Нутаг дэвсгэр: 198 мянга 500 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны нэдүгээр сарын байдлаар таван сая 65 мянга. Нийт 80 гаруй үндэстэн ясманмай, түүний дотар Кыргыз үндэстэн 65 хувь, Узбек үндэстэн 14 хувь, Орос үндэстэн 12,5 хувь, Дунган үндэстэн 1,1 хувь, Украйн үндэстэн 1 хувийг тус тус эзэлж байна. Үүнээс гадна Солонгос, Уйгар, Тажик зэрэг үндэстэн бий. Төрийн хэл нь Кыргыз хэл, Орос хэл бол албаны хэл юм.70 хувийн иргэд нь исламын шашин шүтэж, бусад нь үнэн алдартаны шашин, католик шашин шүтдэг.
Нийслэл: Бишкек, 2003 оны байдлаар 797 мянга 700 хүн амтай, 1-р сарын дундаж дулааны хэмжээ хасах 6 хэм, 7-р сарын дундаж дулааны хэмжээ 27 хэм.
Чухал бачр дурасгалын өдөр:Үндсэн хуулийн өдөр – 5-р сарын 5-ны өдөр, цэрнийн баяр – 5-р сарын 29-ний өлдөр, тусгар тогтнолын өдөр – 8-р сарын 31-ний өдөр. Шашны баярт мацаг сарын баяр, дахин амилсан баяр зэрэг бий.
Ерөнхий байдал: Төв Азийн зүүн хойт хэсэгт байдаг далайд гарцагүй орон, нийт 4170 км урт хийлын шугамтай, хойт болон зүүн хойт талаараа Казахмтантай хийл нийлэж, өмнө талаараа Тажикстантай, баруун өмнөд талаараа Узбекстантай хөршилж, зүүн өмнөд болон зүүн талаараа Хятад улстай хийл нийлэж байна. Уул ихтэй, эх газрын уур амьтгалтай, 1-р сарын дундаж дулааны хэмжээ хасах 6 хэм, 7-р сарын дундаж дулааны хэмжээ 27 хэм.
Манай тооллын 3-р зуунаас үсэг бичгийн тэмдэглэлтэй, 6 – 13-р зууны үед Кыргыз хаант улс байгуулав. 16-р зууны үед Енисей мөрний дээд сав газраас өнөөгий байгаа газарт нүүж ирсэн байна. 1876 онд хаант Орост нэгтэгээгдэв. 1917 оны 11-р сараас 1918 он хүртэл Зөвлөлийн засаг байгуулав. 1924 оны 10- сарын 14-ний өдөр өөртөө засах муж байгуулж, ОХУ-т хариалагдав. 1936 оны 12-р сарын 5-ний өдөр ЗЗСБНКУ байнуулсан бөгөөд ЗХУ-т нэгдэв. 1991 оны 8-р сарын 31-ний өдөр Кыргызийн дээд зөвлөл улс орны тусгар тогтнолын тунхаг баталж, тусгар тогтнолоо мэдэгдсэн бөгөөд улсын нэрээ Бүгд Найрамдах Кыхгыз Улс гэж өөрчилсөн байна. Мөн оны 12-р сарын 21-ний өдөр тусгар улсуудын холбоонд нэгдэв.
Тус улс долоон муж хоёр хоттой. \ М.Цэцэн бэлтгэв\
|