• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-05 17:00:54    
Хүтү мянь гэдэг гурилтай шөл

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгана уу? Эрхэм найз минь, энэ оны хамгийн эхний шинэ дугаараар танд, "Хүтү мянь" гэдэг гурилтай шөлийг яаж хийдэг тухай танилцуулахыг хичээлээ. Эхлээд танд энэ гурилтай шөлийг хийхэд ямар ямар мах шөл, ногоо цагаа шаардагддаг тухай танилцуулья.

     Цагаан гурил 300 грамм,
     Эрдэнэ-шишийн гурил 150 грамм,
     Хэрчсэн хай дай ногоо 50 грамм,
     Гүнждйин навч 50 грамм,
     Дэвтээсэн пүнтүүз 50 грамм,
     Шар лууван 50 грамм,
     Тосонд шарсан улаан чинжүү 20 грамм,
     Хуурсан газрын самар 30 грамм,
     Давс, вэй жин, гүнждийн тос, нунтгалсан хү жяо зэргийг хэрэглэх хэмжээгээр тус бүр бэлэн болгоно.

     Хийх арга: 1-рт. Гурилаа бүлээн усаар зуурч бөөрөнхйилээд, 20 минут хэртэй байлгаж нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нинглээд хэрчиж чанахад бэлэн болгож тавьна. Эрдэнэ-шишийн гурилаа аяганд хийж бага хэмжээний ус нэмж шинглээд хэрэглэхэд бэлэн байлгана. Хай дай ногоо болон пүнтүүзээ нарийн хэрчим болгон хэрчиж, шар лууванг бол нарийн болгож хэрчнэ. Гүнждйин навчийг угааж цэвэрлээд, хуурсан газрын самраа нүдэж жижиглээд хэрэглэхэд бэлэн болгож тавьна. 2-рт. Тогоондоо 1000 грамм ус хийж, шингэлсэн эрдэнэ-шишийн гурилаа буцалсан усанд хийж 20 минут хэртэй буцалгаад, хэрчсэн хай дай ногоо, пүнтүүз, шар лууван, гүнждийн навчийг дээрээс нь хийж, дээрээс нь бас давс, нунтгалсан хү жяог хийх ба, хэрчсэн түүхийи гурилаа хийж хамтд нь чанаж болохоор нь галаа дарж, тогоондоо вэй жин хийж, гүнждийн тосоос тусаагаад энэ хоолыг хийж дуусгасан гэсэн үг.

  

     Хамгийн сүүлд нь гурилтай шөлөө аягалж, дээр нь нүдэж жижиглэсэн газрын самраас өөрийн хэрэглэх хэмжээгээр цацаж, улаан чинжүүний тосоос дурийн хэмжээгээр тусаана.

     Энэ гурилтай шөл амттай бөгөөд шим тэжээлтэй, гурил болон шөлөнд нь бүр гоё амт орсноороо онцлог болсон байдаг юм. Сануулага болгож танд хэлэхээс, та эрдэнэ-шишийн гурилаа аль болохоор гүйцэд болтол нь чанаж, тосыг нь гартал чанабал шөл нь улам бүр амт ордог байна. Хүтү мянь гэдэг гурилтай шөлийг танд энд хүртэл танилцууллаа. Та ондоо ямар нэгэн төрлийн хоол зууш хийж сурах сонирхолтой байбал манай хаягаар захидал имайл ирүүлж хэлэх болов уу? Дараагийн булангаар бид дахин золгоё. Түр баяртай. \Номин бэлтгэв\