• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-11 20:59:41    
Настайчууд хэлээ хазаад байвал эмчид хандаарай

Хятадын Олон Улсын Радио

     Хөгшин буурлууд хоол идэх юм уу үг хэлж байгаад хаа яа хэлээ хазчихах тохилдол гардаг, энэ ч ойлгож болон хэрэг. Гэвч настайчууд хэрвээ ямагт хэлээ хазаад байх юм бол тун болгоомжтой хандах хэрэгтэй юм.

     Тянь Жинь хотын Хуан Хэ эмнэлэгийн тархины дотор тасгын эрхлэгч ПүМэньжиү олон жилийн турш тархи судасний өвчинтэй хүнд клиникийн эмчилгээ хийсэн явцдаа, тархи судасны өвчинд нэрвэгдсэн хүн эхний үедээ төв мэдрэлийн ажиллагаа нь муудсан байдаг, иймээс өвчиний байдал их тархины зүүн талд илрэх үе, настайчууд хэлнийхээ баруун талыг хазах нь олширч, тархи толгой нь өдөржин будангуй явдаг. Ийм хүний баруутлын мэдэрлийн судасны ажиллагаа муудсан байдаг бөгөөд цаашид СТ хийхэд, өвчитөн нь нэгэнтээ тархины судасны шигдээст нэрвэгдсэн байдагийг ажиглаж мэдсэн байна.

     Эрхлэгч Пү Мэньжиү хэлэхдээ, тархины судасны шигдээст нэрвэгдсэн маш олон хүнд эхлээд өрөөл татанхай байдал мэдэгддэггүй, зөвхөн завьжнаас нь жаахан шүлс гоожих, хэлээ хазах, хаа яа хоол идэж байгаад савхаа алдах зэрэг байдал илэрдэг, үүнийг дийлэнх өвчитөн болон гэр бүлийн хүмүүс нь төдий л увайлж мэдэрдэггүй болохоор эмчлүүлэх хамгий аятай тохиолоо алдаж, өвчинөө улмаар даамжруулдаг байна. Настайчууд, хөл гарын хөдөлгөөн нь бойдон, хэл яриа ялгуум биш болж, нүд ам нь мурийгаад ирхээр сая өвчинд нэрвэгдсэнээ насаж, эмнэлэгт эмчлүүлхээр очдог, энэ үед эмчилхэд бэрхтэй болдог бөгөөд ихэнхдээ үлдсэн өвчинтэй болж, цаашилбал амь насны аюултай байдаг юм гэжээ.

     Иймээс, өвчитөн болон түүний эр бүлийн хүмүүс биед илрэх янз бүрийн хэвийн бус байдлыг цаг даруйд нь мэдэрч, ялимгүй гаж нөлөө илэрсэн ч нэн даруй оношлон эмчлүүлж, өвчитөнд хамгийн их хэмжээгээр цаг хугацаа олгож, өвчиний хор хөнөөлийг хамгийн бага хэмжээнд тогтоон барих хэрэгтэй юм. /Л.Буянтогтох орчуулав/