Үзэсгэлэнт сайхан миний нутаг нэвтрүүлгинй энэ дугаараар та бүхэнд Бид Өвөр монолын алшаа аймагт болж өнгөрсөн монгол үндэстний ойр үейн их бичгийн хүн, монгол түвд хэлний хөгжил гагамгай хувь нэмэр үзүүлсэн их эрдэмтэн Агваадандрын симпиозиумийн тухай танилцуулахаар бэлтэглээ. Алшаачууд өвөг дээдийн энэ гуу их хүнээрээ бахрахдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Агваандандрын тухай судалгааг хүчтэй өрнүүлж байна. саяхан Агваандандарын тухай Бүх Хятадын хэмжээний хурал анх удаагаа Алшаа аймагт болж, Өвөр монгол, Ган су, Түвд , Япон зэрэг 77 эрдэмтэн уг хуралд оролцсон байна. одоо та бүхэн Агваандандартай танилцнуу.
Агваадандар 1759 оны нэгдүгээр сард Алшаа хошууны Баяннуруун багийн малчин хойд авогийн Уйзан зайсан Анайн хоёрдугаар хөвгүүн болж заяажээ. Долоон насандаа холдахиныг тогтоогч хоёроны баян аривтгагч сүмд ирж лам болсон бөгөөд төрлөх ой билиг хурц сэрэглэнгийн дээр маш шамтан суралцдаг байжээ. Арван хоёр жилийн дараа, тухайлбал 1778 онд Түвдийн алдарт хийдийн нэгэн барайбун хийдэд дэвшин суралцжээ. Түвд уламжлалт буддын шашны тэр их хийдэд шавилан сууж агвандандар эрдэмт багшаараа ном заалгаж, бурхны номын их далайд хорин дөрвөн жил хатуужилтай суралцаж, дууны ухаан, урлагийн ухаан, сонгодог анагаах ухаан, дотоод ухаан зэрэг таван ухаан ба найруулла зүй, яруу үгсийн зүй, хэмнэл зүй, ши жүжгийн ухаан, одон орны ухаан зэрэг бага таван ухаан, сонгодог мэдлэгийн онол, ил онолын чимэг, найман төв онол, шагшаавадын судар, абидарамын онол зэрэг гэлүүбагийн бүлгийн ил хөлгөнийн таван боти зарлигийн охи чумэгт нэвтэрч, чурхны сургалын онолын гүнд шамдан орж чдснаар, Лахсаа моловын их ном хаялцаанд тэргүүн зэргийн Ларамбагаар цулгаран бүх Түвдийг донсолгон, буддын шашны гадаад дотоод онолын мэдлэгэд төгөс мэрэгжсэн дээд багшаар өгөмжлөгдөн шүтэгдсэн байна. 1801 онд Агваадардар 43 настайдаа алшаа чин ван Ванчинбалбарын урилгаар хошуундаа буцаж, буян аривтгагч сүмийн цогчин гэвхүйгээр томилогдон, 1804 онд буяныг үндэслэгч сүмийн занид дацангийн хамба болж, засаг ноёныг ивээсэн цорж цол хүртжээ.
Тэгээд хэдэн жил болоогүйгээр Агваандандар зуугийн оронд байгаа багш ламынхаа захиа ёсоор сахилаа бурханд өргөн, эхнэр авч, түүнээсээ хойш нэгэн сэтгэлээр Түвд Монгол судалгааны үйлст зүтэгжээ. Энэ хугацаанд тээр Хөхнуур, Гансу, Си Чуань, Өвөр Монгол, Шань Си, Халх нутгуудаар явж, маш олон эрдэмт дээд хуврагуудыг сурвалжлан, эрдмийн хэвчээгээ улам тэлэн өрөгжүүлж, хожмийн зохиол туурвих үйлэстээ суурь тавьсан байна.
1871 онд буяныг үндэслэгч сүмд буцаж ирэх үед Агваандандар хэдийгээр далан хоёр настай байсан боловч эрдэм мэдэлг нь нэн дэлгэр гүнзгий болсон байна. түүний маш олон сонгодог бүтээлүүд нь бараг алшаадаа буцаж ирсний дараа зохиогджээ. Энэ мэтчилэн бичих турвих ажилд зүтэгсээр байгаад 1840 оны 12-р сарын гурвны өдөр мөн буяныг үндэслэгч сүмд 81 насан дээрээ халин одсон байлаа.
Түүний зохиол бүтээл нь төрлөөр олон, агуулгаар баялаг, хэл шинжлэл, хэлний зүй, уран зохиол найруулга зүй, ятгалт найруулга, онол шүүмж, орчуулга болон монгол түвд эртний бичиг зохиолын тайлбар орчуулга зэргий хамарсан байна.
Зохиол бүтээлдээ Агваандандар бас нийгэм улс төрийн тухай үзэлт, ертөнцийн ёсноор ертөнцийг засах, энэрэл өршөөлөөр ардыг засах зорилт болон энэ зорилтын эх үүсвэр болох бурхны сургаалын гүнзгий ёсны талаар өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлсэн байна.
|