• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-09 20:31:50    
Зуны цагийн хуваар анх удаа хэрэгжүүлсэн

Хятадын Олон Улсын Радио

    Хяталд улс 1986 оны 5-р сарын 4-ний өглөөгийн 2 цагаас 9-р сарын 14-ний өглөөгийн 2 цаг хүртэл анха удаагаа зуны цагийн хуваар хэлэгжүүлсэн байна. Байгалийн гэрлийг гүйцэд ашиглаж, эрчим хүч хэмнэхийн төлөө ХКН-ын төв хорооны тамгын газар болон төрийн зөвлөлийн тамгын газар "Хятадын хэмжээнд зуны цагийн хуваар хэрэгжүүлэх тухай зар" нийтэлж, 5-р сарын 4-ний өглөөгийн 2 цагаас цагийн зүүг нэг цаг урагшлуулахаар шийдвэрлсэн байна. Зуны цагийн хуваар 9-р сарын 14-ний өдрийн 2 цагт дуусч, цагийн зүүг нэг цаг буцаасан байна. Хятад улс 1992 оноос зуны цагийн хуваар хэрэгжүүлэхээ зогсов.

    Орон нутгийн цаг хэрэгжүүлсэн анхны муж: Хятадын орон нутгийн цаг хэрэгжүүлсэн анханы муж бол Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Район юм. Тус өөртөө засах районы хэрэгжүүлж байгаа "Шиньжянгийн цаг" нь "Бээжингийн цаг"-аас хоёр цаг орой байдаг юм.

     Хамгийн баруун талын цаг агаарын станц: Хятадын хамгийн баруун талын цаг агаарын станц бол Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы Каш районы Ташкүрганы Тажикын Өөртөө Засах Шяний нутагт байгаа Ташкүрганы цаг агаарын стагц юм. Энэ цаг агаарын станц Памирын өндөрлөгийн зүүн бэлийн далайн түвшнээс 3000 метр өндөр газарт байдаг. Эндэх цаг агаар хүйтэн, жилийн дундаж дулааны хэмээ 3.3 хэм байдаг бөгөөд зундаа 32 хэм хүрч, өвөлдөө хасах 39.1 хэмд хүрдэг.

     Хамгийн зүүн талын цаг агаарын станц: Хятадын хамгийн зүүн талын цаг агаарын станц бол Хэй Лүнжян мужийн Фүюаний цаг агаарын станц юм. Энэ цаг агаарын стагц Хэй Лүнжян мужийн гурван мөрний сав газрын хоёр мөрний бэлчирт байж, хойшоо Хэй Лүнжян мөрөнд хүрч, зүүншээ Өссүри мөрөнийг түшиж байна.

     Энэ нутаг дулаан бүсэд ордог болхоор жилийн дундаж дулааны хэмжээ 2.2 хэм, бвөлийн хамгийн хүйтэндээ хасах 20.7 хэм, зуны 7-р сардаа дунджаар 21.9 хэм байдаг. Хур тундас элбэг, жилийн дундаж чийгийн хэмжээ нь 65% байдаг.

     Хамгийн өмнө талын цаг агаарын станц: Хятадын хамгийн өмнө талын цаг агаарын станц бол Хайнань тужийн наньшагийн арлуудын Юүншүчяо хадан дээрэхь цаг агаарын станц болно. Усан дээр ил гарч байгаа хэсэг нь тун бага учраас хадан дээр тавцан байгуулж, цаг агаарын станцаа энэ тавцан дээр байгуулсан байна. Энэ цаг агаарын станц нь далайн түвшнээс 8 метр өндөр байна.

     Хамгийн хойт талын цаг агаарын станц: Хятадын хамгийн хойт талын цаг агаарын станц бол Хэй Лүнжян мужийн хойт хэсгийн Мөхэгийн цаг агаарын станц болно. Тус сланц Хятадын хамгийн хойт хилд байдаг болхоор "Хятадын хойт туйлын станц" нэртэй юм. \М.Цэцэн бэлтгэв\