• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-10 15:52:18    
Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой нэмэгдлээ батлах болно гэж мэрэгжилтэд төсөөлжээ

Хятадын Олон Улсын Радио

     Чинхуа их сургуулийн хятад болон дэлхийн эдийн засгийн судалгааны төвийн дарга Ли Таокуй 2006 оны 1-р сарын 1-ны өдөр Рэн Мин Ри бао сонины гадаад хэвлэл дээр өгүүлэл бичиж, 2006 онд Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой нэмэгдлээ батлахаар барахгүй идэвхтэй зохицуулалт хийж хойшдын эдийн засгийн тогтвортой хөгжилд бат бэх үндэс суурь тавьж өгөх болно гэж төсөөлсөн байна.

     Өгүүлэлд тэмдэглэхдээ, 2006 оны олон улсын эдийн засгийн хандаш Хятадын эдийн засгийн хөгжилд ашигтай байх болно. АНУ-ын эдийн засаг 2006 онд хатуу газардах боломжгүй байж, 2%--3%-ийн нэмэгдэлийн хурдтай байх бүрэн бололцоотойг төрөл бүрийн байдал харуулж байна. Европын эдийн засаг ч сүүлийн хэдэн жилд бага нэмэгдэлтэй байсан хэдүй ч 1%--2%-ийн нэмэгдлийн хурдаа хэвээр байлгаж чадна. Ялангуяа Германы эдийн засаг хэдэн жилийн өөрчлөлтөөр дамжин 2006 онд нэмэгдэлийн хурд нь өсөх хандлагатай байх болно. Японы эдийн засаг ч арван хэдэн жилийн бүтцийн зохицуулалтаар дамжин хүндрэлтэй байдлаас гарах төлөвтэй байна. 2006 онд нээлээд түргэн нэмэгдэлтэй болох болно гэж олон талынхан бүр төсөөлж байна. Хятадын худалдааны хөрөнгө оруулалтын бусад түншүүд ч 2006 онд эдийн засаг нь тогтвортойгоор нэмэгдэх хэтийн төлөвтөй байна. Үүнээс гадна нэг жил гаруйн турш нефтийн үнэ үргэлжлэн өндөр хадаж байгаагаас нефть үйлдвэрлэгч орнууд бүр үйлдвэрлэлээ өргөтгөхөөр байгаа байр сууриа илэрхийлсэн юм. хэрэг дээрээ тэд нар нефтийн үнэ үргэлжлэн өндөр байж, нефть хэрэглэгч орны орлуулж болох эрчим хүч хөгжүүлэхийг хүсэхгүй байна. Иймээс олон улсын нефтийн үнэ өндөр байгаа байдал 2006 онд намдах болно гэжээ.

     Хятад улс бол нээлттэй байх хэмжээгээр нэлээд өндөр эдийн засгийн цогц юм. гол болох худалдааны түншүүдийн эдийн засгийн тогтвортой хөгжил нь 2006 онд Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжилд сайн сайхан гадаад нөхцөл хангах болна гэж өгүүлэлд тэмдэглэжээ.

      Хятадын улсын дотоодын эдийн засгийн байдлаас үзэхэд, Хятадын эдийн засаг авто машин болон газар эдэлвэрийн зах зээлийн хөгжлөөр дайчлагдсан өндөр хөгжлийн үе шатны дунд үед оршиж байна. өнгөрсөн хоёр жилд хөгжлийн хандаш нь хүмүүсийн анхааралын төвд байсан юм. энэ үеэр мөн эдийн засгийн хэт халуурал гарч, хөрөнгө оруулалт хэт түргэн байж, хэрэглээ сул, экспорт их ашигтайгаар гарч, эх баялагийн хорогдол хэт их байсан зэрэг бүтцийн асуудал гарч, хот хөдөөгийн зөрүү, орлогын зөрүү, бүс нутгийн зөрүү их зэрэг нийгмийн зөрчилийг хурцдуулж байжээ. Үүнд чиглүүлэн Хятадын засгийн газар сэргэг хандаж, бүх хүчнээр зохицуулалт хийсэн байна. өнгөрсөн 3 сарт Хятадын бодлого тогтоогчид 11-р таван жилийн төлөвлөгөөг ярилцсан ХКН-ын 16 дахь удаагаа сонгогдсон төв хорооны 5-р бүгд хурал, төв хорооны эдийн засгийн ажлын хурал, төв хорооны хөдөө тосгоны ажлын хуралыг оролцуулсан 3 удаагийн эдийн засгаар гол сэдэв болгосон ажлын хурал хуралдуулсан байна.

     Хятадын эдийн засаг 2006 онд тогтвортойгоор нэмэгдэж, идэвхтэй зохицуулалт хийх байдал гарах болно гэж өгүүлэлд тэмдэглэжээ. Тогтвортой нэмэгдэх гэх нь Хятадын эдийн засаг үргэлжлэн нэлээд түргэнээр нэмэгдэх болно. Тооцооны загварын урьдчилан төсөөллөөр 2006 оны тодоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний нэмэгдэл нь 9% орчим байх болно. Үүнд гол нь олон улсын эдийн засгийн байдал, Хятадын эдийн засгийн нэмэгдэлийн нөөц зэргээс гадна макро зохицуулалтын бодлого ч багтана. Идэвхтэй зохицуулалт нь хөгжлийн стратегийн зохицуулалт, эдийн засгийн бүтцийн зохицуулалт тэрчлэн нийгмийн төрөл бүрийн асуудлын зохицуулалт зэрэг болно. Төв засгийн газраас хөдөө тосгоны асуудалыг чухалчлан үзэж, хөдөө тосгонд холбогдсон олон бодлого гаргасан байна. Үүнд хөдөө аж ахуйн татварыг бүрмүсэн цуцлах, хөдөө тосгоны албан журмын боловсролын зардлыг цуцлах буюу хасагдуулах, хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалтад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зэрэг болно. Эдгээр нь тариачидын орлогыг нэмэгдүүлэхэд тустайгаар барахгүй эдийн засаг дахь хэрэглээний хувийн жинг нэмэгдүүлэх болно. эх баялагийн үнэ тасралтгүй нэмэгдэж, эрчим хүч хэмнэх, байгал орчинд хор нөлөөгүй техник түгээмэлжүүлэхийг урамшуулах болно. үүнээс гадна төвийн санхүүгийн хүчин нэмэгдэхийг дагалдан нийгмийн ядууг тэтгэх хэмжээ ихэсч, олон нийтийн бүтээгдэхүүний хангалага эрчимжих болно. гадаадад нээлттэй байх талаар Хятад улс хоёр талын буюу олон талын худалдааны чөлөөтөй болох ахицыг идэвхтэй ахиулж, Хятадын эдийн засгийн нэн өндөр түвшинд нээлттэй байхад сайн сайхан нөхцөл боломж бүрдүүлж өгөх болно гэж өгүүлэлд тэмдэглэжээ.