АНУ-ын International Herald Tribue сонин саяхан өгүүлэл нийтлэж, Хятад улс дээд зэргийн боловсролыг их хүчээр хөгжүүлж, асар их хөрөнгө мөнгө зарцуулан их сургуулиудаа өөрчлөн сайжруулж байна. Гадаадад суралцан буцан ирэгсэдийг элсэн багшлуулж, шинжлэх ухааны судалгааны төвшинг дээшлүүлж, 10 жилийн хугацаанд их сургуулиудаа дэлхийн хамгийн сайн их сургуулийн эгнээнд оруулахаар төлөвлөж байна гэж үзэсэн байна.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, 2004 онд Бээжингийн Чинхуа их сургууль Princeton их сургуулийн порфессор, Америкийн компютерын нэрт эрдэмтэн Andrew Yao-тай харилцаж, түүнээр компютерын өндөр зэргийн судалгааны төсөл удирдуулан хийлгэх гэсэнд тэрээр өчүүхэн ч татгалзалгүйгээр хүлээн авсан юм.
Хятад улс 10 жилийн хугацаанд багтаан хамгийн их сургуулиа дэлхийн хамгийн сайн сургуулийн эгнээнд оруулахаар төлөвлөж, их хөрөнгө мөнгө зарцуулан Ю Минжи шиг ийм нэрт эрдэмтэнийг урин авчирч, мөн дэлхийн тэргүүний судалгааны лаборатори байгуулахаар төлөвлөж байна. Энэ бол Хятад улсын нэр нөлөөгөө өргөтгөх шинэ чармайлга мөн.
Хятадын боловсрол хүмүүсийн анхааралыг татсан амжилт олсон юм. 10 жилийн хугацаанд оюутан болон докторын тоо 5 дахинаар нэмэгдсэн юм.
Хятадын авч байгаа арга барил ч дөхөм. Гадаадад суралцаад амжилт олсон хятад хүн болон хятадын харьят нарыг элсэн авч, сайн тоног төхөөрөмжтөй лабораторит ажиллуулж, хятадын хамгийн цэцэн сэргэлэн оюутадыг дагуулан ажиллуулж байна. Мөн тэдэнд хөгжлийн маш их орон зай ханган өгч байна.
Бээжин их сургуулийн байнгын орлогч захирал Лин Жянхуа хэлэхдээ, оюутад нэн сайн сайхан орчин ахуй хангахаар бид чармайн ажиллаж байна. Гэвч энэ нь цаг хугацаа шаардагдана. 10 жил биш, цаашилбал нэг үеийн буюу хоёр үеийн хүний хүчин чармайлт хэрэгтэй гэжээ.
Хэдийгээр ийм боловч улс төрчид, их сургуулийн удирдагчид болон багш сурагчидын дундаас дэлхийн боловсролын шилдэгийн эгнээнд орох гэсэн иймэрхүү урам зориг итгэл найдвартай байгааг мэдэрч болно. Хятадын залуу нэгэн үеийнхэн мөргөн хийх мэтээр тэдний сэтгэл зүрхэн дэх их сургуулиудаар яваж үзэн, сургуульд элсэн орсны дараах амьдралаа сэтгэлдээ зураглаж явна.
Гэвч Бээжин их сургууль болон цөөн хэдэн Хятадын хамгийн сайн их сургуулийг нэлээд сайн их сургууль гэж дэлхий дээр хүлээн зөвшөөрч байна. 1998 оноос Хятадын удирдагчид хятадын их сургуулийг чармайн өөрчлөн сайжруулахаар албан ёсоор мэдэгдэснээр нааш дээд боловсролд улсын санхүүгээс хөрөнгө оруулалтаа нэг дахин илүүгээр нэмэгдүүлсэн юм. 2003 он гэхд 10 тэрбум 400 сая ам доллар санхүүжүүлжээ.
1978 онд Хятадад дээд боловсрол хүртсэн хүний тоо даруй их сургуульд орох насны хүмүүсийн 1.4%-г эзэлж байснаа одоо 20%-г эзлэх болжээ. Хятадад одоо байгалын шинжлэх ухааны салбарын оюутан гэхд л жил бүр 442 мянган хүн хүмүжүүлэн гаргаж, 48 мянган аспирант болон 8000 доктор хүмүжүүлэн гаргаж байна.
Yale их сургууль дүүргээд сургуульдаа үлдэн багшилаж байгаа удамшил зүйн нэрт эрдэмтэн Шиү Тянь Фудан их сургуульд Генийг хувиргаах судалгааны лаборатори ажиллуулж байна. 2005 оны 8-р сарын 12-ны өдөр нэр нөлөө бүхий "Cell" сэтгүүл, даруй Эс гэсэн сэтгүүл тэргүүн байриндаа түүний судалгааны үр бүтээлийг танилцуулсан байна. Энэ бол Хятад хүн анх удаа уг сэтгүүлийн нүүр хуудсанд танилцуулагдаж байгаа болно.
Бээжин их сургууль олон улс математикийн судалгааны төв байгуулж, Massachusetts Institute of Technology их сургуулийн тооны ухааны нэрт эрдэмтэн Тянь Ганы урин ажиллуулснаар уг төв нь дээд зиндааны судалгааны төв болсон байна.
Бээжин их сургуулийн нийт багш ажилтаны дунд 40%-ийн хүн нь гадаадад боловсрол хүртсэн байж, олонх нь АНУ-д боловсрол хүртэжээ.
Елү их сургуулийн захирал Richard Levin саяхан Шанхай хотод ярилцалга өгөхдөө хятадын оюутаны өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, хятадын хүн ам дэлхий хүн амын 20%-г эзэлж байна. Иймээс дэлхийн 20%-ийн сайн сурагч хятадад байна гэж хэлэж болно. Тэд их цэцэн ухаантай юм гэжээ.
|