|
|
(GMT+08:00)
2006-01-09 20:35:50
|
|
Элс манхны эх нутаг
Н. Сайнцогт
Хятадын Олон Улсын Радио
Алтан шаргал элс минь Аав ээжийн минь нутаг. Ард түмэн бидний Ашидын заяасан орон. Эрт дээдэс өвөгдийн минь Ясаа оршуулсан шороо. Эх оронч баатруудын Цусаа шингээсэн газар. Хаврын дулаан наранд Аргал түүдэг хонхрууд минь. Намрын тунгалаг саранд Өвсөө зөөдөг замууд минь. Хүйтэн өвлийн шуурганд Нөмөрт нь дулаацдаг манхууд минь. Хөгжилт зуны халуунд Сүүдэрт нь дуулдаг модууд минь. Хатан зоригт Лигдэний Халуун цусаараа хамгаалсан Хайрт өлгий нутгаа Харгис дайснаар гишгүүлэхгүй! Эх оронч баатрууд минь Элэг цэжээрээ халхалсан Ээлтэй сайхан нутагтаа Эзэрхэг дарлалыг байлгахгүй. Ундралт нуурын долгион чинь Улаан зүрхний минь цохилго шүү, Ууган өлгий нутгаа Урвасан дайснаар гишгүүлэхгүй. Хайлас бургасны найгаа чинь Хайрлах сэтгэлийн минь догдлол шүү, Хайрт өлгий нутгаа Харгис Го Миньдан-гаар гишгүүлэхгүй. Элс манхны тал минь Эцэг өвгөдийн минь нутаг шүү, Эв хамт намын замаар Эрх чөлөөгөө мандуулья. Заяа нэгтэй ах дүү минь Жавхлант дуугаа дуулья. Заяасан манхан нутгаа Жаргалын орон болгоё. /Түмэд овогт Хүчит уйгаржин монгол бичгээс буулгав/
|
|
|