Хайр гэж юу бэ ? хүнийг хайрлах хүнд хайрлагдахын ёсон билээ, хүн бусдад хайрлагдаж, хүндэтгэгдэж, чухалчлагдах үе сая өөрийн үнэ өртгөө олж хардаг, хүүхэд ч томчуулд харлагдаж, чухалчлагдах үе сая өөрийн нялх бага амь насаа хичээн ч агуу их бэ ? гэж боддог.
Долоон настай Дүн дүн багштайгаа хотын дүүрэг орохоор ачааны машинд суужээ. Уулан зам болохоор бартаа ихтэй байлаа, багш нь зориуд "ямар аймаар газар бэ? төөрчих юм бол гэрээ олохгүй нь" гэсэнд Дүн дүн "хамаагүй, багш аа ! би байна, та айснаасаа айсан юм бэ? " гэж бардам хэлнэ.
"Яасан сайн юм бэ? одоо санаа амарлаа" гээд багш нь хариу баярлав.
Уулан замаар ачааны машин маш түргэн давхна, багш нь мөн зориуд "яана ? би ерөөс ийм уулан замаар явж үзээгүй болохоор айж байна, ямар түргэн давхдаг юм бэ? ойчих юм биш биз" гэсэнд Дүн дүн "зүгээр багш аа! би байж л байна" гээд гараас нь чанга барьж "ямар байна, одоо айхаа больсон биз" гэж хэлэв.
Хүүхдийн хайрыг олсон багш нь маш баярлаж, "чи л байсандаа айгаагүй хүрч ирлээ, багш нь чамад их баярлалаа" гэсэнд
Дүн дүн "дараа удаа ирэх юм бол намайг дуудаарай! Таньд хань болж очъё" гээд гэрийн утсаа өгчээ. Дараа өдөр нь багш нь Дүн дүнгийн гэрт утасдсанд ээж нь тосоод "хүүхэд харьж ирээд маш баяртай байсан, би л очоогүй байсан бол багш нь бараг л хотын дүүрэг хүрч чадахгүй юм шиг их урамшин, өөрийгөө маш хэцүү хүн боллоо гээд эцэгдээ ярьж байсан" гэв.
Томчуулд авч хэлбэл, хүүхдийн хайрыг олох нь маш жаргалтай, баяртай явдал юм, харин хүүхдэд авч хэлбэл бусдад хайр хүргэж, бусад хүн түүнийг ойлгон, хүлээн авч байгаа нь томчуулын хайрыг хүлээн авахаас илүү жаргалтай урамтай санагддаг. Манай олонхи эцэг эхчүүл хүүхдийн ийм хайрыг өөрөө эзэмдэж, томчууд л хүүхдэд хайр хүргэхээс биш, хүүхэд өөрт нь хайр өгнө гэдгийг ерөөс анхааралдаа авахгүй байдаг.
Найман настай охин гэртээ даалгавараа хийж байхад, аав нь ажлаасаа харьж иржээ, охин багшийнхаа хэлснийг санаж, аавдаа нэг аяга цай авчирч өгсөнд аав нь "яв! яв! дасгалаа хий, шалтаг олж тоглохыг бодсны хэрэггүй, хэн цамайг цай авчир гэв? сайн оноо авах нь юунаас ч чухал" гэж шүрүүн царайлжээ.
"Сайхан сэтгэлийн өмнөөс ус цацна" гэгчээр хүнд хайрлагдаж явахдаа хүнийг хайрлах эрх ч хүүхдэд байдаг юм шүү! нялх багаасаа бусдыг харйлах сэтгэлгүй юм бол бусдын хайрыг ч ойлгохгүй юм. Иймээс хүүхдээ зөв хайрлаж, зөв хүмүүжүүлье гэвэл хүүхдэд бусдыг хайрлах нөхцөл боломж олгож, хайрлагдах хайрлахын аль алийг ойлгуулах ёстой гэдгийг сануулъя!
|