• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-11 20:57:14    
Аврага бөх, сайн малчин Дүгэр

Хятадын Олон Улсын Радио

     Шилийн голын Сүнид зүүн хошууны Байл балгасны Баян нуур гацаагийн малчин Дүгэр гэж хошуу нутагдаа алдартай дархан бөх билээ. 2004 онд тэр Сүнид баруун хошууны улаанмөчрийн анхны наадмын ахмад бөхийн тэмцээнд түрүүлж, халуун хушуут хонь, гоё хийцтэй морин хуурын шан тоссон юм.

      Дүгэр гуайн нагац аав нь аврага бөхчин байлаа. "Нагацын эрдэм зээд" гэдэгчилэн Дүгэр хархан багаасаа бөхөд хорхойтой байж, хурага тугалынхаа бэлчээрт үеийнхтэйгээ барилдаж ноцолддог нь түүний бөхийн ур авьяасыг харуулж, мөн ч энэ нь түүнд бөхийн анхны дасгал боловсрол болсон байна. 1966 оноос Дүгэр Шилийн голын бөхийн анги, Өвөр монголын бөхийн ангид дасгал хийж, нутаг орноо төлөөлж олон удаагийн тэмцээнд оролцож байжээ.

      Тэрээр хошуу нутаг алслан сайн бөхтэй Үзэмчин, Авага зэрэг хошууны 512 бөхтэй их найрт хүрч барилдаад дээд дөрөв, наймаас буудаггүй байлаа. Ингээд тэр "4, 8 гэдэг тоо надад ээлтэй шүү" хэмээн олныг шагштал барилдаж явснаа хуучилдаг сан.

      Дүгэр гуай сайн бөхчин болох төдийгүй бас ч хашир малчины нэг юм. Тэднийх гэж 500-аад бог мал, 100-аад буд мал, хэдэн сүрэг адуутай, Сүнид нутагдаа баян чинээлэг айлын нэг юм. Гэтэл сүүлийн жилүүдэд байгаль орчин муудан, нутаг бэлчээр тачирдаж, Дүгэр гуайг нэг л дүнсгэр болгожээ. "Амьд хүнд аргатай, алаг бяруунд шөргөтэй" гэдэгчилэн Дүгэр байгалийн ган гачигт зориг шантраагүй. Тэр нутаг бэлчээрээ ногооруулахыг чухалд үзэн, нүүдэл соёлынхоо охи шөлтийг бадрааж, малын үүлдрийг сайжруулсан байна. Ингэснээр тэр аж амьдарлаа өөд нь татаж, ачир үр нь ч их сургуулийн оюутан болж, шинжлэх ухаан соёл мэдэлгийг эзэмшиж явана. Одоо Дүгэр гуай зах зээлийн хөгжилд чиглүүлж, малынхаа ашиг шимээ нутгийнхаа аргаар өөртөө боловсруулж, мал малжлын бүрэн эзэгнэлт хийхээр ухаан сориж сууна. Хорвоо багтам бөхчин эрийн агуу бодлоор санааширч, хотол олнонтойгоо хамтаар эрх жаргалтай амьдрахын ухаан сийлж, малчин ардынхаа хүндэтгэлийг хүлээсэн аврага бөхчин Дүгэр гуай нойр хулжидаг болов. "Мөнх тэнгэрийн ивээлээр" малчин түмэн минь аз жаргалтай байх болно гэж Дүгэр итгэл дүүрэн хорвоог элээж явана.