Хятадын ардын уран бүтээлчдийн нийгэмлэг 2003 оноос Хятадын ардын соёлын өвийг авран сэргээх төсөл хэрэгжүүлж, ардын соёлын өвийг ихээр авран сэргээж хамгаалсан юм.
Хятад улс бол өнө удааны түүхтэй, өргөн уудам нутаг дэвсгэртэй, үй олон үндэстэн ястантай эртний соёл иргэншилт орон болохоор ил тод үндэстний болон газар нутгийн онцлогтой ардын соёл нь ард иргэдийн өдөр тутмын амьдралд уусан шингэж байдаг юм. Гэвч нийгмийн орчин үеийн хөгжлийн үйл явцад бишгүй олон ардын соёлын уламжлал маш хүнд сорилтод учирч, ардын их олон сонгодог урлагууд оршин тогтонох орон зай нь эвдэгдсэнээс болж аажмаар эрч хүч нь буурч устах шахаж байна. 2003 оны эхээр Хятадын ардын уран бүтээлчдийн нийгэмлэг Хятадын ардын соёлын өвийг хамгаалах 10 жилийн хугацаатай төсөл эхлүүлж, ардын соёлыг үсэг бичиг, дуу дүрс бичилгэ хийх зэрэг орчин үеийн арга барилаар тэмдэглэж, Хятадын ардын соёлын төлөөлөх чанартай эд бодисуудыг цуглуулж, бүртгэж, ардын дүрслэх урлагийн бүтээлүүдийг эмхтгэн хэвлүүлж, ардын зан заншлын соёлын ду бичлэг, дүрс бичлэг хийж хэвлүүлэн, Хятадын ардын зан заншлын тухай зургийн болон үсэг бичгийн файлын агуулахыг байгуулсан зэрэг ажлуудыг хийсэн юм. Энэ бол Хятадын түүхэн дээр, ардын соёлыг хамгаалах, эмхтгэн цуглуулах, шинжилгээ судалгаа хийх, хэвлүүлэн нийтлэх хүрээнд явагдсан үндэсний хэмжээний анхны том арга хэмжээ болно.
2005 оны 3-р сард Хятадын ардын соёлын өвийг хамгаалах ажлын хэсэг чухал чухал ололт амжилтууд залгаагаар хэвлэгдэн гарсан байна. Хятадын ардын утга урлагийн нийгэмлэгийн орлогч нарийн бичгийн дарга Шян Юньжюй энэ талын байдлыг ингэж танилцуулсан юм:
"Тариалангийн ажил эрхэлсэн үеийн соёл иргэншил, түүнээс өмнөх үеийн соёл иргэншилд шинжлэх ухааны аргаар бүх талаар шинжилгээ судалгаа хийж, тэмдэглэн цуглуулж эмхтгэн, хятадын ардын соёлын өвийн хүрээ хэмжээг бүртгэн тооцоолж, мөхөж устахад дөхсөн соёл, үндэстний цөөнхийн биет бус соёлын өвийг хамгаалах яаралтай арга хэмжээ авч, ардын гарамгай уран бүтээлчдийн ур эрдмийг залгамжлах ажилд онцлон анхаарч, орон нутгийн соёлын агуулга хэлбэртэй, эрдэм дэлгэрүүлэх, эрдэм түгээмэлжүүлэх, мэдлэг хүртээх зэрэг ном бичиг хэвлүүлээд нийгэм нийтийн сайшаалыг хүртсэн юм" гэж тэр тэмдэглэжээ.
95 жилийн түүхтэй Жүн Хуа Шү Жюй бол Хятад улсад уламжлалт соёлын ном бичиг хэвлэдгээрээ нэрд гарсан ном хэвлэлийн газар юм. Уг ном хэвлэлийн газар нь Хятадын ардын соёлын өвийн хамгаалалтын төсөл хэрэгжүүлсний ололт амжилтын анхны үлгэр жишээ боть—"Хятадын сар шинийн баярын модон барын зургийн эмхтгэл-Ян Жябүгийн бот"-ийг хэвлэсэн юм. Шаньдүн Вэй Фан хотын Ян Жябүгийн сар шинийн баярын модон барын 300 гаруй жилийн түүхтэй зураг бол орон нутгийн онцлог ихтэй байдгаараа дотоод гадаадад нэрд гарсан юм. "Хятадын сар шинийн баярын модон барын зургийн эмхтгэл-Ян Жябүгийн боть" нь Ян Жябүгийн сар шинийн баярын зургийн ур эрдмийн охь содон зүлүүдийг бүрэн харуулж чадснаараа олон этгээдийнхний сайн үнэлгээг хүртэж, бас 2005 оны 9-р сард Америкийн 2005 оны ном хэвлэлийн шилдэг шагнал хүртсэн байна. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Жүн Хуа Шү Жюй "Хятадын сар шинийн баярын модон барын зургийн цоморлог"-ийн 20 боть хэвлэх үүрэг хүлээн авсан бөгөөд уг төслийн санхүүжүүлэлтэд 20 сая гаруй юань хэрэглэх юм байна. Жүн Хуа Шү Жюйгийн ерөнхий редактор Ли Янь хэлэхдээ: "Бид ардын соёлын өвийг эмхтгэн хэвлэх ажлыг маш чухалд үзсээр ирсэн юм. Ардын соёл бол уламжлалт соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг, биет бус соёлын өв юм. Ардын соёлын өвийг эмхтгэн хэвлэх ажлыг сайн хийх нь бидний заавал гүйцэтгэх үүрэг хариуцлага юм" гэжээ.
Жи Ши Чань Чуань ном хэвлэлийн газар болон Хятадын ардын утга урлагчдын нийгэмлэг хамтран, "Хятадын ардын үлгэр домгийн бүрэн цуглуулга" гэдэг том номыг цуглуулан эмхтгэж редакторлон хэвлүүлж байна. Үүний ахний бүлэгт Юньнань мужийн Далигийн Бай үндэстний өөртөө засах жөүгийн 12 сяний үлгэр домгийн 4 сая үсэгтэй ботийг хэвлүүлээд байна.
Жи ҮШи Чань Чуань ном хэвлэлийн газрын захирал Дүн Те-ин хэлэхдээ: "Хятадын үндэстнүүдийн соёлын өв бол Хятадын үндэстнүүдийн ард түмний эрдэм мэдлэгийн хамгийн эрхэм нандин өмч юм. Ардын соёлын өмийн эрхийг хамгаалах нь манай энэ ном хэвлэлийн газрын түлхэж болшгүй түүхт үүрэг хариуцлага юм. Нөхөн сэргэгдэх боломжгүй эдгээр соёлын өвийг хамгаалахын зангилаа нь шуурхай хамгаадахад байгаа бөгөөд энэ зорилтод хүрэх хамгийн үр ашигтай хэлбэр бол илрүүлэх, цуглуулах, эмхтгэх, хэвлүүлэх явдал юм" гэлээ.
Хятадын Мэдээлэл Хэвлэлийн Ерөнхий Газрын орлогч дарга Лю Биньже хэлэхдээ, Хятадын ном хэвлэлийн газрууд ардын соёлын өвийг хамгаалах ажилд бүх хүчнээ дайчлан оролцох болно гэжээ. Тэр хэлэхдээ: " Энэ төсөлд өнөөгийн байдлаар 40 гаруй ном хэвлэлийн газар оролцож байгаа бөгөөд анхны бүлэг номоо хэвлүүлээд байна. Бид үндэстний соёлоо хамгаалах энэхүү агуу их ажлаа сайн хийнэ" гэжээ.
|