1959 онд байгуулагдан Бээжингийн нийслэлийн нисэх онгоцны буудлыг хэд удаа өргөтгөн байгуулж байгаа юм. 400 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай өнөөгийн ажиллуулж байгаа 1,2-р онгоц хүлээх том давхар байшинг 1999 онд өргөтгөн байгуулсан юм. Түүний жилийн зорчигчид дээвэрийн зураг төслийн хүчин чадал нь давахцсан тоогоор 35 сая 500 мянга юм. Сүүлийн хэдэн жил улс орны эдийн засаг түргэн хөгжихийн хирээр, 2004 онд нийслэлийн нисэх онгоцны зорчигчид тээвэрхийн хэмжээ давахцсан тоогоор 34 сая 880 маянгад хүрч, 2015 он гэхэд жилийн зорчигчид тээвэрийн хэмжээ давахцсан тоогоор 60 саяаас давах болно гэж төсөөлж байна. Ялангуя 2008 онд Бээжинд олимпийн наадам зохион байгуулах тэр сарын зорчигчид тээвэрийн хэмжээ давахцсан тогоор 5 сая 560 мянгад хүрнэ гэж төсөөлж байгаа тул өнөөгийн Нийслэлийн нисэх онгоцны буудал хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй болно. Иймээс Төр засагаас 2015 он хүртлэх зорчигчид тээвэрийн хэрэгцээ шаардлагыг хангах Нийслэлийн нисэх онгоцны буудлын өргөтгөн байгуулах байгуулалтыг зөвшөөрсөн бөгөөд шинээр байгуулж байгааонгоц хүлээх 3-р том давхар байшинг 2007 оны сүүлчээр байгуулж дуусган, 2008 оны Бээжингийн 29-р олимпийн наадад үйлчлэх болно.
Шинээр байгуулж байгаа онгоц хүлээх 3-р том давхар байшингийн зураг төслийг Шянганы нисэх онгоцны буудлын зураг төслийг хийсэн барилгын их мастер Руман Фост хийсэн юм. Дэлхийн тэргүүний нисэх онгоцны буудлын хүчин чадалтай шинэ техникийн системын төхөөрөмжтөй Нийслэлийн нисэх онгоцны буудылн онгоц хзлээх 3-р том давхар байшин нь дэлхийн хамгийн тэргүүний нисэх онгоцны буудал болно гэж мэрэгжилтнүүд үзэж байна.
Нисэх онгоцны буудалд зорчигчид ачаа чиндаагаа авч, яарж сандран нааш цааш явах нь нисэх онгоцны буудал бүхэнд харагддаг байдал юм. Зорчигчидын ингэж ядарч зүдэрч явж суухаас зайлуулахын төлөө байгуулж байгаа Нийслэлийн нисэх онгоцны буудлын онгоц хүлээх 3-р том давхар байшинд дотороо нэвтрэх зорчигчид тээвэрийн " жижиг галт тэрэг" ажиллуулахх болно. Нийслэлийн нисэх онгоцны буудлын өргөтгөн байгуулах барилгын командлалын газрын зураг төслийн ерөнхий инженер Жү Жинюань танилцуулж хэлэхдээ, байгуулж байгаа онгоц хүлээх 3-р том давхар байшингийн дотрор ажиллах " жижиг галт тэрэг"-ний зорчигчид тээвэр болон ачаа түргэн дамжуулах систем зэрэг таван барилга нь улсын дотоодод цар хэмжээгээр хамгийн их, урьд өмнө байгаагүй анхны зүйлүүд болох бөгөөд дэлхийд ч маш тэргүүний түвшинд орох юм гэжээ.
Нийслэлийн нисэх онгоцны буудлыг өргөтгөн байгуулснаар онгоц хүлээх давхар байшин хоорондоо хол зайтай болж, уламжлалт автомат дамжлага зорчигчдын хэрэгцээ шаардлаыг хангаж чадахгүй болсон байна. Байгуулагдаж байгаа онгоц хүлээх 3-р том давхар байшин нь өмнө хойно байрлах бие даасан хоёр давхар байшинаар бүрэлдсэн байна. Өөрөөр хэлбэл дотоодын агаарын шугамын онгоц хүлээх 3А давхар байшин болон олон улсын агаарын шугамын онгоц хүлээх 3В давхар байшин хоорондоо 2.5 километр зайтай тул автомат "жижиг гал тэрэг" гурван минут бүрд нэг удаа явж, цагт дан чиглэлд 4100 зорчигчид тээх болно. Бусад улс орны нисэх онгоцны буудлын зорчигчид тээвэрийн ийм смстем нь газар доогуур өнгөрдөг бол Бээжингийн Нийслэлийн нисэх онгоцны буудлын тээврийн энэ систем нь зам дагуу гаднах үзэмжийг сонирхож болохоороо онцлогтой юм.
