Хятадын эдийн засаг хөгжихийн хирээр Хятадын кино ч дотоод гадаадынхны анхаарлыг их татаж байна. Хятадынхан энэ жил 20 гаруй улс орон газар нутагт Хятадын киноны үзэсгэлэн ажлуулж, бас Хятадын 100 гаруй кино олон улсын кино наадмуудад оролцож, үүний дотроос арван хэдэн кино нь олон улсын кино наадмын шагнал хүртсэн байна.
Хятад улс өнгөрөгч зууны далаад оны эцсээс өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээр киноны ажил үйлс ч үүний дагуу их хөгжсөн байна.
Одоо та бүхний сонсч байгаа бол "Шар хөрсөт өндөрлөг" гэдэг киноны хөжмийн бичлэг болно. Тус киног өнгөрөгч зууны 80-аад оны үе буюу Хятад орон өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхлээд Хятад хүмүүсийн үзэл санааны талын хаалт боолт аажмаар алдарч байсан байдалд "Шар хөрсөт өндөрлөг" гэдэг энэ кино бий болсон юм. Тус кинонд Хятадын уламжлалт арга барилыг өөрчилж, Хятадын баруун хойт зүгийн шар хөрсөт өндөрлөгийн соёл, тэндэх тариачдын шинэ амьдралыг хүсэн эрэлхийлж байгаа сэтгэлийг харуулсан байна. Хожим нь энэ кино олон улсын гурван том шагнал хүртэж, соёлын хувьсгалын үед 10 жил зогсонгуйрсан Хятадын киноны талаар хүмүүст ихээхэн итгэл төрүүлж, мөн бас гадаадынхны анхаарлыг их татсан байна.
Тус киног хийсэн Жан Имөү болон Чэнь Кайгэ нь тухайн үед Бээжингийн киноны дээд сургуулиас дөнгөж төгөсөөд байсан хүмүүс болохоор шинийг үүдэхийг хүсэн мөрөөдөж байсан үзэл сэтгэлээ үүндээ уусган шингэжээ.
Чэнь Кайгэ хэлэхдээ, уламжлалаас даваж шинийг үүдэхийг хүсэж байлаа. Залуу байсан болохоор их омогтой, биеээ бусдаас дээгүүр гэж бодож байсан л да. Кино бол тоо томшгүй олон зүү утасаар торго нэхэхтэй адил нарийн будлиантай ажил юм гэжээ.
Хятадын кино дэлхийн жишигт хүрснийг дурдахад Хятадын киноны 5 дахь үеийн найруулагчдыг дурдахгүй байж болохгүй юм. Хятадын киноны 100 жилийн түүхэн замналыг цаг хугацаагаар нь ангилбал Жан Имөү, Чэнь Кайгэ, Тянь Жуанжуан, Ү Зиниү, Хуан Жяньшинь нарын зэрэг хүмүүс нь Хятадын 5 дахь үеийн кино найруулагчид болох юм. Тэд нар бол өнгөрөгч зууны наяад оны эхээр Бээжингийн киноны дээд сургуулиас төгөссөн хүмүүс юм.
Жан Имөү киноны салбарт хөл тавьж "Шар хөрсөт өндөрлөг" гэсэн киноны зургийг авснаас хойш кино найруулдаг болсон байна. Жан Имөүгийн 1987 онд найруулсан "Улаан шиш" гэдэг анхны кино нь Хятадынхны анхаарлыг их татсан бөгөөд Берлины кино наадмаас алтан баавгай шагнал хүртсэн билээ. 1990 онд хийсэн "Удвал буурцаг" кино нь оскарын шагналд нэр дэвшиж, Хятадаас тус шагналд дэвшсэн анхны кино болсон байна. 1991 онд хийсэн "ТОм улаан дэнлүүг өндөрт өлгөнө" гэдэг кино нь Винисийн кино наадмын мөнгөн арслан шагнал хүртсэн байна. 1992 онд хийсэн "Чиү Жюй зарга хийсэн нь" мөн Винисийн кино наадмын мөнгөн арслан шагнал хүртсэн байна. 1994 онд хийсэн "Амьд байна" гэдэг кино нь Францын Ганагийн кино наадмаас шалгаруулах комиссын шагнал хүртсэн байна.
Ийм болохоор Жан Имөүг хүмүүс өнгөрөгч зууны ерээд оны Хятадын соёлын салбарын баатар гэцгээдэг болсон юм. Тэрээр хэлэхдээ, би киноны илтгэх талд ялангуяа хэлбэрийн талд маш их хүч тавьдаг. Хэлбэрийн илтгэх хэмжээг туйлд нь тулгахаар чармайж, оргилом халуун сэтгэлгэтэй болгохыг хичээдэг гэжээ.
Чэнь Кайгэгийн 1993 онд хийсэн "Эзэрхэг эзэн хайртай хатнаасаа салсан нь" гэдэг кино мөн жилдээ Францын алтан хялгаст мод шагналыг хүртэж, тус шагналыг авсан Хятадын анхны кино болсон байна.
Хятадын дээр үеийн кинонуудын дотроос зодоонтой кинонууд нь түрүүлж дэлхий нийтийн анхаарлыг татсан. Одоо бол олон улсын анхаарлыг бүр их татаж байна.
Жан Имөүгийн 2002 онд хийсэн "Баатар" гэдэг зодоонтой кино, 2004 онд хийсэн "Давхар давхар бүслэлт" гэдэг кино нь гадаадын кино театрт гаргасан Хятадын киноын дотор хамгийн их орлого олсон кино болсон аж.
|