• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-12 18:06:10    
Түвдийн байгаль орчныг хамгаалахын төлөө

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын бүтээн байгуулж байгаа Хөхнуураас-Түвд хүрэх төмөр замыг өнөө ТӨЗР-ны төв Лхас хотод хүртэл дэвсээд байна. Дэлхий дээр далайн түвшнээс хамаг өндөрт өргөгдсөн энэхүү төмөр замын барилга Түвдэд маш их ач тус хүртээх тухай хүмүүс шашгшин ярилдахын зэрэгцээ, Түвдийн байгаль орчныг хамгаалах талын асуудлыг ч хүндэж ярьдаг байна. Одоо та бүхэнд Хөхнуураас Түвд хүрэх төмөр замын бүтээн байгуулалтын явцад байгаль орчныг хамгаалж байгаа талаас Түвдийн байгаль орчны байдлыг танилцуульяа.

     2005 оны 6-р сарын сүүлчээр Хөхнуураас Түвд хүрэх төмөр замыг нэгэнт Лхас хотоос умраш байгаа Ян ба жин буудал хүртэл дэвссэн байна. Барилгын газарт зам төмөр тавих том машинууд хэсэг хэсэг ган зам төмрийг дэр модных нь дээгүүр алгуураар Лхас хотын чиглэлээр дэвсэж, барилгын газар болон ажилчдын амьдралын орон байр нь цэв цэвэрхэн байгааг бид харлаа. Энэ хэсэгт зам төмөр дэвсэх үүрэг гүйцэтгэж байгаа Хятадын Төмөр замын товчооны 11-р товчооны 3-р компанийн Хөхнуураас Түвд хүрэх төмөр зам тавих төслийн байнгын орлогч захирал Ляо Дэжюнь хэлэхдээ: Бид суурь тавьсан зам дээр, мөн байгаль орчныг хамгаалах шаардлагатай засвар хийсэн суурьтай замын хазуугаар төмөр зам дэвсэх ажил хийж байгаа болохоор, нэн их газар болон нөмрөгийг эвдэхгүй юм. Үүнээс гадна бид бас барилгын газрын хог новшийг сайн цэвэрлэж байна гэжээ.

     Цахилгаанч Фү Чян хэлэхдээ: " Бид контейнер шиг хэлбэртэй ажлын саравчинд амьдарч байхад хүн болгон гялгар ууттай байдаг. Амьдралын хог, эмийн лонхны амсар, цаасан хайрцаг, жимсэн хальс зэрэг бүх хог новшоо түүндээ савлаж, цонхон гаднаа өлгөж тавьдаг. Барилгын газрын хог арилгах тусгай тэрэг эдгээр хог новшийг тээж, Аньдөгийн хог шийдвэрлэх үйлдвэрт аваачин шатааж байдаг юм гэжээ.

     Түвд бол ариун орон, түүнийг яасан ч бохирдуулж болохгүй гэлээ. Түвдэд Хөхнуур Түвдийн төмөр зам шиг ийм чухал чухал дэд бүтэцийн байгуулалт маш олон байгуулагдаж байна. Түвдийн Өөртөө Засах Районы Байгаль орчны газрын дарга доктор Жан Юнзэ хэлэхдээ:

     " Түвдийн Өөртөө Засах Районы засгийн газар нь эдийн засгийн байгуулалт болон байгаль орчныг зохицонгуй хөгжүүлэхийг баримталсаар ирсэн юм. Эдийн засгийг хөгжүүлэх болон байгаль орчныг хамгаалах харилцааг хэрхэн зохицуулах талаар, эн тэргүүнд багаль орчин болон хөгжлийн бодлого тогтоох ерөнхий мехнизим тогтоосон юм. Бүтээн байгуулалтын бүх төслд нотлого хийх хугацаанд нь байгаль орчныг хамгаалах шаардлагыг чанга тавьж, байгаль орчныг хамгаалах чанга нөхцөл хангасан байдалд сая ажил эхлүүлдэг байна гэжээ.

      Энэхүү мехнизим нь Түвдийн бүтээн байгуулалтад бохирдолт аж ахуйн нэгж орж ирэхийг эх үүсвэрээс нь хязгаарлаж чавсан байна гэж Жан Юнзэ үзсэн байна.

      Аялал жуулчлалын ажил төрөл бол Түвдийн тулгуур аж үйлдвэрийн нэг мөн. Түвдэд Жомолунма оргил, Ялусанбу мөрний том хавцал зэрэг дэлхийд хосгүй байгалийн гоё үзэмжтэй. Жан Юнзэ хэлэхдээ: Түвдэд ирж аялан жуулчлах жуулчид улам олон болохын хэрээр, байгаль орчныг хамгаалах бол Түвдийн аялал жуулчлалын ажлын үндэс мөн, экологийг хамгаалах бол Түвдэд аялал жуулчлалын ажил төрлийг хөгжүүлэх амин судас мөн гэдгийг аялал жуулчлалын салбарын зүтгэлтэд таньсан байна. Ийм болохоор Түвдийн Байгаль орчныг хамгаалах газар болон Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газар нь жил болгон Түвдийн гол үзэмжийн цэгүүдтэй хамтран экологийн хамгаалалтын хууль хэрэгжилтийн шалгалт байцаалт хийж байдаг юм гэжээ.

      Тэр хэлэхдээ: " Бидэнд одоо ийм нэг бодол байна. чухал чухал үзэмжит нутгийн байгаль орчны опоох байдлыг шалган байцааж, байгаль орчны даацыг нь хэмжин тогтоохоор байна. Хэцнээн олон хүн ирж байбал сайн гэсэн үг биш, харин байгаль орчны даацын дагуу жуулчдын тоог хязгаарлах гэсэн үг юм. Аялал жуулчлалын байгаль орчин нь сул сэлүү байбал сая сэргэж чадах юм гэжээ.

     Жомолунма оргил шиг ийм дэлхийд алдартай Түвдийн аялал жуулчлалын нэрт газрыг заавал хууль тогтоон хамгаалах хэрэгтэй бөгөөд шинжлэх ухааны дүн шинжилгээ хийх болон уул авьрах ажиллагааг ч хязгаарлах хэрэгтэй гэж Жан Юнзэ хэлсэн байна.

     Түвдийн Яалусанбу мөрний хоёр эрэг нь өнгөрсөнд маш их цөлжиж байгаагаагаа алдаршсан юм. Өнгөрсөнд жил болгоны өвөл хавар Яалусанбу мөрний хоёр эргээр шороон шуурга шуурч, гамшиг тарьдаг байна. Сүүлийн жилүүдэд Яалусанбу мөрний хоёр нргээр нийт 40 мянган га мод тарьж ургуулсанаар, энэ нутгийн цаг агаар одоо сайжирч байна. Жэ дан суурины оршин суугч Хэ Шяошюе хэлэхдээ:

     " Хамгаалалтын ой тарихаас өмнө, Шан нань районд ер бороо хургүй байсан. Жилийн дөрвөн уларилд ган хуурай хэвээр байдаг. Хамгаалалтын ойтой болсоноор, хүчилтөрөгч нэмэгдэж, борооны улиралтай болсон байна гэжээ.

      Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, Түвдэд өнөө төрийн зиндааны, мужийн зиндааны болон сяний зиндааны байгалийн дархан цаажтай бүсийн талбай нь 400 мянган хавтгай дөрвөлжин км-т хүрч, бүх Түвдийн нутаг дэвсгэрийн гурваны нэг хувийг эзлэн, Хятад улсад 1-р байранд жагсаагдаж байна. /Пэрлаймаа орчуулав/