• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-06 17:52:16    
Монгол эмнэлэгийн яс барих эмчилгээ

Хятадын Олон Улсын Радио

     Яс барих ба илж массажлах эмчилгээний тухай Монголчууд олон зуун жилийн хатуу бэрх амьдралын явцдаа нэлээд боловсрангуй эмчилгээний мэргэжил Мөнч агнаж авчирсан ан амьтан юм уу дайн дажинд эндсэн хүний цогцыг задлан судалж байсаны дүнд, хүний биеийн бүтцийнн талаар гүнзгий мэдлэгтэй болсон байна. эзэмшсэн байна. Цаг үе хөгжхийн хэрээр Монгол эмнэлэгийн яс барих мэргэжил нь ч онол болон практикийн талаар шинэлэг зүйлтэй болж, Яс барих ба илж массажлах эмчилгээний тухай Монголчууд олон зуун жилийн хатуу бэрх амьдралын явцдаа нэлээд боловсрангуй эмчилгээний мэргэжил Мөнч агнаж авчирсан ан амьтан юм уу дайн дажинд эндсэн хүний цогцыг задлан судалж байсаны дүнд, хүний биеийн бүтцын талаар гүнзгий танилттай болсон байна.уулын уламжлалт эмчилгээ байснаасаа улмаар онолжин системжсэн үндэстний өвөрмөц онцлог бүхий анагаах ухаан болон хөгжив. Монгол эмнэлэгийн яс барих эмчилгээнд голцуу атгах, базлах, татах, шувтрах зэрэг арга байдаг бөгөөд булчин зангирхаас сэргийлхийн тулд илж массажлах аргыг ч хамтад нь хэрэглэдэг юм.

     Яс барихад хэргэлдэг багаж хэрэгсэл нь тун дөхөмхөн байдаг, жирийн байдалд ерөөсөө л хөвөн болон модон чиг байвал болчхоно. Шар усыг хатаах, хавдар хариулах, халууныг дарахад могойн өндгөн чулуугаар жин тавьх, хүрэл толиор арчих, мөнгөн аягатай архиар шавших зэрэг аргыг хэргэлдэг. Яс барихад томнох засал нь ч гайхамшигтай үүрэг гүйцэтгэдэг. Жижээлбэл, хөдөө гадаа бэртэж доргисон хүнийг эмчлэхдээ түргэн сугсарч эмчилдэг, тархи доргисон бол мөн доргиулж байж эмчилдэг.

     Илж массажлах эмчилгээний төрөл зүйл олон байдаг бөгөөд Монгол эмнэлэгт бүүр дээр үеэс хэргэлсээр ирсэн эмчилгээний арга юм. Илж массажлахад лонх архи үлээх, шар тос, доргоны тос түрхэх, наранд ээх, шууд атгах, базлах, хөнгөн алгадах, илэх зэрэг аргаар олон зүйлийн өвчнийг эмчлэн анагаадаг байв. Илж массажлах эмчилгээ нь холбогдох бэлчир дээр төөнүүр тавих зэрэг хөнгөн аргаар халаах, бадайруулах зорилгодоо хүрдэг. Иймээс хүмүүс илж массажлах эмчилгээг өргөнөөр хэрэглэж, байгальд хоргүй, биед халгүй эмчилгээ гэж үзээд биеэ чийрэгжүүлэх, дархлаа нээгдүүлхэд хэргэлж байна. Энэ бол сурч эзэмшхэд хялбар, их төлбөр шаарддаггүй гэр зуураа ч хэргэлж болдог боловч зарим хүмүүс түүнд зохих эмчилгээний мэргэжил шаардлагатай байдгийг омтгойлж байна.

     Яс барих ба илж массажлах нь нягт уялдаатай юм. яс бэртсэн болон үе мөчийн гэмтлийг барисаны дараа заавал тогтсон хугацаатайгаар зохих бэлчр судсыг олж эмчлэх хэрэгтэй гэж Монгол анагаах ухааны олон ном сударт тэмдэглэсэн байдаг. Практик ажиллагаа ч үүний зөв болохыг гэрчилж байна.

     Гэвч яс баригч хүмүүсийн мэргэжлийн талаас үзвэл, нээн илрүүлхэд бэрхтэй хачин зүйл ч байгаа. Монгол уламжлалт эм эмнэлэг сурсан хүн зөндөө олон байдаг боловч яс баригч нь харин хөдөө нутагт тун цөөн байдаг. Эм эмнэлэгий үндсэн мэдлэгүй зарим хүмүүс гэнэт яс баригч ид шидтэй болчихсон байх нь хачин жигтэй юм. Манай Авга нутагт яс баригч байдаг боловч Жирэм аймгийн Ганзага гэдэг нутагт яс баригч олон байдаг бөгөөд Боржгин овогтой яс баригч хүмүүс зөндөө олон байдаг нь нэн сонин санагдаж байна.

     Монгол эмнэлэгийн уламжлалт яс барих ба илж массажлах эмчилгээ нь амархан засал авч, түргэн эдгэдэг, сөрөг нөлөө багатай болохоор хүмүүсийн анхаарал сонирхолыг их татаж, Монгол эмнэлэгийн сурч судлах тусгай төрөл зүйл болсон байна. Орон нутгийн эм эмнэлэгийг анхааралдаа авч, байгал орчин болон нутаг усандаа зохицсон нутгийн жоруудыг сэргээн хэрэглэхийн хамт Монгол үндэстнийхээ язгуур соёл болох нутгийн эмчилгээний өвөрмөц арга барилаа сурвалжлан цуглуулж, хөдөө нутагтаа нуугдаж байгаа жирийн мөртөө онц үүрэг гүйцэтгэдэг эм эмнэлэгийн шилдэг мэргэжлийг шинжлэх ухаанчаар өвлөн авч даяаржуулах чиглэлээр дэлгэрүүлэн хөгжүүлэх хэрэгтэй байна. Эх материалыг Авга хошууны А.Алтаа хангав. /.Буянтогтох орчуулав/