжээг 85%-аас давуулхийг Хятадын засгийн газар зорьж байна. /Л.Буянтогтох орчуулав/