Сүүлийн жилүүдэд, маш олон эмэгтэйчүүд гоёлохын тулд эрүүл байгаа хөхөө томруулах мэс засал хийлгэж байна, иймэрхүү мэс заслыг хийсний дараа зарим нь эдээлж цас гарах, хавдах зэрэг янзын өвчин болж, цаашлаад амь насанд ч аюул заналхилал болж байгааг олон олон эмэгтэйчүүд мань анхааралдаа авахгүй байна.
Хятадын анагаах ухаантад энэх хөх томруулах мэс заслын талаар маргаантай байсаар байна. Гэтэл үүний хор хөнөөлийг амсагсад 130 мянга гаруйд хүрч байна. Иймээс эрүүл байгаа хөхөө томруулна гэж оролдсоны хэрэг алга юм, энд хөхний эрүүл мэнд болон гоо сайханы тухай хэдэн зөвлөгөө өгье.
Хөх том буюу жижиг байх нь удамшил болон шим тэжээл, биеэ дасгалжуулахтай нягт холбоотой байдаг, хэрэв хөхний хэвийн бойжилт зүгээр бол хөхөө томруулсаны хэрэггүй, зөвхөн төрөлх хөхний бойжилт дорой буюу хүүхэд хөхүүлсний улмаар хөх нь жижиг болсон, бойжилтын хугацаанаас өмнө хөхний хэсэг гэмтсэн буюу шархадлаас болж хөхний бойжилтыг нөлөөлсөн бол сая мэс засал хийлгэх чухалтай юм.
Хөх томруулах тухай зар сурталчилгааг хялбархан итгэж болохгүй, эрүүл явах нь гоо сайханаас нэн чухал юм, бүртгэлээр, Гуанжөү, Үхань, Бээжингийн эмнэлэг сар болгон бараг 4-5 хүнд хөх томруулах мэс засал хийж байна. Хятадад жилд бараг 20 мянга гаруй хүн гоо сайханы мэс засал хийлгэж байгаа бөгөөд гоо сайханы мэс засалд холбогдсон заргын 75 хувь орчим нь хөх томруулах мэс засал эзэлж байна. Иймээс хөх томруулах мэс засал нь зар сурталчилгааны хэлж байгаа шиг ямар ч өвчингүй биш, ялангуяа зүрхэн өвчтөн, удаан чанарын элгэн үрэвсэл, бөөрний үрэвсэл, хөхөн булчирхайн өвчин тэрчлэн шарх сорвитой хүн хөх томруулах мэс засал хийлгэхгүй бол сайн юм.
Хөх том болох тусмаа сайхан гэдэг эндүү үзэлтээр хэдүй том бол тэдүй сайхан гээд хэт том мэс засал хийлгэснээс болж, хөх нь унжин хэвээ алдах байдал байнга гардаг юм. Хөх томруулах аргыг зөв сонгох нь маш чухал юм, хөх томруулах арга олон байдаг учраас мэс засал буюу эм тарих аргыг чадахын дотор хийхгүй бол сайн, хэрэв өвчний улмаар хөх хэт жижгэрсэн бол юуны өмнө өвчнөө үзүүлэх хэрэгтэй, хэрэв зөвхөн бойжилтоос шалтгаалсан бол идээн ундаан, массаж, дасгал, эм зэрэг аргаар эмчлэхийг бодоорой, хөхөн булчирхайн бойжилтын хугацаанд байгаа охид шим тэжээл нөхвөрлөх, цээжээ тэнийлгэх дасгал хийж, явж суухдаа байнга цээжээ тэнийлгэн гэдсээ хураавал хөхний бойжилтод ашигтай юм. Хэрэв хөхөн булчирхайн бойжилт нь гүйцсэн эмэгтэй хөхөн массаж хийх аргаар хөхөө томруулах нь эрүүл мэндэд нөлөөгүй бөгөөд биеийн эрүүл мэндийг ч нөлөөлдөггүй юм, үүнээс гадна, унтахаасаа өмнө халуун алчуураар 3-5 минут жин тавин гараараа хөхөө тойруулан зүүнээс баруунш 20-50 удаа массаж хийх нь хөхний томролтод бүр илүү ашигтай байдаг.
|