• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-11 17:31:44    
Өвлийн улиралд хол гүйж дасгалжихад анхаарах зүйл

Хятадын Олон Улсын Радио

     Өвлийн улирал бол хол зайд гүйж дасгалжих сайнхан үе. Гэхдээ хол зайд гүйж дасгалжихад анхаарууштай зүйл олон бий.

     1. Хол зайд гүйхээс өмнөх бэлтгэлийг сайн хийх хэрэгтэй. Өвөл цаг агаар хүйн болохоор, нимгэн хувцаслаж гүйх нь онцгүй, ялангуяа хэвлий гэдсээ дулаахан байлгах хэрэгтэй. Гүйхээс өмнө нэг цомоо буцалгасан ус уувал сайн. Буцалгасан ус уувал цусыг шингэрүүлж, цусны эргэлтэд тустай. Зарим хүн гэрээс гарангуудаа гүйдэг заншилтай байдаг. Гүйхээсээ өмнө хөл нуруу өвдгөө хөдөлгөж, биеийн халаалт хийсний дараа гүйвэл биед тустай байдаг.

     2. Гүйхдээ биеэ жаахан урагш түрж, урагшаа харж, гүйхийн дагуу гараа аяндаан сажилж, хөлөө хөнгөхөн газар тавьж гүйх хэрэгтэй.

     3. Холын зайд гүйхэд хүнд хүчилтөрөгч их шаардагддаг. Иймээс гүйхдээ амьсгаа авахаа анхаарах хэрэгтэй. Ердийн байдалд хоёр алхам гүйгээд нэг амьсгаа авах юм уу гурван алхам гүйгээд нэг амьсгаа авч болох юм. Амьсгаа авахдаа хамраараа юм уу, ам хамраараа амьсгаа авч болно.

     Зарим хүмүүс хол гүйж ирэнгүүдээ амран суудаг байна. Ингэх нь тийм ч сайн биш. Хол гүйсний дараа биеийн үйл ажиллагаа идвэхжсэн байгаа болохоор, радио гимнастик хийх, төвөг өшгөлөх, хөл гараа хөдөлгөх зэргийг хийвэл бие махбодод маш тустай байдаг.