Энэ жил 34-тэй Ма Ливэнь кино жүжиг найруулах үнэнхүү дур сонирхортой юм. Тэрээр 5 жилийн хугацаанд "Хорвоогийн хамгийн хайртай хүн минь" болон "Бидэн хоёр" нэртэй хоёр киног найруулан бүтээж, улсын дотоод гадаадад олон арвин шагнал хүртсэн байна. Энэ нь кино найруулагчийн зам анх эхэлж яваа Ма Ливэний хувьд авч хэлбэл, том амжилт юм. Тэрээр ярихдаа:
"Энэхүү хоёр кино бол миний азтай бүтээл юм. Үүнд амжилт олсон нь миний анхны амжилт бөгөөд энэ нь миний хожмын бүтээлийн хандшийг харуулж байгаа юм. Гэжээ.
2001 онд, Ма Ливэний найруулсан "Хорвоогийн хамгийн хайртай хүн минь" кино нь Хятадын нэрт эмэгтэй зохиолч Жан Же-гийн ижил нэрт романаас сэдэвлэн найруулсан байна. Энэхүү кинонд ажил үйлс нь амжилттай яваа дунд насны эмэгтэй зохиолч Хэ овогт нэг өдөр эмчээс ээж нь тархины өвчтэй болсон бөгөөд ойр дотно хүмүүсийн хараа тусламж маш чухалтай байна гэдгийг сонссон байна. Тэгээд Хэ овогт өдөр болгон ээжээ харгалзан зоригжуулдаг байв. Гэвч нэг өдөр ээж нь биеийн тамир хийж байгаад гэнэнт ойчин нас барсан явдлыг дүрсэлсэн байна. Кино нь ээж охин хоёрын үнэнч хайр халамж болон амьдралын үнэн бодит байдлыг харуулснаараа маш олон үзэгчидийн сэтгэлийг уяраан догдлуулсан байна. Ингээд энэхүү кино нь 2002 оны Хятадын Чан Чүний киноны наадам дээр хамгийн содон үлгэрт кино, хамгийн шилдэг кино найруулагч, хамгийн шилдэг жүжигчин гэх 3 их том шагнал хүртсэн байна. Үүнээс гадна, энэхүү кино нь урид хожид улсын гадаад дотоодод, 15 удаа шагнал хүртсэн байна.
Ма Ливэнь Хятадын өмнөд нутгийн Жян Сү мужид төрж өсч, өнгөрсөн зууны ерээд оны үеэр Хятадын нийслэл Бээжин хотод хүрч ирэн Хятадын төвийн ший жүжгийн дээд сургуульд мэрэгжил дээшлүүлсэн байна. Тэр үед, түүний амьдрал нь маш ядуу хүчирдэлтэй байж, байр орон ч үгүй байжээ. Ма Ливэнь хэдэн өдөр эрсээр байж, нэг ганц бие настай эмээгийн гэрийг олж түрээслэн суув. Ингээд Ма Лиьвэнь энэхүү настантай ихээхэн дотно дассан байна. өнгөрсөн жил, тэрээр настныг нас өөд болсон гэдгийг сонсоод, маш их харамсан гуниж, настныг дурсан санаж, өөрийн үзсэн амьдралдаа тулгуурлан "Бидэн хоёр" гэдэг бас нэг киногоо найруулж хийсэн байна.
"Бидэн хоёр"нэртэй кинонд нэг ганцаардмал настай эмээгийн байрыг гаднаас ирсэн оюутан охин түрээсэлсээнээс эхлээд настай ээжийн дуу шуугүй амьдралд хувиралт гарсан үнэнийг харуулсан юм. Киноны эхэнд, настан болон оюутан охин хоёр өдөр дутмын амьдарлаас болж зөрчил маргаантай болдог байна. Ингээд нэг өдөр оюутан охин нүүж явсанд, настны амьдрал угийн дуу шуугүй, ганцаардмал байдалдаа буцан орсон байна. Сүүлд нь настны удалгүй нас өөд болсныг сонсоод оюутан охинд хэлэхүйеэ бэрх харамсал гансрал төрсөн байна. 'Бидэн хоёр'нэрт кино нь саяхан болсон Хятадын киноны наадам дээр шагнал хүртсэн бөгөөд улсын дотоод гадаадын үзэгчидийн маш сайн үнэлэлтийг хүлээсэн байна.
Ма Ливэнь кино найруулж хийх маш их дур сонирхолтой юм. кино найруулж хийх болгондоо тэрээр маш жаргалтай санагддаг байдаг, зорисондоо хүрэхгүй бол ерөөс санаа амардаггүй юм. Ма Ливэнь анхны бүтээлээ 1996 оноос эхлэн бэлтгэж найруулж, 2000 онд сая хийж дуусгасан байна. Энэхүү 4 жилийн хүчир бэрхшээл, аливаа бүхэн Ма Ливэний цээжинд хадагшижээ. Тэрээр хэлэхдээ:
"Анх кино найруулагч болох үед, туршлага дадалгүй, бас бэл бэнчингүй байлаа. Одоо миний үзэж байгаагаар, ер нь хүн үйлэс бүтээхэд яарахгүй байж, алхам болгоноо баттай сайн хийвэл амжилт чамлд улам ойрхон болно. Дахивал үйлс бүтээхэд эрхэвиш зорилго тодорхой байх хэрэгтэй." Гэжээ./Хүчит бэлтгэж хөтлөв./
|