• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-10 20:50:55    
Зэн Чин хун Назарбаевтэй хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

    Казахстанд албан ёсны айлчлал хийж байгаа Хятад улсын орлогч дарга Зэн Чинхун 10-ны үдээс өмнө Астанад Казахстаны Ерөнхийлөгч Н. Назарбаевтай хэлэлцээ хийсэн байна. Зэн Чинхун хэлэхдээ, Хятад Казахстаны сайн хөршийн найрсаг харилцаа болон харилцан ашигтай хамтын ажиллагааны харилцааг ахиулан шинэ түвшинд хүргэхийн төлөө Казахстаны талтай хамтаар чармайхад Хятадын тал бэлэн байна гэжээ.

    Зэн Чинхун юуны өмнө, Назарбаевийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд Дарга Хү Жиньтао халуун баяр хүргэж байгааг уламжилсан байна. Тэрээр хэлэхдээ: хоёр орны төрийн тэргүүн нар хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлсэн нь Хятад Казахстаны харилцааны алс хэтийн хөгжлийн чиглэлийг тодорхой зааж өгсөн байна. Тайваний асуудал, Түвдийн асуудал, " гурван төрлийн хүчинд" цохилт өгөх зэрэг асуудал дээр Хятадын талд дэмжлэг үзүүлж ирсэн Казахстаны талд Хятадын тал баярлаж байгаа бөгөөд Казахстаны төрийн бүрэн эрх, тусгаар тогтнол болон дотоодын тогтуун байдлаа хамгаалахын төлөө гаргаж байгаа Казахстаны хүчин чармайлтыг өнгөрсөнтэйгээ адил дэмжинэ гэжээ.

    Назарбаев хэлэхдээ, миний тангараг өргөх ёслолд орлогч дарга Зэн Чинхун нь дарга Хү Жиньтаогийн өмнөөс оролцож байгаа явдал нь Хятад Казахстаны харилцааг Хятад улс хүндэтгэн үзэж байгааг харуулж байна. Хятад улс бол Казахстаны үнэнч найз мөн гэж Казахстан үзэж байгаа бөгөөд ямагт хятадын найз болоход бэлэн байна гэжээ. Хоёр орны эдийн засаг худалдаа, эрчим хүч, түүх соёлын салбар дахь хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд Казахстаны тал бэлэн байна гэж тэрээр бас илэрхийлсэн байна.

    Зэн Чинхун 9-ны өдөр Астана орж, Казахстанд албан ёсны айлчлал хийж байгаа юм. Тэрээр 11-ны өдөр болох Назарбаевийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцно. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав.\