• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-09 20:40:08    
Дайнаас болоод хэдэн удаагийн Олимпийн наадам зохиогдоогүй вэ?

Хятадын Олон Улсын Радио

     20-р зуунд дэлхийн хоёр удаагийн дайнаас болоод 1916 он, 1940 он, 1944 онд зохиохоор төлөвлөж байсан Олимпийн 6, 12, 13-р наадам зохиогдож чадаагүй.

     1916 онд Германы нийслэл Берлинд Олимпийн 6-р наадмыг зохиохоор байжээ. Энэ удаагийн наадмаар Германы дайны хэнээрхэлийг Олмпийн эв нэгдлээр дарж, Германы энхийг эрхмэлэгчдийн хүчнийг нэгэтгэн, дайныг эсэргүүцэхийг энх тайванг эрхэмлэгчид хүссэн боловч, дэлхийн нэгдүгээр дайныг хориглож чадаагүй. Дайныг эсэргүүцэн, энхийг хамгаалж, Германы түрэмгийллийн үйл ажиллагааг зэмлэн буруушааж, Коубертин тэргүүтэй Олон улсын Олимпийн хороо энэ удаагийн Олимпийн наадмыг хүчингүй болгосноор, Олимпийн 6-р наадам "хоосон Олимп" болсон байна. Эртний Олимпийн дүрмийн дагуу, ямар нэгэн учир шалтгаанаас зохиогдоогүй Олимпийн наадмыг спортын түүхэнд дарааллыг нь жагсаах хэрэгтэй. Иймээс энэ удаагийн Олимпийн наадмын дарааллаар тооцвол, дараа удаагийн Олимпийн наадам 4 жилийн дараа зохиогдох болно.

     1940 онд Олимпийн 12-р наадам Токиод зохиогдохоор байсан. 1937 онд Япон Хятад улсыг түрэмгийлж, Японы дотоодын милитаризмын хүчин ирх идвэхжиж газар авч байв. Хятад болон энхийг эрхэмлэгч орнууд Олимпийн наадмыг Японд зохион байгуулахыг хатуу эсэргүүцсэнээр, Олимпийн наадмыг зохион байгуулах эрхээсээ Япон татгалзнаа зарласан байна. Тус удаагийн наадмыг Голландийн нийслэл Хельсинкид зохион байгуулахаар Олон улсын Олимпийн хороо шийдсэн боловч, Дэлхийн хоёрдугаар дайнаас болоод наадам зохиогдож чадаагүй. Дөрвөн жилд нэг удаа зохиоддог журмаар, 1944 онд Английн нийслэл Лондонд Олимпийн 13-р наадам зохиогдох байсан ч дайнаас болж зохиогдож чадаагүй ажээ.