• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-06 17:54:28    
Шинэ дуу хуучин хөгжмийг сонирхох нь

Хятадын Олон Улсын Радио

     Сая та бүхэн Чэнь Шаохуагийн "9-р сарын 9-ний архи" дууг сонслоо. Энэ сайхан амтат сархадын дараа бас нэг хундга өргөе. Тухайлбал "ес есийн нюй рэ хун" дуу болно. Нюй рэ хун бол Хятадын өмнөд нутгийн архины нэр юм. Энэ хоёр дууг сонсоход хөг айзам нь маш адилхан, тухайлбал ердийн дууны хэвшсэн цохилогыг өөрчлөн, тогтвортой бус байдлын дагуу согтуурмаг байдлыг илрүүлсэн байна. Дахин ажиглаж үзвэл, тунгалаг нуурны завинд сууж, салхины дагуу найган, Үнэхээр үзэмжит байгальтай Жяннань нутагт очсон мэт санагдуулдаг. Хамтдаа сонирхоё.

     Сая та бүхэн Чэнь Шаохуагийн дуулсан "ес есийн нюй рэ хун" дууг сонслоо. Хятадын эстрадын дууны тавцан дах хуучин хүн Хань Хун өнгөрсөн онд 5 дах шинэ CD-гаа гаргсан байна. Энэ нь нийтийн халамжийн үйлсээр гол сэдэв болгсон цомог юм. Үүний дотор энх тайванг магтан дуулж, дайны эсрэг сэдэвтэй "амь нас" дуу байхаар барахгүй эх байгалийг хамгаалах сэдэвтэй "буцаж ирээрэй" дуу зэрэг багтаж буй. Энэ цомог дох олонх бүтээл нь хүмүүсийг гүнээ сэтгүүлж, олон нийтийн утга агуулга болон нийгмийн чанартай байдаг. Хань Хунгийн өвөрмөц онцлогтой дуу хоолой нь эдгээр дууг нэн ч сонсголонтой болгосон байна. Одоо хамтдаа уг цомог дох "тэнгрийн зам" гэдэг дууг сонсъё. Энэ дууг Хөхнуур Түвдийн төмөр замыг тавиж байгаа ажилчинд зориулж дуулсан юм.

     Сая та бүхэн Хань Хунгийн "тэнгрийн зам" дууг сонслоо. Одоо Хятадын бас нэгэн нэрт хамтлаг нойл цагийн дуулсан "зүүд" дууг сонсъё. Энэ дуунд хүмүүсийн өнгөрсөний сайн сайханыг дурсан санагалзаж байгаа сэтглийг харуулсан юм. Уг хамтлаг энэ дуунд Шинжянгийн үндэстний цөөнхийн хөгжмийг оруулж, харь нутгийн онцлогийг товойлгсон байна.

1  2  3