Сайн байцгана уу, цагийн урасгал нэвтрүүлэгийн цагийн аяс булан та бүхэнтэйгээ золгож байна. Шинэ жилийн баяраа тэмдэглсэн хөөр хөгжөөнтөй байдал бүрэн дуусаагүй байхад цагаан сар дахин дөхөж ирлээ. Шинэ жил гэдэг чинь хүн бүхэнд өлзий дэмбрэлтэй сайхан цаг үе юм. Хятадын цэцэн үгэнд нэг жилийн эх нь хавартаа байдаг гэж яридаг. Яагаад гэхлээр хаврын улиралд түмэн бодис амилж, аливаа юм амьжиргааны хүчинтэй болдог. Шинэ жил нь нэг жилийн эхэн юм. ийм болохоор хүмүүс шинэ зорилт шинэ төлөвлөгөөтөй байж л таарна. Тэр нь адил бусын үе шат, адил бусын орон зайд адил бус хэлбэрээр илрэх юм.
Багын үед бол хэзээгүй үеэс цагаан сар болохыг хүсдэг. Яагаад гэсэн нь мэдээж, цагаан сард шинэ өмд хувцас өмснө, чихэр боов гэд аль сайхан юм олж иднэ. Одоо бодож үзвэл тэр үед амьдрал нээрэн ядуу байжээ. Цагаан сар болманжин тийм тансаг амьдарч чадна. Өнөөгийн цагт өдөр бүр цагаалж байхтай ялгаагүй. Юу иднэ гэвэл юу байна, юу өмнө гэвэл доороо авч өмсчихнэ. Дэлгүүр хоршооны бараа бүтээгдхүүн ч бүрэн хангалтай юм. Эд бараа элбэг дэлбэг болсон байтал хүмүүсийн сэтгэл харин өнгөрсөний шиг халуун оргилом биш болжээ. Ямар ч юм цөөн, ховор байвал хүмүүсэд илүү таалагдах нь гайхалтай биз.
Шинэ жил гэхээс олон улсын радиод ирж ажлаад 6 жилийн нүүрийг үзэж байна. Энэ 6 жилийг эргэж үзвэл жил бүр шинэ өөрчлөлттөй юм. Миний хувьд энэ өөрчлөлт нь Хятад улсын эдийн засгийн хөгжилтөй шууд холбоотой гэж бодож байна. Анх ажлын байранд ороход гар утастай болох нь тэр жилийн хамгийн их мөрөөдөл юм. Тухайн үед гар утас гэдэг чинь баян томцуулын л хэрэглдэг зүйл, маш үнэтэй байсан юм. Нэг жилийн цалингаа хадглан байж, Еррисен маргит жижигхэн гар утас худалдан аваад баярлаж байсан байдлыг өнөө бодоход ч нүдэнд илхэн юм. Дараа жил нь сэтгүүлчийн хэсэгт багтаж, Хятадын баруун нутгуудаар сурвалжлага хийж явжээ. Энэ нь би анх удаагаа сурвалжлага хийж байгаа бөгөөд анх удаа биеэ дааж эх бичиг бичин, радиогийн хэмжээнд хэрэглсэн болохоор маш гүн сэтгэгдэлтэй юм. 2006 онд миний хувьд ямар зорилттой явж байна вэ гэвэл хэл авьяагаа шаашид сайжруулж, сонсогчид таалагдсан нэн олон нэвтрүүлэг бэлтгэх явдал болно. Хятадын их орчинд байгаа бөгөөд багаасаа хотод өсч төрсөн болохоор хэл ярианы талаар ерөөс сэтгэл хангамжгүй байдаг. Гэвч би радиогийн ажилдаа сонирхолтой учраас тасралтгүй чамайсаны дүнд зорилтдоо хүрч чадахад итгэж байна.
|