• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-13 18:19:32    
Алдарт дуучин Оюунбилэг

Хятадын Олон Улсын Радио

     Шилийн голын тал нутаг гэж дуучин урлагчин төрүүлдэг өлзийтэй сайхан нутаг даа. Нэг нь нөгөөгөө залгамжилж урлагийн ид шидийг ухаант түмнийхээ дунд харуулж, аль нэг дуучин нь ямар нэг дуугаараа яруухан алдраа анх дууршуулсан байдаг юм.

     Нэг үе "Миний нутгийн бараа", "Хэмнэн барих дуу" зэрэг дуугийн яруухан эхшигээр монгол нутгийн цэвэр тунгалаг агаарт уусч, монгол түмнийхээ сэтгэлийн хөвчийг чавхтаж явсан Сүнидийн алдарт торгон холойт дуучин Оюунбилэг гэж даяарт алдаршжээ. 1958 онд Оюунбилэг Шилийн гол аймгийн Сүнид баруун хошууны Гэрэлт-Од сумны малчин Зундуй, Лхамжавын отгон хөвүүн болж заяажээ. Оюунбилгийн ээж аав нь ч сайхан дуулдаг байлаа. Ээж нь аргалд явах, үнээ саахдаа ч "...мандаж гарах..." хэмээн аялуулан хангинуулдаг байсан юм.

     Хэлбэл бас сонин юм, дуучин маань 10-аад насалтал дуу хөгжимд төдий л бахтэй байсан бус, харин бөх барилдахад уулаасаа хорхойтой байж, хот усныхаа найр наадмын хүүхдийн бөхөд түрүүлчихсэн хиймортой явдаг байжээ. 1976 онд Сүнид баруун хошууны Жавхлант сумны найр дээр ятага хөгжимддэг малчин урлагчин Замсуу Оюунбилгийн дуулахыг тоогоод хошууны улаанмөчирт шалгуул гэжээ. Ингээд Оюунбилэг урлагийн замаа өлгөсөн юм.

     "Хожим лав сайн дуучин болно" гэж Өвөр монголын харьяа улаанмөчирийн Ч.Далантай, малчин урлагчин Замсуу Оюунбилэгд хүсэл итгэл тавьж, түүнийг Өвөр монголын багшын их сургуулийн урлагийн дээр сургуулийн анхдагч монгол дуу хөгжмийн салбарт танилцуулж, тэнд шалгуул гэж санал болгожээ. Ингээд Оюунбилэг "Улаан нар" гэх уртын дуугаараа уг сургуульд амжилттайгаар шалган орсон байна. Энэ хугацаанд Оюунбилэг уртын дууны гавьяат багш, соёлын зүтгэлтэн Зууннаст багшид хоёр жил шавь болж, урлагийн сургуулиа амжилттай төгөсөөд, 1976 онд Улаанцав аймгийн дуу хөгжмийн бүлгэмд очисноор одоо болтол тэнд ажиллаж бий.

     1977 онд Оюунбилэг урлагийн дээд сургуулийн оюутадын дууны уралдаанд "Цомбон туурайтай хүрэн" гэх уртын дуугаараа түрүүлж, 1985 онд Өвөр монголд болсон анхдагч удаагийн ардын дууны тэмцээнд "Саруул тал", "Миний нутгийн бараа" гэх дуугаараа тэргүүн байр эзэлж, мөн Хятадын нийслэл Бээжинд болсон үндэстний цөөнхийн дуучидын тэмцээнд "Мөнгөн болжмор" гэх дуугаараа 2-р дэсийн шагнал тосчээ. Нэн дурдууштай нь 2004 онд Монгол улст болсон олон улсын уртын дууны симпозиумын үеэр явагдсан "Дорждагваа" нэрэмжит дууны тэмцээнд "Жаахан шарага" дуугаараа алтан медаль тоссон байна.

     Оюунбилгийн тусгай бүтээл гэвэл, "Миний нутгийн бараа", "Ачит уулын бараа", "Алгирмаа", "Болормаа" зэрэг касейт болон "Дуучиндаа өргөх дуу", "Номгон уулын бараа" гэх CD зэрэг болно.

    1989 оноос одоо болтол Оюунбилэг 50, 60-аад шавь хүмүүжүүлсэн байна. "уртын дуу бол зөвхөн ганц нэгэн орон нутгийн биш, тэр бол бүх монголынх болхоор уртын дуу нь орон нутгийн өвөрмөц онцлогодоо суурилан нийтлэг зүйлээрээ уусан нэгддэг юм. бид энэ монгол үндэстний онцгой хэв намбат өв соёлоо унаган төрхөөр нь дэлхийн дуу урлагийн тавцанд гаргах ёстой" гэж Манай орны 1-р зэрэглэлийн содон дуучин Оюунбилэг гуй хэлж байсан юм.