Аюулгүй байдлыг баталгажуулахын төлөө өнөө нисэх онгоцны буудлын шалгалтын ажилтад өдөр бүр тоогүй олон ачаа цүнхийг нээж шалгалт хийдэг байна. Шинээр байгуулж байгаа онгоц хүлээх давхар байшингийн аюулгүйн системийн шалгалт нь өнгөрсний Х гэрлээр шалгадаг байснаасаа зорчигчдын ачаа цүнхийг ачаалсны дараа шалгалт хийнэ. Хэрэв зарим ачаа цүнх асуудалтай гэж нотлогдвол тусгай саванд хийж зохицуулах болно.
Хятад улсын агаарын тээвэрийн ажил үйлс хожимдуу шиг хөгжсөн учир нисэх онгоцны буудлын үйлчилгээний төхөөрөмж нь зорчигчдын хүсэл шаардлагд хүрэхгүй байсан юм. Шинээр байгуулж байгаа онгоц хүлээх 3-р давхар байшин зорчигчдын хэрэгцээ шаардлагд зохицуулсан үйлчилгээний тоног төхөөрөмжийг иж бүрэн болгох болно. Жишээлээд хэлбэл, одоогоор ажиллаж байгаа хүлээх том танхимд цахилгаан залгуур байхгүй юм. Өнөө зорчигчид цүнхний компьютер, гар утас, сахалын хутаг зэрэг цахилгаан хэрэгслийг авч явах нь олон болсонд чиглүүлэн онгоц хүлээх 3-р давхар байшингийн зураг төсөлд хүлээх танхимын хоёр захын суудалуудад цахилгаан залгуур тааруулсах болно.
Нисэх онгоцны буудлын гуанз рестраны талын үйлчилгээг энэ удаагийн өргөтгөн байгуулалтын ерөнхий төвлөвлөгөөнд гүйцэд хамруулж,зорчигчдын заавал өнгөрөх газар, зам дагуу төрөл бүрийн үйлчилгээний төхөөрөмж байгуулах болно.
Зам харилцааны талаар аваад хэлбэл, байгуулж байгаа онгоц хүлээх 3-р том давхар байшингийн өмнө 300 хавтгай дөрвөлжин метр талбайтай зам харилцааны төв байгуулах болно. Энэ төвийн газар дороох хоёр давхарт 7000 гаруй тэрэг унаа зогсох зогсолтой бөгөөд Бээжнгийн зүүн дүүргийн ДүнЖимэнээс онгоц хүлээх 2, 3-Р том давхар байшинд нэвтрэх газар дээрэх метротой болохоор зорчигчидад маш дөхөм болох болно. Ли Тянь хурдны зам, Нисэх онгоцны буудлын арын хурдны зам, баруун талын Жин Чэн хурдын зам, Ба Далин давааны хурдны зам зэрэг хурдны зам нь Нийслэлийн нисэх онгоцны буудлын эргэн тойрны хурдны замын сүлжээг бүрэлдүүлэх болно.
Нийслэлийн нисэх онгоцны буудлын өргөтгөн байгуулах барилгын командлалын газрын зураг төслийн ерөнхий инженер Жү Жинюаний байгуулах болно танилцуулснаас үзвэл, Нийслэлийн нисэх онгоцны буудлын байгуулалтыг үе шат хуваан байгуулна. Онгоц хүлээх 3-р том давхар байшинг 2007 онд ашиглалтад шилжүүлж, 2015 он хүртлэх Бээжингийн зорчигчид тээвэрийн хэрэгцээг хангах болно. Нийслэл Бээжинд авч хэлбэл яаж өргөтгөн байгуулчихлаа гэхэд зорчигчид тээвэрийн нэг онгоцны буудал нь хэрэгцээг хангаж чадахгүй юм.
Төлөвлөгөөний дагуу Бээжин зорчигчид тээвэрийн хоёрдох нисэх онгоцны буудлыг 2015 онд байгуулж ашиглалтад оруулах юм байна. Тэгвэл Нийслэлийн нисэх онгоцны буудал одоогоор өргөтгөн байгуулалт хийж, онгоцны хоёрдох буудлыг заавал 2010 оноос байгуулах нь чухам юунаас болсон тухай тэрээр тайлбарлан хэлэхдээ, хэрэв одоогийн зорчигчид тээвэрийн хэмжээг онгоцны хоёр буудалд салгахад хүрвэл өрдгийг нэмэгдүүлэх төдийгүй иргэний агаарын тээвэрт гүйцэтгэх Нийслэлийн нисэх онгоцны буудлын гол зангилаа байр суурийг буруулах болно. Иймээс өнөөгийн зорилт бол одоогийн нисэх онгоцны буудлын иргэний агаарын тээвэрт гүйцэтгэх үүргийг хэвээр байлган нисэх онгоцны хоёрдох буудлыг байгуулахад идэвхтэй бэлтгэх болно гэжээ. Нийслэлийн нисэх онгоцны хоёрдугаар буудлын байгуулалтыг 2010 онд эхлүүлэн 2015 онд ашиглалтад шилжүүлэхээр төлөвлөж байна. Бодитой байгуулах газар нь хотын төвөөс 40-50 километр зайтай Бээжингийн зүүн өмнө юм уу өмнө талд байгуулахаар төлөвлөж байна гэж ерөнхий инженер Жү Жинюань хэллээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|