Зимбабвен Мэдээлэлийн яамны Радиогийн хэрэг эрхэлсэн газрын дарга Патрик Мутуме 2005 оны 7-р сард Хятад улсад суралцаж байхдаа тархинд нь гэнэт цус харвасан байна. Хятадын эмч нар 50 хоног бүх хүчнээр авран туслаж үхлийн даваан дээрээс түүнийг эдгэрүүлж авсан юм. Хятадын эмч нарын Патрик Мутумег харамгүй авран тусалсныг Зимбабвен засгийн гаазар болон ард түмэн өндрөөр үнэлэж, ерөнхийлөгч нь Хятад улсад тусгайлан талархал илэрхийлсэн байна.
2005 оны 9-р сард Зимбабвеээс Хятадад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Х. М.Кристопер Бээжингийн Тянь Тань эмнэлэгт хэвлэл мэдээллийнхэнд хандан, Хятад эмч нар Зимбабвен албан тушаалтан Патрик Мутумегийн амь насыг эрлэгийн элчээс булаан авчирсан байна. Хятад улсын засгийн газар, ард түмэн болон өндөр урь мэрэгжилтэй бурхан сэтгэлтэй эмч нарт чин сэтгэллийн талархалаа дэвшүүлж байна гэж мэдэгдсэн байна.
Энд би хүмүүнлэгийн тусламж үзүүлэн Патрик Мутумегийн амийг аварсан Хятадын засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархалаа илэрхийлж байна гэжээ.
Патрик Мутуме 2005 оны 7-р сарын 5-ны өдөр Бээжинд Хятад улсын Худалдааны яамнаас хөгжиж байгаа орнуудын албаны хүмүүст зориулан зохион байгуулсан "2005 оны радио телевизийн удирдах салбарын албаны хүний симпозиум "-д оролцсон юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс хөгжиж байгаа орнуудтай хүний чадавхыг нээн хөгжүүлэх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлснээр Хятад улсад ирж эрдэм шинжилгээний күүрс дамжаад оролцогсад хэд дахин нэмэгдсэн байна. Зөвхөн 2004 онд Хятадын Худалдааны яам Африк тивийн 1600 гаруй хүнийг сургалтад хамруулсан байна.
Ноён Патрик Мутуме Бээжинд ирснийхээ дараа өдөр нь эрдэм шинжилгээний ангийн нээлтийн арга хэмжээнд оролцож байгаад гэнэт өвчилж амь нас нь аюултай болсон байна. Уг эрдэм шинжилгээний ангийн хариуцлагтан Хятадын радио телевизийн олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий компанийн захирал Чэн Линь газар тэр нь байсан юм .
Тэрээр эргэн үзэж хэлэхдээ, нээлтийн ажиллагаан дээр Патрик Мутуме 7-рт үг хэлсэн юм. Тэрээр Хятад улсын ийм куурс дамжаа эрхлэсэн явдалд талархаж, олон найз нөхөдтэй танилцсандаа баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Нээлтийн ажиллагаа дуусах үе олноороо хамт зураг авхуулах үе тэр сандалаасаа боссонгүй. Олон цагаар нисэх онгоцонд суугаад хөл бадайрж байна, жаахан ус ууя гээд уусанд ус нь энгэр руу нь урсан орж ирэхийг би хараад түүний өвчилснийг мэдэж тэр доор нь түргэн тусламжийнханыг дуудсан юм гэжээ.
Түүнийг Бээжингийн тархи судасны хамгийн нэртэй Тянь Тань эмнэлэг хүргэн очиж, эмч түүнийг даралт ихснээс болж тархинд нь цус харвасан гэж оношлосон байна. Бээжингийн Тянь Тань эмнэлгийн мэдрэлийн дотор тасгийн эрхлэгч их эмч Жао Шинчуань тухайн үеийн түргэн тусламж үзүүлэн эмчилсэн байлдаа эргэн үзэж хэлэхдээ, Тухайн үед түүний өвчни их аймшигтай байсан, амьсгал нь бараг зогсмоор болж байсан, бид нэн даруй түргэн тусламж үзүүлж өвчний байдлын цаашид муудахаас хориг,лож, хамтарсан үзлэг хийгээд тархины цусыг гаргах мэс засал хийсэн юм гэжээ.
Мэл засал хийгээд өвчний байдлыг тогтоон барисан боловч түүнд мэс засалын дараахь халдвар , их халуурах, амьгал нь муудах зэрэг амь насанд нь аюултай байдал гарсан байлаа. Эмч сувилагч нарын бүхэл 49 хоногийн түргэн тусламж үзүүлэн нарийн нямбай эмчлэн харгалзсныг ачаар тэр хэд удаагийн аймшигтай байдлыг даваж, гайхамшигтайгаар амь орсон байна. Уг эмнэлгийн мэдрэлийн дотор тасгийн их эмч Ван Чүньшюе хэлэхдээ, Патрикг эмчлэх явцад бид түүний маш хатуу зоригтойг мэдэрсэн. Тэр эмч сувилагч нартай маш сайн хамтран ажилладаг гэжээ.
Тэрээр хэлэхдээ, түүний тархинд их цус гарсан байна. Тархинд ийм их цус гарсан байдалд эдгэрэх боломж тун бага байдаг юм. Тэр их амь бөхтэй , маш эрс чанга хүн байна. Эмч сувилагч нарын ажилд их нийцүүлдэг гэжээ.
Патрик амь орж сэхээрсний дараа түүнийг дээд зэрэглэлийн өвчитний өрөөнд хэвтүүлсэн байна. Хятад хоол идэж дасахгүй тул эмнэлэг нь европ хоолны тусгай тогооч урьж хоол хийлгэн идэж уухыг нь зохицуулсан байна. Хятадын худалдааны яам болон Хятадын радио телевизийн олон улсын эдийн засаг техникийн хамтын ажиллагааны ерөнхий компанийн удирдах хүмүүс нарын зэрэг ч байнга түүнийг эргэн үзэхээр ирж анхааран халамжилж ирсэн байна.
Хятадын эмч нар Патрикийн амь насыг авран эмчилгээ хийж байсан хугцаанд Зимбабвен ерөнхийлөгч Мугабе Хятад улсад айлчилж, Хятадын Худалдааны яаманд тусгайлан хүрч талархал илэрхийлж, Патрикийн амь насыг авран эмчлэн эдгээсэн үйл хэрэг Хятад улс Африкийн ард түмэнд найрсаг сэтгэлээр хандаж байгааг гүйцэд харууллаа гэж хэлсэн байна. /Урангоо орчуулж, хянав/
|