Жо зо хот бол Хятадын төв нутгийн Хе Нань мужийн баруун хойт хэсэг байдаг бөгөөд умард талаараа Тай Хан Шань уул болон Шань Ши мужтай хиллэж, өмнөд талаараа Хатан гол болон Жень Жу хоттой Ло Ян хоттой хатан голоор залгалдаж байдаг. Жо зо хот нь гурван сая зургаан зуун наян мянган хүн ам, нийт 6007 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй юм. Жо Зо хот нь эрчим хүчээр гол болгосон, аж үйлдвэрийн төрөл зүйлээр нэлээд бүрэн бүтэн, эдийн засгийн хөгжлөөр нэлээд түргэн, хот тохижилт болон хотын дэд бүтэц нь маш бүрэн төгөлдөр болон шинээр хөгжиж байгаа аж үйлдвэрийн хот юм.
Жо Зо хот нь Хятадын эртний баруун Жу улсын үед Жи Жугийн Юнь улсад хариалагдаж байсан бөгөөд байлдаант улсын үед Жень улсын харианд байснаа сүүлд нь Вей улсын харианд байсан байна. Чин улс Хятад улсыг нэгтгэсний дараа Сань Чуань Мужид хариалагдсан байна. нийтийн тоололын 1910 онд Жо Зо балгасыг байгуулж, 1925 онд Жо Зо хот гэж нэрийг нь халсан байна.Жо Зо хот нь 1982 онд Хе Нань мужийн шууд хариа хот болсо байна.
Жо Зо хот нь урт удаан жилийн соёл түүхтэй юм. Жо Зо нь Хятадчуудын өвөг дээдсийн аж төрөн амьдарч байсан төв нутгийн нэг нь юм. Нү Ва тэнгэрийг нөхсөн, тэнэг өвгөн уул нүүлгэсэн, Хан ди хаан тэнгэр тахисан, Да Юй ус зассан зэрэг гайхамшиг домог энэ нутгаас үүсэлтэй юм. эртний бичгийн эрдэмтэн Ван Би, Хань Юй, алдарт яруу найрагч Ли Шан Инь, их зураач Го Ши зэрэг үлэмж олон нэрт хүмүүс энэ нутгаас төрөнг гарсан байдаг юм. одоо тус хотоос түүх соёлын 1089 олдоод байгаа юм байна. тэдгээрийн дундаас Сүн улсын үеийн найман өнцөгт есөн дэгтэртэй асар тагт Шен Лян Си сүм зэрэг нь маш алдартай.
Жо Зо хот нь Хятадын төв нутгийн хэвлийд байж, газар зүйн давуу байрлал, байгалийн нөхцөл сайтай байдаг юм. тус хотын уурхай булагдац элбэг дэвбэгтэй байда юм. одоогоо олдоод байгаа дөч гаруй төрлийн ашигт малтмал нь олборлох үнэ цэнэ ихтэй байдаг ажээ. Жо зо хот нь Хе Нань мужийн баруун хойт хэсгийн ерөнхийлэн нээж ашиглах туршилтын раион болж байгаа бөгөөд Хятадын төрийн зөвлөлөөс тогтоосон Шань Ши мужийн зүүн өмнөд хэсгийн эрчим хүчний баазын чухал бүрэлтхүүн хэсэг болж байгаа юм. Жо Зо хот нь Хятадын цахилгаан эрчим хүчний сүлжээний төв хэсэгт байрлаж, Хе Нань мужийн дулааны цахилгааны чухал бааз болж байдаг юм. Жо Зо хотын нүүрсний ордны хэмжээ нь 971 хавтгай дөрвөлжин км байж, нүүрсний булагдац нь 3 тэрбум 240 саян тоннд хүрч байдаг юм. эдгээрийн 90%-ыг нь олборлоогүй байна.
|