• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-12 17:54:17    
Кампучийн Вант Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 181 мянга 35 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 13 сая 400 мянга. 20 гаруй үндэстэн ястантай, Кахмер үндэстэн бол гол үндэстэн, хүн амын 80 хувийг эзэлж байна. Үүнээс гадна Жан, Жин, Пүнүн,Лао, Тай, Сдин зэрэг үндэстэний цөөнх бий. Кахмер хэл бол нийтийн хэл, Ангил, Франц хэл бол албаны хэл юм. Буудын шашин бол төрийн шашин, 90 гаруй хувийн оршин суугчид нь Буудын шашин шүтдэг.

     Нийслэл: Панум Пен, нэг сая 100 мянган хүн амтай.

     Чухал баяр дурасгалын өдөр: тусгар тогтнолын өдөр – 11-р сарын 9-ний өдөр, энэ өдөр бол мөн үндэсний баяр, цэргийн баяр юм. Вангийн мэнэлсөн өдөр – 10-р сарын 31-ний өдөр. Буудын тооллын шинэ жил – 4-р сарын 13 – 15-ны өдөр.

     Ерөнхий байдал: Энэтхэг—Хятадын хойгийн өмнө талд бий. Зүүн, зүүн өмнө талаараа Вьетнамтай, хойт талаараа Лаостай, баруун болон баруун хойт талаараа Тайландтай хил нийлэж байна. Баруун өмнөд талдаа тэнгистнй, нийт 460 кт урт тэнгисийн эрэгтэй. Халуун бүсийн уур амьсгалтай, жилийн дундаж дулааны хэмжээ 24 хэм.

     Манай тооллын 1-р зууны үед улс байгуулж, олон үеийг өнгөөрөөв. 9 – 14-р зууны үеийн Үгэ вант улсын үед хамгийн хүчирхэг байж, дэлхийд алдартай Үгэгийн соёлын бүтээв. 1863 онд Францын мэдэлд оров. 1940 онд Японд эзлэгдэв. 1953 оны 11-р сарын 9-ний өдөр Кампууч Вант Улс тусгар тогтонож, дараа жилийн 7-р сард Франц цэргээ гаргсан байна. 1970 оны 3-р сарын 18-ны өдөр Ланногийн бүлэг Америкийн өдөөлгөөр төрийн эргэлт гаргаж, улсын нэрээ Бүгд Найрамдах Кахмер Улс гэж нэрлэв. Мөн оны 3-р сарын 23-ны өдөр Кампуучийн ван Нордом Шиханук Бээжинд Кампуучийн үнднстний нэгдмэл фронт байгуулж, Америкийн түрэмгийлэлийг эсэргүүцэн улс үндэстнээ аврах тэмцэл өрнүүлсэн байна. 1975 оны 4-р сарын 17-ны өдөр энэ тэмцэл ялалт хийв. 1976 оны 1-р салд Кампууч шинэ үндэсэн хууль баталж, улсын нэрээ Ардчилсан Кампууч гэж өөрчлөв. 1978 оны 12-р сард Кампуучид Вьетнам цэрэг оруулж, "Бүгд Найрамдах Кампууч Ард Улс" байгуулав. 1982 оны 7-р сард Хун тайж Шиханук, Сүн Шуан, Чяо Сэнпан гурван тал хамтран Ардчилсан Кампуучийн нэгдсэн засгийн газар байгуулав. 1990 оны 9-р сард Кампуучийн үндэсний дээд зөвлөл байгуулж, Шиханук дарга болов. Мөн оны 10-р сарын 23-ны өдөр, Кампуучийн асуудлын тухай олон улсын бага хурал Парист болж, "Кампуучийн мөргөлдөнийг бүх талаар улс төрийн арга замаар зохицуулах хэлэлцээр" байгуулж, 13 жил үргэлжилсэн Кампуучийн асуудал эцсийн бүлэгт улс төрийн арга замаар зохицуулагдсан байна.
1993 оны 5-р сард НҮБ-ын даргалалтайгаар Кампууч анх удааны үндэсний сонгууль хийж, 9-р сард нь шинэ үндэсэн хууль баталж, улсын нэрээ Кампуучийн Вант Улс гэж өөрчлөн, Хун тайж Шихануд дахин вангийн шигээнд суусан байна. \ М.Цэцэн бэлтгэв\