Сайн байцгана уу? Эрхэм найз минь, намайг Номин гэдэг. "Хятад хоол" танилцуулах энэи хуудсаар тантай уулзан золгож байгаадаа би маш баяртай байна. Бид энэ дугаараар танд 30 төрлийн гурилтай шөлийг танилцуулахаар цуврал танилцуулага явуулж байгаа юм. Энэ удаагийн ээлжит дугаараар танд, "Юү пүө лааз мянь" буюу улаан чинжүүний тостой гурилтай шөлийг яаж хийдэг тухай танилцуулах гэсэн юм. Урьдаар танд энэ гурилтай шөлийг хийхэд ямар ямар материал шаардагддаг тухай танилцуулья.
Хоол хийхэд хэрэгсэх материал: Цагаан гурил 300 грамм, жа цай ногоо 20 грамм, шинэ ногоо 20 грамм, гахайн сээрний хар мах 50 грамм, уаснд шингэлж зуурсан дянь фэнь, нунтагласан хү жяо, вэй жин, давс, жижиглэн хэрчсэн саримс, нунтагласан улаан чинжүү зэргийн тус бүр 15 грамм, наранцэцгийн тос 40 грамм, хүа жяо 3-5 ширхэг бэлтгэж хэрэглэхэд бэлэн болгоно.
Хийх арга: 1-рт. Гурилаа бүлээн усаар зуурч бөөрөнхйилөөд, 15 минут хэртэй байлгаж нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нинглээд хэрчиж чанахад бэлэн болгож тавьна. 2-рт, жа цай ногоогоо цэвэрхэн усаар угааж дараа нь жижиг болгож хэрчнэ. Шинэ ногоогоо угааж цэвэрлээд хэрэглэхэд бэлэн болгоно. Гахайн махаа нарийн зурвас болгон хэрчиж дянь фэньдээ өнхөрүүлж тосонд шарж гаргаад хэрэглэхэд бэлэн болгож тавьна. 3-рт. Тогоондоо ус хийж, гурилаа буцалсан усанд хийх ба дээр нь шинэ ногоогоо хийж болохоор нь шүүж гаргаад, аяганд хийж гурил чанасан уснаасаа 100 грамм хэртэй нэмж, дээр нь давс, вэй жин, хэрчсэн жа цай ногоо, хэрчээд болгосон мах болон жижиглэн хэрчсэн саримс, халуун чинжүүний тос, хү жяогийн нунтаг зэргийгээ ар араас нь гурил дээрээ хийж, дараагаар нь өөр нэг тогоонд наранцэцгийн тос хийж халахаар нь хүа жяогоо шарж, болсон үнэр гарахаар нь энэ халуун тосоо урил дээрээ хийж холиод энэ хоолыг идэхэд бэлэн болголоо гэсэн үг дээ.
Энэ гурилтай шөл нь ув улаан өнгөтөй бөгөөд маш халуун амттай байдаг юм. Сануулага болгож танд хэлэхээс, та тосыг нь заавал сайн халаасан байх хэрэгтэй бөгөөд, халуун улаан чинжүүгээ сайн гэгч шарж болгох юм бол идэхэд өвөрмөц амттай болж чаддаг байна. Халуун чинжүүгээ бол харин өөрийн хэрэглэх хэмжээгээ үндэслэн их багийг нь тааруулж нэмж хасч болно шүү. Эс тийм бол зарим найз маань даанч халуун байна гээд идэх дургүй байж мэднэ. Харин бага зэргийн чинжүүтэй хоолыг хая нэг идэх нь ч сонин байдаг юм шүү. Та бусад хоол хийх талаа зөвлөмж авах хүсэлтэй байбал манай хаягаар захидал имайл ирүүлж хэлж байгаарай. Таны өөрт чинь гурилтай шөлийг амтлаг сайхан хийх аргууд байвал бидэнд мөн хэлж өгч бид харилцан сурч болох юм. Ирэх долоо хоногт уулзталаа түр баяртай. \Номин бэлтгэв\
|