• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-10 15:49:23    
ДОХ-ын мэдлэгийг дэлгэрүүлэгч хүмүүс

Хятадын Олон Улсын Радио

    1981 онд хүн төрөлхтөний ДОХ-ын вирусыг анх илрүүлсэнээс одоо болтол 20 гаруй жил болж байгаа хэдий ч ДОХ өвчин нь маш түргэн дэлгэрээд хүн ардын эрүүл мэндэд хүнд ноцтой нөлөөлж байгаа халдварт өвчин болсон байна. ДОХ өвчинийг эмчлэн анагаах арга олохын тулд олон орны эрдэмтэд цуцалтгүй хайн судалж байна. Гэвч одоо болтол, энэ дэлхий дээр ДОХ өвчинийг эмчлэн анагаах аргыг хараахан олоогүй байна. 2005 онд, бүх дэлхийн хэмжээнд 3 сая 100 мянган хүн ДОХ өвчнөөр нас барсан байна.

     Ийм байдалд, ДОХ-аас сэргийлэх мэдлэгийг нэвтрүүлэн дэлгэрүүлж, хүмүүсийн өвчнөөс сэргийлэх үзэл ухамсарыг дээшлүүлэх нь ДОХ өвчин газар авахыг тогтоон барих хамгийн үр ашигтай арга хэмжээ болж байна. Хятад улс ч үүнийг маш чухалд үзэж байгаа юм. Хятад улсад одоо хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байгаа тариачид нь ДОХ өвчинөөс сэргийлэх мэдлэгийг нэвтрүүлэн дэлгэрүүлэх гол хүмүүс болсон байна.

     Сүүлийн үе, Бээжингийн Ши Ке Жань галт тэрэгний буудлын өргөн талбайд болсон хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байгаа тариачдад зориулсан ДОХ өвчиний тухай мэдлэгийн сурталчилгааны ажиллагаа нь бишгүй олон хүмүүсийн анхаарлийг татсан байна. Ажиллагааны явцад 20 гаруй эрдэмтэн мэргэжилтэн зөвлөлгөө өгөх тайзны дэргэд ажиллаж, хүмүүсийн асуусан холбогдох асуултад хариулт өгч, зарим сайн дурын дэмжигчид зорчиж байгаа хүмүүст холбогдох материал болон ДОХ өвчинөөс сэргийлэх мэдлэгийн тухай жижиг дэвтэр тарааж өгч байлаа.

     Дөнгөж саяхан галт тэргэний буудалд буусан нэг тариачин гар тээшээ тавихтай зэрэг сайн дурын үйлчлэгчийн өгсөн судалгааны хүснэгтийг бөглөж, зөвлөлгөө өгөх тайзны дэргэдээс тун олон сурталчилгааны материал авсан байна. Сурвалжлагч түүнтэй ярилцахдаа:

     Та хаанаас ирэв?
     Би Хэ Нань мужийн Шан Чиү хотоос ирлээ.
     Юү хийхээр явж байгаа вэ?
     Хар бор ажил хийх санаатай.

     Та ДОХ өвчнөөс сэргийлэх мэдлэгийн тухай хэр зэрэг ойлголттой байгаа вэ?

     Тийм сайн мэдэхгүй юм, өнгөрсөнд радио, телевизээс бага сага ойлгож мэдсэн юм, азаар энэхүү өргөн дэлгэр суртал ухуулгын ажилд тохиож оролцлоо гэжээ.

     Одоо Хятадын 120 сая тариачин хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байна, тэд боловсрол муутай болохоор ДОХ өвчинөөс хэрхэн сэргийлэх үндсэн мэдлэгээр тун тааруухан байна. Эдгээр хүмүүсийн 65%-ыг 20-40 насны залуу идэр хүмүүс эзэлж байна. Тэдний дотрох цөөн бус хүмүүс нь ганц бие буюу гэр бүлээ орхиод явж байгаа хүмүүс болно. Хөдөө тосгоноос хотод ирсэнээсээ хойш, үл таних орчин ахуй болон сэтгэл санаа, физилогийн шаардлагын эрхээр тэдний бэлгийн амьдралд асар их хувьралт гарсан байна. Үүнээс гадна, тэд хөл хөдөлгөөн ихтэй, явж суух нь зөндөө тул тэд хэрэв HIV өвчиний халдвар авах юм бол вирус нь хаа ч дэлгэрэн тархаж болзошгүй юм.

     Иймээс, Хятад улс нь хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байгаа тариачидыг ДОХ-оос сэргийлэх мэдлэгийг сурталчлан ухуулах гол хүмүүс болгож, засгийн газрын холбогдох салбарууд, олон нийтийн байгууллагууд цөмөөрөө энэ тухай төрөл бүрийн ажиллагаа өрнүүлж байгаа юм.

     Галт тэрэг бол хот орж хөдөлмөр үйлчилгээ хийх тариачдын хамгийн сайн зам харилцааны хэрэгсэл юм, иймээс галт тэргэнд ДОХ-оос сэргийлэх мэдлэгийг сурталчлан ухуулхыг маш чухалд үзэж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд, сурвалжлагч Бээжингээс Өвөр монгол хүрэх галт тэргэнд явж байгаа хүмүүсийг сурвалжилхаар очиход, улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын дэмжигчид зорчигчдад ухуулгын хуудас тараахад, тэд бүгдээрээ тун нарийн хянамгай уншиж байгааг олж харсан байна. Энд аялан жуулчилж яваа Испанийн зорчигч ноён Иглисиас энэхүү ухуулгын ажлын тухай өөрийн үзэл бодлоо хэлэхдээ:

     Манай улс оронд ч иймэрхүү ажиллагаа явагдаж байдаг, би үүнийг их сайн сурталчлан ухуулах ажиллагаа болж байна гэж үзэж байна, сайн л арга байна, үүнээс тал бүрийн мэдлэг хүртэж болох юм гэжээ.

     Үүнээс гадна, Хятадын гол гол төмөр замын галт тэргэнд ч ийм сурталчлан ухуулах ажил өрнүүлж байна. Эдгээр ажиллагааг эрхлэн явуулж байгаа Хятадын улаан загалмайн нийгэмлэгийн орлогч дарга, хатагтай Жян И мань хэлэхдээ:

     Бидний үзэж байгаагаар, ДОХ өвчинөөс сэргийлэх явцад, хөл хөдөлгөөн ихтэй хүмүүс өөрөөр хэлбэл голцуу хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байгаа хүмүүс бол хамгийн их харж үзэх шаардлагатай байгаа хүмүүс юм. Иймээс бид иймэрхүү арга хэлбэрээр туршилт хийж, галт тэргэний буудал болон галт тэргэнд явж байгаа хүмүүсийн дунд сурталчлан ухуулах ажил өрнүүлж, туршлага хуримтлуулсаныхаа дараа, дахиж ийм сурталчлан ухуулах ажлаа цаашид өргөнөөр нэвтрүүлэн дэлгэрүүлэх болно гэжээ. /Л.Бунтогтох орчуулав/