• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-04 17:12:22    
Дунд сургуулийн шалгалтын түрэмд хийсэн өөрчлөлтөөс бий болсон шинэ байдал

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Шаньдүн мужийн Вэйфан хотын дунд сургуулийн шалгалтын түрэмд хийсэн өөрчлөлт нь 2005 оны анх зэргийн дунд сургуулиас өндөр зэргийн дунд сургуульд дэвших шалгалтад шинэ байдал бий болсон байна.

     Өөрчлөлтийн нэг нь, дунд сургуулийн элсэлт нь уулдаа зөвхөн шалгалтын дүнг хардаг байснаа ерөнхий чадавхыг харах, дэвшүүлэх, уран чадварын талыг харах зэрэг олон хэлбэрээр элсэх болсон байна. ерөнхий түвшнийг харж элсэхэд гол нь анх зэргийн дунд сургуулийн шалгалтын дүн болон ерөнхий мэдлэг боловсролын үнэлэгээг уялдуулах болсон байна . Ерэнхий мэдлэг боловсролыг сурагчид багш хамтаар үнэлэн тогтоох юм. Үүнд сурагчдын сургуульд сурч байсан хугцаанд олсон зарим чухал шагнал болон хичээлийн гаднах хөдөлгөөнд олсон амжилт багтаж байгаа юм.

     Элсүүлсэн бүртгэлийн байдлаас үзвэл, шалгалтын дүн нь төдийн сайн биш 40 сурагч ерөнхий мэдлэг боловсролын талаар сайн үнэлэлт олсон тул өөрийн хүсч байсан өндөр зэргийн дунд сургуульд элссэн байна.

     Вэй Фан хотын Ю Сай сургуулиас төгссөн Ван Саомэн энэ азтай дөчийн нэг нь билээ. Түүний хэл бичэг, тоо, гадаад хэл зэрэг үндсэн хичээлүүдийн бүтэмж нь ангидаа түрүүнд нь орохгүй юм. Гэвч ерөнхий мэдлэг боловсролын товойсон амжилтаар тэр Вэй Фан хотын нилээд сайн сургуульд элссэн байна.

     Хоёрдугаарт, уулдаа нэг л удаа шалгадаг байсныг олон удаа , өөрөөр хэлбэл жил бүр 1-р сар болон 6-р сард хоёр удаа шалгалт өгөхөөр өөрчилсөн байна. Энийн байдалд анх зэргийн нэгдүгээр ангид газар зүй, түүх, биологи зэрэг гурван хичээлийн шалгалт өгч, хоёрдугаар ангид физик, хим, улс төр зэрэг гурван хичээлийн шалгалт өгч болно. Гуравдугаар ангид хүрээд бүх хичээлийн шалгалтыг өгнө. Онцгой байдалд, сурагч өрөгдөл дэвшүүлж, сургуулиас зөвшөөрсөн байдалд олон хичээлийн шалгалтыг уридчилан өгч болно. Сурагч хэрэв шалгалтын дүндээ хангалтгүй гэж үзэхэд хүрвэл дахин шалгалт өгч, шалгалтыг аль сайн амжилтаар үзэх болно.

     Үүнээр зогсохгүй, сурагчийн шалгалтад А,В,С,D,Е,F зэрэг зургаан зэрэглэл хувааж, эзлэх харьцаагаар тогтоодог. Жишээлээд хэлбэл, шалгалтын сэдэв бэрх хатуугаас болж, дийлэнх сурагчид 90 хувьд хүрч чадсангүй байдалд 90 хувь хүрсэнгүй сурагчдийн нийт тооны өмнөх 15%-ыг А зэрэглэлд хамруулна. Шалгалтын сэдэвийн агуулага болон хэлбэрийн талаар гурван талыг чухалчлах болно. Үүнд мэдлэг олгох зорилгоос чадварыг нь хөгжллэх, нээлттэй байдалд судлагаа шинжилгээ хийх чадварыг дээшлүүлэх, хим, физикийн хичээлийг лавортортын туршилтаас , англи хэлийг ярианд хэрэглэж чадах, урлаг биеийн тамирын онцгой авьяас зэргийг харах болно.

     Хоёр удаагийн шалгалтаас хамгийн сайн амжилтыг сонгох энэ хэлбэр нь сурагчидад дарамт өгч, багш нарт ажил нэмэж болзошгүй гэсэн хүмүүсийн сэтгэл зовж байгаа асуудалд чиглүүлэн Вэй Фан хотын 10-р дунд сургуулийн захирал Сүй Шиүмэй хэлэхдээ, шалгалтын шинэ түрэм нь анх дундын гуравдугаар анги төгсөх үед бүх хичээлийн шалгалт өгч, сурагчдыг амьсгаа авахын завгүй болтол шалгалтын дарамтад орохоос зайлуулахын төлөө юм. Зөвхөн цөөн зарим хүүхэд шалгалтын дүндээ сэтгэл дундуур гэж үзсэн үед л дахин шалгалт өгдөг байна. Өнөө шалгалтын дүнг зэрэглэл хувааж, нэг хувийг ч алдахгүй тэмцэх шаардлага байхгүй болсон. Учир нь 92 хувь болон 94 хувь нь төдий их зөрөөгүй нэг зэрэглэлд орно . Сурагчид нэн их цаг, сэтгэл санаагаа ерөнхий түвшнөө дээшлүүлэх дээр хандуулах болсон гэжээ.

     Өөрчлөлтийн зорилго нь багш сурагчдын чөлөөтөй сэтгэхийг ахиулж, сурагчдын чадвахыг хөгжжлэхийн төлөө юм. Вэй Фан хотын боловсролын газрын дарга Ли Шигүй дөрвөн жилийн өмнө АНУ-д айлчилж, дунд сургуулиутай танилцан явж байхад нь, сургуулийн сонины газар дадлага хийж байсан өндөр зэргийн дунд сургуулийн хоёрдугаар ангийн эмэгтэй сурагач түүнээс ярилцлага авсан байжээ. Ярилцах явцад тэр сурагч, өөрөө Вашингтон их суруулийн мэдээлийн мэрэгжилд шалгалт өгөхөөр бэлтгэж байна. Одоогоор Хятадын боловсролын төлөөлөгчдийн бүрэлдхүүн танаас авч байгаа энэ ярилцлага маань их сургуульд элсэхийн нэг үндэслэл болно шүү гэж хэлсэн нь түүнд маш гүүн сэтгэгдэл үлдээсэн байжээ. Дунд сургуулийн үеийн хичээл сургалт нь тэдний ирээдүйн амьдралын төлөвлөгөө, ажил мэрэгжилтай холбоотой байна. Үүнийг би хүний бүх насны амьдралд хариуцсан боловсрол, суралцах нэг үе шатнаас нөгөө үе шатанд шилжих явцуу зорилтоос хол давсан боловсрол гэж ойлгосон гэжээ.

     Вэй Фан хотын 10-р дунд сургуулийн суртал ухуулгын самбар дээр: сурагчид та бүхэн баяр хөөртөй суралцан, баяр хөөртөй амьдаррч, хүнд хайртай элэгтэй, соёлч ёс суртахуунтай, бие сэтгэл эрүүл хүн, ирээдүйн сайн иргэн болдугай гэсэн луузон бичиж байна. Сургуулийн захирал Сүй Шиүмэй энэ үүнийг заагаад : Дунд сургуулийн шалгалтын түрэмд хийсэн өөрчлөлт боловсролын энэ зорилтыг биелүүлэхэд ашигтай юм гэлээ. /Урангоо найруулж бэлтгэв/